Posts

Showing posts with the label Мэдлэгт нэмэр

Хилийн чанадад зорчсон тэмдэглэл 5 - Тайланд улс

2018-12-31 Бүтэн 14 сарын дараа Тайланд улсын Пукет арлаар хэрхэн аялсан тухайгаа бичих гэж байгаадаа таатай байна аа. Миний бие Австрали улсад 2018 оны 4-р сард ирсэн бөгөөд энэ улсын хувьд бүх нийтээрээ амардаг хамгийн урт амралт нь 12-р сарын сүүл буюу Христ гуайн мэндэлсэн өдрөөс ирэх оны нэгдүгээр сарын 2 дахь долоо хоногийн эхний өдөр хавьцаанаас эхэлдэг билээ. Тиймээс энэ богинохон бөгөөд боломжит хэдэн өдрүүдэд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээдэг бөгөөд хань бид 2 ч мөн энэхүү боломжийг алдалгүй ашигласнаа одоо бодоход ихээхэн тааламжтай байна аа.

Хилийн чанадад зорчсон тэмдэглэл 4 - Австрали

Ингээд бид удаан хөөцөлдөж, хүлээсний эцэст Австрали улсад хөл тавилаа. Манай гэр бүл 2017 оноос эхлэн Австрали улсад сурч, ажиллахаар төлөвлөөд нилээдгүй хүчин зүтгэл гаргасны эцэст миний бие энэхүү улсад ирээд 10 дахь өдрийнхөө нүүрийг үзэж байна. Төлөвлөснөөр бол бид энд нилээд хугацааг өнгөрөөх учир юуны түрүүнд анхны сэтгэгдлээ үлдээе гэж бодлоо. Магадгүй цаг хугацаа өнгөрөхийн хирээр энэ улсын талаарх сэтгэгдэл, үзэл бодол нилээд өөрчлөгдөж мэдэх юм.  Уламжлал ёсоор энэ орны тухай товчхон мэдээллийг хүргэвэл:  Үндэстнүүдийн холбооны Австрали улс хэмээх энэ улс нь Австралийн эх газар болон олон тооны арлуудыг хамардаг бөгөөд газар нутгынхаа хэмжээгээр дэлхийд 6-д ордог. Уугуул иргэд нь Абергинчууд боловч хүн амын ихэнх хувийг Англи болон Ирланд гаралтай хүмүүс бүрүүлдэг, 24 сая орчим хүн амтай. Анх 1606 онд Голландын аялагч Австрали тивийг олж илрүүлсэн боловч Британичууд тус тивийг бүрэн эзлэж байсан ба 1901-1-1 өдөр Австралийн 6 муж улс нэгдэн Үндэстнүүдийн холбоон...

Хилийн чанадад зорчсон тэмдэглэл 3 - БНСУ

Зиаа тэгэхээр энэ удаагийн аялалаа бид Бүгд найрамдах солонгос улсаар үргэлжлүүлж байна... :-) Википедиагаас авсан мэдээллээр Бүгд Найрамдах Солонгос Улс маань Солонгосын хойгийн өмнөд хагаст орших Дорнод Азийн улс юм. Хойд талаараа Умард Солонгостой хиллэдэг ба баруун зүгт Шар тэнгисийн цаана Хятад, зүүн зүгт Япон тэнгисийн цаана Япон улсууд ойр байрладаг. Өмнөд Солонгосын хамгийн том хот нь нийслэл Сөүл хот юм. Энэ улс нь эх газрын болон халуун орны чийглэг уур амьсгалтай, дийлэнхдээ уулархаг тогтоцтой 99,392 ам дөрвөлжин километр, бараг 50 сая хүнтэй ажээ. Би бээр эдийн засгийн гайхамшигт өсөлтөөрөө Азийн дөрвөн барын нэг хэмээн нэрлэгдсэн энэхүү улсад зорчих боломжийг өдгөөгөөс 4 сар хагасын өмнө олсон юм. Ажлын газраас маань Герман, Солонгос, Монгол гурван улсын хамтарсан төслийн хүрээнд 4 хүнийг Солонгосын Ханбатын их сургууль дээр ажиллах томилолт олгосноор 2 эгч, нэг настай эрэгтэй багшийн хамтаар Гуулин улсыг зорилоо. 

