Posts

Showing posts with the label Үсэг эвлүүлж үг хэлхэвээс

Миний ээж болсон өдөр

(06-03 шөнө дунд) Одоогоос яг долоон жилийн өмнөх энэ өдрийн, энэ цаг бол эмнэлгийн орон дээр ээж болох цагаа хором хормоор тоолон хүлээж байсан гайхамшигтай мөч юм.... (06-04 өглөө) Яагаад ч юм нэг л догдлоод байх юм. Хүүгийнхээ төрсөн өдрийг өмнө нь зөндөө л хийж байсан хирнээ өнөөдөр нэг л онцгой юм шиг догдлоод байна хэхэ. Миний үр ээждээ ирээд долоон жил болжээ. Ээж нь дөнгөж 23 настай байсан гэхээр их л жоохон хүүхэд байсан санагдаад байх юм. Цаг хугацаа гэж... Хонгор жаахан үр минь Хорвоог гэрэлтүүлж ирсэн нархан минь Үүр шөнийн заагаар ирж Үдлэж буусан цолмон минь Хайрын минь гэрч болсон зулзаган нахиа минь Хатан заяаг минь бөхөлж мэндэлсэн сувдхан минь Дэргэд минь өндийсөн хайрын ургамал минь Дэггүй насыг минь ижий заяагаар сольсон эрдэнэ минь Үр минь болон наддаа заяасанд баярлалаа Өнөөдөр чиний минь хорвоод мэндэлсэн өдөр Өөдөсхөн хүү минь чи ээждээ өргүй шүү Үнэн худлын орчлонд зөв л мөртэй амьдраарай Сэтгэл хөдлөөд хэдэн мөр тэрлэв 😄...

Хань минь чи намайг болзоонд уриач

Image
Хэзээ авснаа ч мартсан гоёхон даашинзаа өмсөж Хэрэг болгон хадгалсан өндөр өсгийтөө углаж Ув улаанаар уруулаа будан тольны өмнө эргэлдэж Урт гэзгээ задгайлан салхинд намируулан алхмаар байна Хань минь чи намайг болзоонд уриач Гэрэлт хотын шөнийн гудмаар хөтлөлцөн алхаж Гэнэн хүүхэд насаа дурсан хөгжилдөн инээлдэж Гэнэ гэнэхэн хацар дээрээ үнсүүлэн Гэгэлзсэн томоогүй насандаа хэсэгхэн саатмаар байна Хань минь чи намайг болзоонд уриач Халуун хоол бэлдэх ээлжнээс нэгэн оройн чөлөө авч Хань минь чамтайгаа хамт хоёулхнаа зугаалмаар байна Бүлээн цайгаа яаран уудаг нэгэн үдшийг  Бүдэгхэн гэрэлтэй орчинд дарс шимэн өнгөрөөмөөр байна Хань минь чи намайг болзоонд уриач Болзоондоо би жаахан хоцорч очно шүү Бүлтгэр үрсээ унтуулчихаад гарна Цэвэрхэн хослолыг чинь хань нь бэлдээд тавичихна аа Цэцгэнд дуртайг минь харин битгий мартаарай Хань минь чи намайг болзоонд уриач

