Дэлгэц, Гар, Хулгана

Дэлгэцийг монитор, дисплей зэргээр нэрлэдэг. Овор хэмжээ, өнгө ялгаруулах чадвар, үйлдвэрлэсэн материалаасаа хамаарч харилцан адилгүй үнэтэй байна. Одоогоор манайд SAMSUNG, IВМ, Dell, ACER, SONY, LG, DEAWOO фирмийн 17, 19 инчийн дэлгэцийг өргөн ашиглаж байгаа. Дисплей карт (Display card, Ge Force) нь компьютерийн өнгө ялгаруулах чадвар, цэгийн нягтрал зэрэг график үзүүлэлтийг харуулдаг. Орчин үеийн компьютерийн тоглоомуудыг маш өндөр график үзүүлэлттэй компьютерт зориулан боловсруулсан тул компьютерт дисплей карт байх нь зайлшгүй. Иймд график процессорын ерөнхий хурд, санах ойн мэдээлэл дамжуулах хурд, мэдээлэл дамжуулах багтаамж зэргийг анхаарч үзэх хэрэгтэй. Дэлгэцийн хэмжээ 17 инчээс бага бол дисплей карт (Gе-Fогсе) сонгох шаардлагагүй юм. Гэхдээ хамгийн сүүлийн үеийн 21 инчийн LCD дэлгэц сонгох нь илүү тохиромжтой. Гар, хулганын хувьд тийм айхтар нарийн зүйл байхгүй дээ. Өөртөө таалагдсан хийц, дизайнтай, хэрэглэхэд эвтэйхэн, чанартайг сонгоход болно. Холболтууд нь мэдээж USB байвал зүгээр. Хулганын хувьд гэрлэн туяагаар ажилладаг байвал бохирдохгүй, гацахгүй амар юм.

Comments

Popular Posts