Хилийн чанадад зорчсон тэмдэглэл 2 - Улаан Үүд, Байгаль нуур

2015/07/15-2015/07/22 Хэл ус, газар орон мэдэхгүй бидний хэдэн залуучууд хүсэл тэмүүлэл, эрч хүчиндээ хөтлөгдөн "Сибирийн цэнхэр нүд" хэмээн алдаршсан дэлхийн хамгийн гүн, цэвэр усны хамгийн их нөөцтэй Байгаль нуурын зүг хөлгийн жолоо залсан юм. Үүнийг уншиж буй эрхэм танд Байгаль нуур, Итгэлт хамбын тухай элдвийн нэмэлт тайлбар тавих нь илүүц биз. Хоёр Prius, нэг Allion, нийт 3 машин хөлөглөсөн 11 залуу 07 сарын 15-ны өглөө Улаанбаатараас хөдөллөө. Дархан хот, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоор дайран өнгөрч Алтанбулагт ирэхэд цаг бага зэрэг оройтсон байсан тул хилээр гараад газар мэдэхгүй, таних хүнгүй бид хилийн наана хонохоор боллоо. Майхан саваа босгож, бэлдсэн махаараа шорлог хийж, хөзөр даалуу тоглон, хөгжим тавьж бүжиглээд, маргаашийнхаа аялалд бэлтгээд амарцгаалаа. Өглөө эртлэн босож цай цүү болж, ачаа бараагаа баглаад хилээр гарахаар явцгаасан юм. 

POP ба IMAP

POP болон IMAP протоколууд нь remote серверээр дамжин мэйлд хандахад зориулсан стандарт протоколууд юм. Эдгээр нь таны хаана байгаагаас үл хамааран байгаа газарт тань мэйлийг тань дамжуулах боломжтой. POP , IMAP 2 нь хоёр өөр аргаар ажилладаг.  POP – Post Office Protocol POP нь эхлээд таны мэйлийг серверээс уншдаг. Та мэйл сервертэйгээ интернэтээр холбогдоод РОР протоколоор мессежнийхээ хуулбарыг  татаж аваад холболтоо салгана. Харин таны авсан мэйлүүд серверээс устгагдах болно. Хэрэв шаардлагатай бол ( өөр төхөөрөмж эсвэл програмаар ) дараа дахин татаж авахаар сервер дээр мэйлүүдийнхээ хуулбарыг үлдээж болно, гэхдээ таны төхөөрөмж болон мэйл серверийн хооронд 2 замын синхрончлол байхгүй.

Анх удаагаа хилийн чанадад зорчсон тэмдэглэл - ХонгКонг

2013 оны 03-р сарын 11 Анх удаа ч гэж, үнэндээ урьд нь бас гарч үзсэн юм л даа. Гэхдээ нөгөө хүн болгоны очиж үзсэн эрээн, бээжинрүү маймаачинтай хамт явж шоппинг хийж байсын. Харин энэ удаа арай аялал маягтай яваад ирлээ. Аялалын бас бага зэрэг албан бус ажлын журмаар Хонгконг яваад ирсэн юм. Мэдээж анх удаа явж байгаа хүнийн хувьд шинэ сонин зүйл зөндөө л байлаа. Нэгт, тэдгээр зүйлүүдийг мартахгүйн тулд, хоёрт надаас өөр явж үзээгүй хүмүүст хэрэг болох болов уу гээд тэмдэглэж байна. Хонгконг нь ерөнхийдөө Hong Kong, Kowloon, New territories гэсэн 3 арлаас бүрдсэн БНХАУ-ын онцгой засаг захиргааны орон юм. Их Британи 1841 онд Хонгконг арлыг, 1960 онд Каулан хошууг эзлэж, 1898 онд Шинэ газрыг 99 жилийн түрээсийн гэрээгээр нэмж авчээ. 1997 онд Шинэ газрын түрээсийн гэрээ дуусахад 1984 хийсэн тунхаг бичгийн дагуу Хятадад Хонгконгийг мэдэх бүрэн эрхээ шилжүүлжээ. "Нэг улс, хоёр систем" гэсэн бодлогын дагуу, Хятадын Засгийн Газар нь Хонг Конгийн аюулгүй байдал, гадаад бодлогыг...

Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна

Image
Саяхан дэлхий дахины хэл шинжээчдийн их хуралд дэлхийн хүмүүс 2976 төрлийн хэлээр ярьж байна гэж дурджээ. Зарим хэлээр үй олон сая хүн ярьдаг байхад заримаар нь хэдэн арваадхан хүн ярьдаг аж. Хятад хэлээр хамгийн олон хүн ярьдаг бол англиар 450 сая хүн, Энэтхэгийн хинди, урду хэлээр 160 сая хүн, мөн 200 орчим сая хүн оросоор ярьж бичиж байна.                                           Гэтэл Оросын Коли хойг дээр суудаг 1700-хан хүнтэй саами ястан одоог хүртэл өөрийн хэл, бичгээ хэрэглэсээр байна. Эндээс үзэхэд үндсэн гэгдэх 13 хэлийг мэддэг байхад бидний хэн ч хоёр миллиард хүнтэй харилцах бололцоотой гэсэн үг. Гэхдээ судлах хэлийг сонгохдоо хэлний хэр зэрэг дэлгэрснийг удирдлага болгож болохгүй, бусад хүчин зүйлсийг анхааран харах хэрэгтэй. Жишээ нь, орос хэлээр хамгийн олон ном зохиол хэвлэгддэг байхад англи хэлээр дэлхий дээр хамгийн их сонин хэвлэгддэг ажээ. Яаж хялбар...