Нандин-Чимэг

Миний нэрийг Чимэг гэдэг. Илүү дутуу зүйлгүй энгийн энэ нэрэндээ би яагаад ч юм дургүй байдаг байлаа. Үеийн охидын содон, чихэнд сонсголонтой нэрнүүдтэй харьцуулж, “ Шал хөдөөний нэр өгөх юм, Чимэгээ байхдаа яахав дээ ” хэмээн хошуугаа унжуулна. Тэгэх бүрийд аав минь надруу хайр дүүрэн харцаар харж “ Чи чинь аав ээж хоёрынхоо нандин Чимэг болсон үр минь юм шүү дээ ” хэмээн өхөөрддөгсөн. Би гурван хүүтэй айлд хэнзхэн мэндэлсэн ганц охин үр нь. Тиймдээ ч аав минь намайг эрхлүүлэн, хаа явсан газраа дагуулан явдагсан. Би хэдий аав ээж, ах нартаа эрх өссөн ч хүмүүжил сайтай байлаа. Ер нь ч эрхлүүлсэн хүүхэд болгон заавал ‘ эрхийн балай ’ болдоггүй билээ. Сургуульдаа онц сурч, олон ч найз нөхөдтэй байлаа. Хаа явсан газар Чимэг гэдэг нэр тодхон дуудагдна. “ Чимэгээ самбарт гараарай ”, “ Чимэг та ирж шагналаа авна уу ” , “ Чимэгээ найз нь... ” гээд л олон олон дуудагдаж, дуурсагдах энэ нэрэндээ би аль хэдийн дассан. Ер нь ч том болохын хирээр хүн болгоныг цочоож, анхаарал татаад байхаарг...
Ээжээ би эргээд хүүхэд болмоор байна Энэ гучин нас руу очмооргүй байна Энгэрт чинь шургаад зүүдлэлгүй унтах юм сан Эр нөхөр, үр хүүхэд..... Ээж минь дээ ээж минь Дэрвэж нисдэг даашинзаа ганцхан удаа өмсөөд Дэгдэн дэрвэн гүйж бүхнийг нэг мартах сан Дэмий энэ дурлал уу.... Зүрх минь ядарч байна ээжээ Дэндүү том юм амьдрал Ганцхан удаа л буцах сан... from facebook

Би эрхэлмээр байна

Image
Би эрхэлмээр байна Духан дээрээ үнсүүлж Дураараа аашилж  Чангаар тэврүүлж Цаашаа гэж түлхсэн мөртлөө наалдаж Хүзүүнээс нь зүүгдэн  Хүүхэд шиг эрхэлмээр байна Даарлаа гээд цамцыг нь тайлуулж Давраад бас нуруунд нь үүрүүлж Мөрөөрөө тэврүүлж Мөхөөлдөс долоогоод Өлмий дээрээ өндийн Өөрийгөө үнсүүлээд л Үдээсээ үдүүлж  Ороолтоо засуулаад Гэрэлтэй гудмаар хамт алхаж Гэгэлзэн догдлон эрхэлмээр байна Ном уншуулж бас бүүвэйлүүлж унтаад Нойрон дундаа нүдээ нээхэд Намайг ширтэж байхыг нь харж Өглөөний цайгаа орондоо зөөлгөж Өдөржин хөнжилдөө хөлбөрч Өвөр дээр нь суугаад  Үсээ илүүлж  Ээжийн жаахан охин шиг Эрхэлмээр байна би Хамтдаа гадуур зугаалж Хайрын тухай кинонд уярч Нулимсыг минь арчингаа шоолоход нь Нэмж туниад аргадуулж Анх танилцаж болзож байсан шигээ Амраг залууд эрхэлмээр байна Би эрхэлмээр байна Цаг наргүй зүтгэдэг ээжийн ажлынхаа Цалинг би ингэж л авмаар байна Үнэтэй ресторан, хувцас, мөнгөөр биш Үнсэлт, тэврэлт, хайраар...

