Влог нээснээс 16 жилийн дараа...
Миний цонхон доогуур хүмүүсийн урсгал урсана Алдаа оноог дэнслэн амьд симфони эгшиглэнэ... Ооё, цонхоор хүмүүсийг хараад сууж байсн чинь гэнэт хаанаас ч билээ, хэзээ ч билээ цээжилсэн үг орж ирээд... Би ер нь энэ тэндээс элдэв юм олоод цээжилчихдэг хүүхэд байжээ, тэгээд зарим нь цээжинд үлдчихдэг юм байна. Арван жилд байхад, сонгуулийн жил, гэрт тарааж өгдөг сурталчилгааны сониноос нэг улс төрчийн шүлэг таалагдаад цээжилж байсан юм. Одоо хэн гэдгийг нь ч санах юм алга. Харин шүлэг нь тэр чигээрээ цээжинд байж байх юм. Увсын нөхөр байсан бололтой. Тэсийн голын урсгалд илүүлсэн Элсийн чинээ цэгээн чулуу Ээрэм талын зэрэглээнд торолзсон Эцгийн буянт цагаан өргөө Ахан дүүсээрээ цуварч боссон Анхны мөр хадгалсан хэвлий Миний аавын бурхад өмөөрдөг Мэлмий тэлсэн мөнхийн өргөө Одоо хартал сүрхий л үгтэй шүлэг байж. За тэр яахав. Үе үе би өмнө нь бичиж байсан бичвэрүүдээрээ хэсүүчилж, өөрийнхөө өмнөх үеийг эргүүлэн дурсдаг юм. Тэгээд сая хэд хэдэн бичвэр уншлаа. Зарим дээр нь инээж, ...