Хэрлэн гол

Энэ зургийг болохоор хуучин найз залуутайгаа аялаж яваад дарсийн байна ккк

Номхон далайн ай савын гол мөрд дотор уртын хэмжээгээр тэргүүн байранд ордог. Хэрлэн гол монголын Дорнод хэсэг хэд хэдэн аймгийн нутгийг дамжин урсаж улмаар тус улсын хилээс гадагш гарч Далай нуурт цутгадаг.

Их хэнтий нурууны өвөр бэлээс эх авч урсах Богдын гол, Цагаан гол хоёрын уулзварыг Хэрлэн голын эх гэж үзнэ. Иймд улсын хил хүртэл 1090 километр урт, ус хураах сав газрын талбай 116,455 хавтгай дөрвөлжин километр бөгөөд усны дундаж унал километр тутамд 1,2 метр болно. Ингэхлээр Номхон далай ай савын гол мөрний бүх талбайн 54 хувийг Хэрлэн голын усны сав эзэлдэг.

Comments

Popular Posts