Ээжийн тухай шүлэг

Би мундаг зохиолч, яруу найрагч биш л дээ. Гэхдээ хааяа нэг сэтгэл хөдлөж гэгэлзэхээрээ өөрөө өөртөө зориулж хэдэн мөр холбох дуртай. Ойрд тэгж бичээгүй удсан ч байна. Надад өөрийн минь бичсэн хайрын тухай, нөхөрлөлийн тухай, аавдаа бас ханьдаа зориулсан, бүр эксдээ зориулсан шүлэг ч бий. Гэхдээ надад ээжийн тухай шүлэг байдаггүй юм. Би бичихийг хүсдэггүй, оролдоогүйдээ ч биш л дээ. Хэд хэдэн удаа эхлүүлж, оролдож үзсэн. Энд тэнд оролдож байгаад орхисон нооргууд байж л байдаг. Гэхдээ ээжийн тухай шүлэг бичихэд надад үг дутаад байх шиг санагддаг юм. Тэр нэг агуу зүйлийг илэрхийлэх илэрхийллийг цөөхөн хэдэн мөрөнд багтааж болохооргүй мэт, үг дутаад байгаа мэт санагдаад бичиж байгаа зүйлээ дуусгаж зүрхэлдэггүй юм. Хамгийн сайхан үгсийг бичлээ гэж бодтол ганцхан ЭЭЖ гэх үгний дэргэд дэндүү хүчгүй, ядмагхан мэт болчихдог. Магадгүй өөрөө ээж болсноосоо хойш ээж гэдэг хүний тухай бүр ихийг ойлгосон ч юм шиг. Зовохдоо зовж, жаргахдаа жаргаж намайг төрүүлж, хүн болгосон ижий минь одоо ч хүртэл...

Ханиасаа асуух асуулт - Намайг чи хайрласаар байх уу?

Насыг минь илтгэх үрчлээ нүүрэнд минь тодорч ирэхэд Намайг чи одооных шигээ хайрлаж чадах уу Намба сууж ач зээгээ тойруулсан эмээ болоход Наалинхайтан тэвэрч духан дээр минь үнсэх үү Он цагийн эрхээр бие минь жижгэрч бөгтийхөд Одооных шигээ чи гараас минь хөтлөөд алхах уу Олон хүүхэд төрүүлж гоолиг бие эвдрэхэд Огтоос тэрийг тоохгүйгээр нандигнан хайрлаж чадах уу Сэргэлэн бор нүдний харц алсран сүүмийх үед Сэвгүй хайраар чи надруу ширтсээр байх уу Хуримын бөгж зүүлгэсэн сүмбэн хуруу мойнийход Хувирашгүй сэтгэлээр чи намайг хайрласаар байх уу Гэзэгний минь өнгө цасны өнгөтэй ижилсэж Гэнэн хонгор ааль намрын шувуудтэй буцахад Нар шиг гэрэлтсэн өдрүүдэд минь надтай хамт байсан шигээ Насны эцэс хүртэл дэргэд минь чи байх уу

Заавал уншаарай, гоё шүлэг байна.

...Амьсгал авахад хөндүүр даасан өдрүүд Амьдрал дээр зөндөө л байдаг Аньсганд багтахаа больсон нулимс Ангирын далавчинд дайгдаад холоо дэвчихсэн өдрүүд байдаг Зургаан тэр бум хүмүүс дунд ганцаардаж Цурхиртлаа уйлмаар,цөхөртлөө хашгармаар Чимээгүй холын хол явчихмаар Чийрхэж даарсан хүйтэн өдрүүдээр Чиний төлөө үхэж чадах Чулуун багана шиг хоёрхон хүн байдгийг санаарай Чамд амьдрал хайрлаж,чамаас хором ч холдоогүй Чиний төлөө үхэж чадах цаад 2 буурлаа сана. Живхийг чинь үнэрлээд тайтгардаг аавтай хүн байж Жихүүн салхинд ганхаад уйлж суугаад яах юм Жижиг баривчийг чинь үнсээд сүү өргөдөг ээжтэй хүн байж Жиндээх жаврын үзүүрт нулимсаа хийсгээд яах юм Ертөнцөд чамаас амиа ч харамлахгүй хоёрхон хүн байдаг Ерөөл хэлж сүү өргөөд хайраа асгаж л суугаа Юүлүүр шиг амьдралын зовлонгийн цоорхойг таглаж Ердөө л чиний төлөө амьдардаг 2 бурхнаа сана Хайрт чинь хуурлаа гээд уйлаад суугаа та Хамгийн түрүүнд ээжийгээ санаарай Хайраа бүгдийг нь чамруу асгачихаад Хоногийн шөнөд бүү...

