Нойр хүрээд дэмий чалчлаашт.
Паахх, энэ блогийн template-ийг өөрчлөөд хаяцан чинь ямар эвгүй царайтай болчвоо. За яадын, нэг хэсэгтээ ингээд явжийг. Тэгжаагаад өөрчилье залхуу хүрээд байна. Ёоох миний энэ ажил хийх гэж ээ. Багшийн нүдийг хариулжаагаал сайхан хэсч өгхиймаа. Ийм ажилтантай гэдгээ мэдэхгүй л байгаалдаа ккк. Багш гэснээс манай дарга л даа уг нь, тэхдээ манай багш байсын болохоор гэнэт даргаа гэх нь хаашааин багш багшаараа л байгаа. Ажил хийхээр нойр хүрээд байхынмаа. Ингэж л өөрийгөө нэг юм сэргээжийшт. Тэхгүй бол яг унткаад байгаам чинь. Өчдөр бүр цайсөөн. Нойр хүрээд байж ядаад багшид -Ёоох нойр хүрээд гээд хэлцэн чинь харин -Жоохон унтчку юу гэж авдын хэхэ. Яаж боломжийг алдахав хэсэг нам унтлаашт. Ажлын байран дээр ширээгээ дэрлээд гоххх.... Өнөөдөр бас яаж дахиад унтахав дээ эвгүйшт. Нүдийн нь хариулжаагаад ийм юм хийсэн шигээ сууж байна даа. Аргагүй л дээ. Өчдөр орой ганц хоёр хувцас угаачаад унтах гэсэн чинь нойр хүркү нилээн хэвтжаагаад унтсын, тэгээд одоо нөгөө нойр нь хүржаахгүй юу. Нээрээ юм угаах гэснээс хагас бүтэн сайнд нэг юм зав гараал хамаг хувцсаа угаадаг баатар болсон чинь талаасаа өнгөрөөл явжийсан байхгүй гарын арьс цэврүүтэж хагарч нтр ёоох, тэгээл угаахаа болихоос өөр арга байхгүй. Цалингаа буухаар угаалгын машин авна гэцэн байгаа хэхэ. Цалин буухаар уг нь сайхан л юм, гэхдээ авах юм мундахгүймөө. Дээрээс нь магистрын сургалтын төлбөр гэж 2 сая төгрөг цалингаасаа хуваан барин өгжаагаа. Гэхдээ тэр бол яахав дээ. Тогойд л орохоос хойш татахгүй л дээ. Би нээрэн гараараа юмаа угаагаал өөрийгөө аймар ажилсаг нтр гээд бодцон байсан чинь багш -Одоо гараараа юм угаана гэж бүткү хайран цаг хугацаа гээд хэлцэн чинь гэнэт бодсон чинь нээрэн гараараа юм угааж өөрийгөө зовоож өдөржингээ юм болоол байдаг ямар ашиг байгаан, угаалгын машин авч тавичаад угаагаад тэр хугацаандаа өөр юм хийжийсэн дээр юм байлээшт, бодоогүй тэнэг ин. Зяа зяа нойр харин гайгүй сэргээд ирэх чинь ээ. За сайхан ажлаа хийнээ.. Цаг гаран болоод ажил тарлаа :-p
Comments
Post a Comment