Posts

Showing posts from 2026

Жижигхэн эмэгтэй

Image
 Өглөө хоёр томыгоо хичээлд нь бэлдэж явуулчихаад, өөрөө ажилдаа явах гээд бэлдэх үед хүү надтай зууралдаад байхаар би өөрийн эрхгүй бухимдаад эхэлдэг юм. Тэгмэгц ээж ирээд “алив хоёулаа тоглоё, юу идэх үү” гэх мэт хүүтэй яриад цааш нь дагуулаад явна. Би тайван цайгаа уугаад, өдрийн хоолоо бэлдэж дуусаад, ээжийг мөн цайгаа уугаад дуусахаар нь тэр хоёрыг үлдээгээд гараад явдаг юм.   Тэгээд хоолоо бэлдэж байхдаа ээжийнхээ тухай бодлоо. Би ээждээ (за үсрээд хааяа нөхөртөө) л ингэж даварч чадах байх. Өөр хүнтэй байсан бол өөрөө хөлсөө гоожуулаад аргалаад л гарна. Гэхдээ би их азтай юм аа. Гурван хүүгээ өсгөхөд гурвууланд нь ээж минь дэргэд байж надад тусалж байна. Хажууд нь төрвөл хажуудаа байлгаад л, хотод төрвөл хотод очоод л, гадаадад төрвөл бүр гадаадад ирээд л.   Ээж их удаан. Гал тогоонд эргэлдээд л байна. Нэг юм хийгээд л, дахин дахин арчаад л, хааяа харахаар гараас нь юм гарахгүй, үр дүнгүй байх шиг санагдана. Гэхдээ амарч суухгүй, бас залхуурахгүй. Сүүлийн ...

Сайн байна уу Брисбэн!

Image
За ингээд амьдралын дахин нэг шинэ хуудас нээгдэж бидний Австралийн Брисбэн хот дахь шинэ амьдрал эхэллээ. Ийшээ нүүх болсныг сонсоод хүн бүрийн хамгийн их асуудаг асуулт бол "Яагаад Брисбэнрүү нүүж байгаа юм бэ?". Хүмүүс виз, ажил гэх мэт ямар нэг зайлшгүй том шалгаантай гэж боддог. Яг шууд хариулах том, чухал шалтгаан байхгүй. Бид 2 үе үе өөрсдөдөө чаалланж хийх дуртай юм уу, уйдаад байдаг юм уу бүү мэд. Ямартай ч нүүх хамгийн том шалтгаан нь "өөр хотод амьдарч үзэх" л байсан. Тэгээд хотуудыг хооронд нь харьцуулж, бодож байгаад Брисбэнийг сонгосон. Брисбэн бол Австралийн 3 том хотын нэг, нөгөө 2 нь мэдээж Сидней болон Мэлбурн. Канберра, ГолдКост гэх мэт хотууд байгаа ч эдгээр нь хөдөө орон нутаг гэсэн ангилалдаа ордог. Өөрсдөө шинэ соргог юманд дуртай, уйдах дургүй учраас том хотуудын нэг нь байвал зүгээр гэж бодсон. Мэдээж Австралид байгаа юм чинь далайгаас хэт холдвол уйтгартай, тиймээс Мэлбурн тийм ч аятайхан сонголт биш гэж үзсэн. За ер нь Брисбэнийг сонгоход ...

Сайн байна уу, 2026 он?

Image
Цаг хугацаа гэж.. Бичвэр бүрээ л бараг өө тэдэн сар өнгөрчихсөн байна ш дээ гэж эхэлдэг боллоо. Маш олон үйл явдлууд ар араасаа болж өнгөрөөд, бичих завдал гаргаж чадахгүй байсаар шинэ онтойгоо золгожээ. Оны сүүлийн улирал хамгийн завгүй өнгөрдөг жишгээр маш завгүй л цаг хугацаа байлаа. 9-р сараас хойш болж өнгөрсөн үйл явдлуудыг товчхон дурдаж, өнгөрсөн оноо дүгнэхийг хичээе. 9 сарын сүүлээр найз маань ирж хэдэн өдрийг зугаатай, завгүй, гоё өнгөрөөсөөн. Онгоцны буудлаас хэлэхгүйгээр тосож уулзчихаад ажилдаа ирсэн. Дараа нь хоёулаа уулзаж орой хоол идээд, хэдэн пиво уунгаа сэтгэлээ онгойтол сайхан ярилцаж, дараа нь нөхрүүдтэйгээ хамт уулзаж оройн хоол идээд, казино орж тоглоод, манайд ирж хоносон. Маргааш нь өглөөний цай уучихаад Бонди бийч орж далайн усанд хамтдаа тоглож байгаад тэр хоёрыг найзынд нь хүргэж өгсөн. Тэгээд явах өдрийнх нь өглөө нөхөртэйгөө хамт очиж аваад онгоцны буудлаас гаргаж өгсөн дөө. 7 жил гарны дараа уулзаж байгаа гэхэд саяхан уулзаад салсан мэт дотно хэвээрээ го...