Зүрх минь эзэнтэй битгий тогш залуу минь

Зүрх минь эзэнтэй битгий тогш залуу минь  Зүйрлэшгүй сайхан ханхүүд хайраа хэдийн алдчихсийм  Зүйдэлгүй хөх огтургуйн түмэн оддоор итгэлээ бөхлөөд  Зөвхөн түүний л энгэрт наран болоод мандчихсийм  Сэтгэлд минь хайрын гал хэдийн авалцчихсийм  Сүүдэр болж түүнийг минь битгий халхал  Сүү шиг ариухан болоод эмзэгхэн цэцэгсийн цомирлог  Сайхан түүний л өмнө сүүлчийн удаа нээгдчихсийм  Хайр минь мөнхийн зүүдээр хучигдчихсийм  Харанхуй нөмөрлөж хараар битгий буд  Хөөргөн дэвэргэн сэтгэл түүний л хайранд нуугдчихсийм  Хүнийх болсон сэтгэлд жаргал шивнээд буц  Хариу болгон чамд сайн сайхныг ерөөнө  Хагацалд идэгдэхгүй мөнхийн хайр чамайг тосно  Зүрх минь эзэнтэй битгий тогш залуу минь by someone

Гарын таван хуруу

Эрхий хуруу шигээ байх сан Эсгэсэн тангарагтаа дэндүү үнэнч Ижил бусаддаа гэмгүй тусч Сайн бүхнийг илэрхийлсэн утгатай Салаавч өгөхөд чухал үүрэгтэй Эрхий хуруу шигээ явахсан Долоовор хуруу шигээ явахсан Доромжилж тарласан нүдний харцыг сох хатгаж чадах Довтлох дайсны өөдөөс бууны гох атгаж чадах Долоовор хуруу шигээ явахсан Дунд хуруу шигээ явахсан Дургүй хүргэсэн нэгний өөдөөс Дураараа гозойж чаддаг Дурлалт бүсгүйнхээ нандин газарт Дурыг нь оргилтол бүжиж чаддаг Дунд хуруу шигээ явахсан

Цэрэг үүрэгтэн эрчүүддээ

Image
Эрчүүддээ удахгүй болох Зэвсэгт хүчний яруу алдарт 91 жилийн ой, Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе!  Эх орныхоо хилийг цээжээрээ хамгаалсан цэргүүд биш ч Ирээдүйг нь гартаа атгаж байгаа сэхээтэн цэргүүд та нар Эр цэргийн албыг хааж дайны талбарт зогсоогүй ч  Эрхэмсэг бүсгүйчүүдийг хамгаалж дурлалын талбарт зогссон торгон цэргүүд та нар

Гэргийн тунирхал

Ахиад чи намайг уйлуулвал үүл болчихно шүү ,би Анхны салхи сэвхийхэд л тэнгэрээр нэг тарчихна Ахиад нэг л гомдоовол цонхны цэцэг болчихоод Аргадаж гуйгаад сөгдөхөд чинь нэг ч үг дуугарахгүй Нулимс нүднээс гардаг юм биш ээ Зүрх минь л нэг нэгээрээ дусалдаг юм Нууцыг минь ингээд мэдлээ шүү чи Үгэнд л би хордчихдог юм Сормууснаасаа ахиад дуслан бие минь эмтрээд эхэлбэл Солонго болуутаа энэ минь үүрд замхрах нь ээ л гэж бодоорой..  Хэний шүлэг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Таалагдлаа.

Би чиний бүсгүй

Хайртынхаа энгэрт зоргоороо эрхлэхдээ Би ялдам бүсгүй  Ханашгүй хайрын баланд согтсон  Би энхрий бүсгүй  Ганцаардлыг инээмсэглэлээр далдлах  Би хуурамч бүсгүй  Ганцхан чинийх л байх заяатай  Би үнэнч бүсгүй Эргэх хорвоод чамд л ганц ирсэн  Би чиний бүсгүй                                 by someone

