Найз нартаа зориуллаа

 






Сархдын мөнгөн хундагыг цангитал тулган нарги гэж
Саваагүй гэнэн зангаар сахилгагүйтэн үймүүлж наад гэж
Буруу зөв хоолойгоор хөг нийлүүлэн дуулалд гэж
Бүжгийн талбайг доргитол хөл нийлүүлэн бүж гэж
Алдсан бүрийнхээ төлөө нэр нэгтэй зэмлүүл гэж
Амжилт гавъяаныхаа төлөө хамтдаа бас магтуул гэж
Хорвоо надад нөхөрлөл бэлэглэжээ
Ховорхон хэдэн найзыг минь надад илгээжээ



Томдсон үүргэвчээ дийлж ядан гүйлдэж
Тоглоомондоо улайран гэр өөд харихыг мартан
Бүдэрч унаад өвдгөө шалбалчихаад
Битгий уйл гэж нэгнээ аргадаж түшсэн
Балчир насны минь томоогүй найзууд
Бага насны минь гэгээн дурдатгал

Үдэш болтол уйдахыг мэдэхгүй чалчиж суучихаад
Өглөө нь дахиад л сониноо ярихаар биерүүгээ яардагсан
Үйл бүхэнд эцэс байдаг ч бидний ярианд эцэс гэж байдаггүй юм
Үлгэр болгонд төгсгөлд байдаг ч бидний үерхэлд төгсгөл гэж байдаггүй юм
Болзоонд явахад нь нэгнээ гоёж өгдөгсөн
Бороонд нороход нь биенээ хучиж өгдөгсөн
Нойтон сормуусыг нь алгаараа арчиж өгөөд
Норгохыг зөвшөөрч мөрөөн тулаад тайтгаруулдагсан

Бараа бараандаа сүндэрлэсэн хэдэн буурал уулс
Толгод төдийхөн байхдаа эндээ л торойж байсан гэнэ
Бодол бодолдоо сүлэлдсэн хэдэн сайн найздаа
Таягаа тулаад уулзахдаа тэврүүлж нэг уужрахсан
Уул шиг нөмөртэй түшиг нь байх юмсан та нартаа
Уурлаж гомдсон үед тайтгарал нь байх юмсан та нарынхаа
Уруудсан үед чинь харин тулгуур болох юмсан
Уянгалаг хорвоод та нартаа эгшиг нэмж явах юмсан.

Асгарсан нулимсны чинь дусал байх юмсан найз минь
Асаасан зулны чинь бадам байх юмсан
Түлсэн галны чинь зучил би байхсан
Түнэр харанхуйн дунд чамайг гэрэлтүүлэх гэгээ болохсон

Баярын ширээний ард найз нь заримдаа дутаж мэдэх юм
Балчир үр, ханьдаа хорогдоод очоогүй байж мэднэ, ойлгоорой
Өвчин зовлон, хэцүү бүхэнд харин найз нь хажууд чинь хад мэт зогсоно
Үхэл намайг чирсэн ч үүрээд ч хамаагүй яваад очноо найз нь

Хувь ерөөлөөр таарсан миний сайн нөхдийг
Хурмаст мөнх тэнгэр дандаа жаргалаар бялхааж байг
Заяа тавилангаар учирсан миний хэдэн нөхдийн
Замбуулин хорвоо дахь зам нь дандаа гэгээн байг

                                                              by Captian's girl

Comments

  1. Үнэхээр гоё шүлэг байна.. Бидний хамгийн том бахархал, мөн бидэнд өгсөн хамгийн том бэлэг бол бидний нөхөрлөл

    ReplyDelete
  2. bichij bgaa shulegnii chin mor buhen, helj bgaa ugnii chin utga buhen zurnhend zuu met hatgaj nudnees boroo met nulims asgarch bna,, hooloi zangiraad bhiin tewerch bgaad uilmaar l bna. nzdaa uneheer hairtai shuu bugdend n mash ih

    ReplyDelete
  3. bayarlalaa naiz ni bas bvgded ni hairtai shvv!!!

    ReplyDelete
  4. nzdaa maash ih bayrlalaa, uneheer goy shuleg bnaa. Chih ruu bish zurhend hursen gants unshaad setgeld hadagdsan, hamgiin dotno medremj toruulsen, ug buhen ni une tsene on tsag hugatsaanii dursamj buhniig iltgesen, ireeduig zognoson uneheer togs shuleg blaa. bayrlalaa

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts