Жинхэнэ эр хүний 10 шинж
Хүчтэй байдаг Жинхэнэ эр хүн жижигхэн асуудалд шантарч усан нүдлэдэггүй, гомдоллодоггүй, үглэдэггүй, мөн найтаах болгондоо эмч дээр очоод байдаггүй. Шийдвэр гаргах чадвартай байж, үр дүнд нь зохицож амьдардаг, бөгөөд өөрийнхөө хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ эзэн нь байж хариуцлага хүлээхээс айдаггүй. Тэд хатуу чанга байдаг. Тиймээс ч амьдралд нь ямар нэг бүтэхгүй зүйл тохиолдвол түүндээ түүртэж гуталгүй, гутарч шаналалгүй, орхиод өөр шинэ зүйлийг эхлүүлэх зориг тэнхээтэй эрчүүд бол жинхэнэ эр хүн. Анхааралтай байдаг Жинхэнэ эр хүн чухал болон чухал биш зүйлсээ ялгаж салгах чадвартай байдаг. Тиймээс ч өөрт нь ямар ч ашиг авчрахгүй тэнэглэлд хамаг цагаа үрэх хүн биш. Гэвч өөрийнхөө сонирхолтой зүйлд зохистой цаг зав гаргах нь зүйн хэрэг гэдгийг бүү мартаарай. Жинхэнэ эр хүн гэр булийнхээ ноён нуруу нь байж чадахуйц мөнгө олдог, овсгоо самбаатай байдаг. Тэдний хувьд секс үргэлж хоёрдугаарт тавигддаг. Гэр бүлийн үнэ цэнийг мэддэг