Би оршино

Эхэлсэн бодлын чинь үзүүрийг зангидахаар Эмхрээгүй сэтгэлийн чинь хатыг уяраахаар Эр бардам омгийг чинь хөглөхөөр Эмзэгхэн бөгөөд танхилхан би оршино Уужуу тайвуу ухааныг чинь бишрэхээр Урваж хөрвөдөг бодлыг чинь тэгшлэхээр Угтах ирээдүйг чинь хамтдаа бүтээхээр Ухаалаг бөгөөд ялдамхан би оршино Чанад хэтийн зорилгод чинь хүргэхээр Чанга хатуу сэтгэлийг чинь уяраахаар Чамд л зориулах хайраа тээсээр Чамин бөгөөд эрхэмсэг би оршино Дэврүүн их хүслийг чинь бадраахаар Дэндүү их хайрыг чинь амтлахаар Дэргэд чинь л эрхлэн жаргахаар Дэгжин бөгөөд эрхэмсэг би оршино Хэзээ нэгэн цагт учрах хайрынхаа төлөө Хээнцэр бөгөөд үнэнчээр би оршино Хэзээ нэгэн цагт учрах зоригт залуу чиний төлөө Хэнд ч хууртаж уярахгүйгээр ихэмсэг би оршино...                                             by someone

Монгол Улс тунхагласны 87 жилийн ойн баярын мэнд!

Image
Тусгаар тогтнол Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр Тусгаар тогтнол чамайг  Тунхаглан бичнэ би

Жихүүн

Өвлийн сар өнгө нь цагаан тэнгэр нь саарал жихүүн сэтгэл хоосон сэрүүхэн.. алчууран дээрх цэцэг алаг эрээн газарт унасан гараа явуулсан тааралдсан талархсан  танилцсан  дотноссон дотор бүлээцсэн уулзсан учирсан уруул нийлсэн дотор шатсан  дэндүү дулаахан.. хавар ирсэн  хайр цэцэглэсэн гэрт нь уригдсан  гэрэл унтарсан цамц эзгүйрсэн цонх цантсан салхи исгэрсэн сар ичсэн.. удаан жаргасан улам дурласан хугацаа өнгөрсөн хувирч эхэлсэн хундага хангисан хуурч хардсан итгэл эвдэрсэн эргэлзсэн холдож чадаагүй  хоргодсон.. өглөө сэрсэн  өдөн хөнжилд ганцаараа нулимсанд живсэн нуугдаж залбирсан сархад хүртсэн санаанаас гараагүй бороо уйлсан  бодол асгарсан хүлээсэн  хүнийх болсныг мэдсэн цөхөрсөн цааш алхсан өвлийн сар өнгө нь цагаан тэнгэр нь саарал жихүүн сэтгэл хоосон сэрүүхэн..

Найз

Image
Жирийн найз зочин болон гэрт ирдэг бол Жинхэнэ найз хөргөгчийг чинь онгойлгон өөрөө хоолоо олж иднэ Жирийн найз ээж аавын чинь нэрийг мэдэхгүй Жинхэнэ найз тэдний утасны дугаарыг ч мэднэ. Жирийн найз гэрт чинь уригдахдаа винотой ирнэ Жинхэнэ найз нь урд нь ирээд хоол хийхэд тусална Жирийн найз унтсан хойно нь залгахад уурлана Жинхэнэ найз яагаад утасдаагүй удсан юм бэ хэмээн асууна Жирийн найз амьдралын асуудлыг чинь сонсох гэж хичээнэ Жинхэнэ найз асуудалд чинь туслахыг эрмэлзэнэ. Жирийн найз маргах төдийд л харилцаагаа тасална Жинхэнэ найз гар зөрүүлсний дараа ч утсаар ярина Жирийн найз асуудал тохиолдох үед чамайг хажууд байх ёстой гэж бодно. Жинхэнэ найз чамд асуудал тохиолдох бүрт чамтай хамт байх ёстой гэж итгэнэ...
Чи намайг гэвэл би чинийх л байна  Чи намайг хаявал би хэнийх ч байж чадна.  Бардам залуу минь  Чихэнд сонсголонтой гуравхан үгэнд чинь  Бие сэтгэлээ зориулна гэвэл эндүүрэл шүү  Чи бид хоёрын харьцааг цаг хугацаа харуулна... ...Би зөвхөн нэг л насныхаа хайрыг хүлээх  Өөртөө итгэлтэй  Өмнөөс чинь гуйхгүй  Өмчирхөг зантай нэгэн бүсгүй.  Хойноос чинь гүйлдэх олон хүүхнээс  Зүрхний чинь нөхөөс болсон нь хэд вэ?  Араас чинь гуйх 18туудаас  Анхны шөнийг нь авсан нь хэд вэ?  Хариулахгүй байсан ч болно  Тоолж хасах гэсээр томьёондоо чи орооцолдоно  Хайрлахгүй байсан ч болно  Хаяад би гүйж чадна  Чи намайг гэвэл би чинийх л байна  Чи намайг хаявал би хэнийх ч байж чадна.                                      Үүрийнцолмон

