RAM буюу шуурхай санах ой

RАМ буюу системийн шуурхай санах ой нь компьютерийн нэг секундэд хэдий хэмжээний үйлдэл гүйцэтгэх боломжтойг заадаг үзүүлэлт юм. Одоо манайд ихэвчлэн 512MB болон түүнээс дээш үзүүлэлттэй RAM өргөн хэрэглэгдэж байна. RАМ нь ерөнхийдөө:
Memory capacity буюу шуурхай санах ойн мэдээлэл агуулах ерөнхий баггаамж
Memory speed буюу шуурхай санах ойн мэдээлэл дамжуулах хурд гэсэн хоёр үндсэн үзүүлэлттэй байдаг.
Тэгэхээр RAM-г энэ хоёр үзүүлэлт дээр үндэслэх ба эх хавтанд суурилуулахдаа эх хавтангийн дэмжих боломжит хурдны дээд хэмжээгээр тохируулж тавих нь илүү ашигтай. Өөрөөр хэлбэл эх хавтан хамгийн дээд тал нь ямар боломжит хурдыг дэмжихээр байна, түүгээр нь тавина гэсэн үг. Жишээ нь DDR266, DDR333, DDR400 хурд бүхий санах ой дэмждэг эх хавтанд РС3200 буюу DDR400 санах ой тавих нь системийн процессор руу мэдээ дамжуулах хурдыг дээд зэргээр ашиглах боломжийг олгоно.

Comments

Popular Posts