Би дургүй
Би дургүй
Цаг гозойж байхад би алс замд гарахгүй ээ
Цангинтал хундага хол шиддэг орос занд дургүй
Цайгий нь уучихаад аягыг нь хөмрөхөд би дургүй
Цагаан олж ухаантнаан хайрладаггүй Монгол занд би дургүй
Өлийд бүдрээгүй ажнайг магтаалаар дарж алахад дургүй
Үхэлд ч автаагүй баатрыг одонгоор дарж алахад дургүй
Үлгэр нялуун төгсдөг ч сайн хүн зовоход би дургүй
Үс нь буурал хөгшин намбагүй явахад бүр дургүй
Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй
Цэцгэн охид надаас янжуурын гал сураглахад дургүй
Цэмцгэр нь дэндүү харчуул
Цагаан гартнуудад би дургүй
Цэвэр цаасанд шүлэг биш матаас бичихэд бүр дургүй
Доголон хүний дэргэдүүр би гүйж өнгөрөх дургүй
Дороон эргэлдэх илжиг мэт олны дунд гэлдрэх дургүй
Ядуусийн дунд гангалах дургүй
Тансаг найран дээр ганцаардах дургүй
Яруу найрагчийг хэтэрхий урт наслахад яагаад ч юм дургүй ээ
Холоос айсуй морьд нь гэнэт өөр зүг давхихад дургүй
Холбиромтгой ааш уян жаданд би дургүй
Нүднээс далдуур хүн муу хэлэх
Нүдэн дээр минь гөлөг зодоход бүр дургүй
Хэтэрхий халуун хэтэрхий би хүйтэнд
Хэтэрхий омголон хэтэрхий ноомойд дургүй
Бурханыг нулимах, адыг өргөмжилөхөд дургүй
Бусдад дагаар орох, адгуусыг тамлахад бүр дургүй
Дургүй бүхнээн чи надад үзүүлж ханасан эх орон минь
Дургүйгээ хүртэл хайрлах гэж би хүү чинь болсон
Цайгий нь уучихаад аягыг нь хөмөрдөггүй ёсоо бодож
Цаг гозойж байсан ч би тань дээр ясаа тавина даа эх орон минь
Яруу найрагч Ц.Хулан

unen shuleg shuu
ReplyDelete