Бvсгvйчvvдээ өмөөрч бичсэн хариу шvлэг

Бvсгvй хvнийг та нар хааяа ч гэсэн ойлгооч Бөгтийж эмгэрэхээс өмнө эрийн жаргал эдлvvлээч Авааль эхнэр чинь vгvй бол тулгын чинь гал эзгvйрнэ Аядуу бvсгvйчvvд vгvй бол тvмний чинь эв vгvйрнэ Ачит ээжvvд vгvй бол vрийн чинь хайр зэлvvднэ Авааль гэргийгээ та нар хааяа ч гэсэн хайрлаач Харц нь мэлмийдээ багтахгvй сvvдэртэж Хацар нь туяарахаа умартан будантаж Хааяа нэг ганцаардан гоморхоход нь Хэрvvлийн манан болгож сэтгэлийг нь битгий хоослоо Амрагийн өвөрт нуугдсан биш дээ ямар наадах чинь Аргагvй дээ л зайлуул ханидаа тунирхаа биз дээ Дэгжирхэх vсний гоёл нь хугацаатай Дэггvйтэх хvvхэн алхаа нь хязгаартай Бvтэн хайранд өнгөжиж Бvvвэйн дуундаа намбаждаг Ханийнхаа тэвэрт л нялхардаг эмсийг Хатуухан vгээр битгий шархлуул

"Чамдаа би зөндөө өртэй" Д.Цоодол

Image
Аавын өмнөөс ээжид зориулнаа :) Хол ойрын замд хуучтай юм шиг оройтож Хором хормоор нойрыг чинь үрээсэн хүн Хонгорхон хүүгээ бүлээрэхэд дахиад л эзгүй Хоолойгий чинь өчнөөн удаа зангируулсан хүн Надаас өөр байхгүй ээ Найз минь чамдаа би өртэй Хувцасны моодноос амтай юм шиг хоцроож Худалдааны газар жамтай юм шиг зогсоож Халуун зүрх ээлжгүй галч шиг мануулж Хагархай цоорхойгоо энэ насаараа шидүүлсэн хүн Хаанаас надад өөр байх вэ? Хань минь, чамдаа би өртэй Энэ ертөнцийн эрчүүл цөмөөрөө байхад Эдлэн минь юм шиг чамайгаа мэдсэн хүн, Бүсгүй танхил мөрийг чинь холготол Бүтэн айлын заяаг чамдаа ачсан хүн Хорвоод би л байна Хонгор минь, чамдаа би өртэй Сувд торгоор чамайгаа гоёж чадаагүй явтал минь Сул хар үсийг чинь орчлон хяруугаараа чимлээ Жаргаана даа чамайгаа, жаргаана гэж санасаар явтал Жаалхан чиний минь өвөр дээр ач нар тонгочлоо Энэрлийг чинь мартсангүй ээ, жаргааж л амжихгүй явна Энхрийхэн минь, чамдаа би өртэй Бараантай бүгээнтэй амьдралд хөлөө олох гэж Б...