Ухаантай болох есөн арга

Сэтгэл зүйчид болон хүний биеийн үйл ажиллагааг судлаачид хүн ухаантай болохын тулд хийх шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргажээ. 1. Их юм бичиж бай Хүн тогтмол юм бичиж байвал тархинд байнга шинэ санаа төрж эхэлдэг. Мөн энэ үйлдэл нь юмыг дүгнэж цэгнэх, сэтгэн бодох сайхан дасгал болно. Үүнээс гадна үзэг юм уу, харандаагаар бичих үед гарын тодорхой цэгүүдэд тасралтгүй иллэг хийгдэж, ой ухаанд сайнаар нөлөөлдөг аж. Тэгэхээр бидний эцэг, эхийн хөтөлдөг байсан өдрийн тэмдэглэл, хувийн хэргийг сэргээхэд илүү зүйл болохгүй. Гэхдээ заавал гараараа л бичих хэрэгтэй. 2. Хором бүрийг ашигтай өнгөрөөхийг хичээ Жишээ нь, та хэн нэгнийг хүлээж байгаа ч юм уу, зүгээр л явган зугаалж байхдаа радиогоор хэрэгтэй мэдээлэл сонсон цагийг ашигтай, өгөөжтэй өнгөрөөж болно. Хүн жилд дунджаар 200 гаруй цагийг тээврийн хэрэгсэлд өнгөрөөдөг аж. Энэ их цагийг уншиж, сонсч өөртөө ашигтайгаар өнгөрүүлснээр таньд л тустай.  3. Их тоглож бай Зарим үед маш энгийн логик тоглоом ч бидний о...

Windows Server 2008-н нууц үгийн шаардлагыг өөрчлөх

Image
Аливаа систем болон сүлжээний хувьд аюулгүй байдлыг хангах хамгийн эхний алхам нь хүчтэй нууц үгийг ашиглах. Гэхдээ жижиг хэмжээний байгууллага эвсэл туршилт хийж байгаа тохиолдолд хүчтэй нууц үг хамгаалалт гэхээсээ илүү төвөгтэй байдлыг бий болгодог. Эсвэл бүр ч илүү хүчтэй нууц үгээр хамгаалалт хийх шаардлага гарч болох юм.  Windows 2008 server үйлдлийн системийн хувьд системийнхээ security policy буюу аюулгүй байдлын бодлогоор нууц үгийн шаардлагыг зохицуулж өгдөг. Тэгэхээр та нууц үгийнхээ хүчтэй байдлыг илүү нэмэгдүүлэх эсвэл шаардлагыг багасгахыг хүссэн тохиолдолд дээрх бодлогын хэсэгт өөрлчлөлт хийх хэрэгтэй болно. Үүнийг хэрхэн хийх тухай багахан зааврыг орууллаа. 

Коктейлны соёл

Image
Уруул гижигдэм амтат ундаануудын талаар та хир сайн мэдэх вэ? Халуун хүйтэн, чихэрлэг, исгэлэн коктейлууд бүгд чамин нэртэй, түүндээ тохирсон час хийсэн амттай байдаг. Та бүхэнд хамгийн түгээмэл байдаг, алдартай 21 коктейлны талаар мэдээллийг хүргэе.       1. Брэнди Александр

CPU хэрхэн сонгох вэ?

Image
Өнөөдрөөс та бүхэндээ хэрхэн өөрийн гараар компьютер угсрах талаар цуврал нийтлэл бичье гэж бодлоо. Ихэнх хүмүүс нэг бол томоохон газраас бэлэн DELL худалдаж авах нь илүү найдвартай гэж боддог байх. Гэтэл бодит амьдрал дээр тийм компьютер цааш нэмж сэлбэх боломжгүйгээс гадна мөн үнэ нь бас хэт өндөр байдаг. Тийм болохоор ирээдүйдээ хоцрогдохгүй, хоцрогдлоо гэхэд сэлбэж болох хэлбэрээр өөрийн хүссэн компьютэрээ хэрхэн угсрах талаар цуврал нийтлэл хүргэж байна. CPU хэрхэн сонгох Motherboard буюу эх хавтан хэрхэн сонгох VideoCart хэрхэн сонгох RAM ба тэжээлийн блок хэрхэн сонгох Monitor буюу дэлгэц хэрхэн сонгох Hard Disk буюу хатуу диск хэрхэн онгох CPU-нд үндсэндээ 4 гол үзүүлэлт байдаг: Socket Хурд Кеш (cache) FSB (Front Side Bus)

Зөөврийн компьютерийн зайг удаан хэрэглэх хэд хэдэн зүйл бий

Image
Зөөврийн компьютерийн хэрэглэг­чид компьютерийн­хээ бат­те­рейн ажил­лах хугацааг уртасгахыг хүсдэг. Жил ирэх тусам зөөврийн компьютерийн баттерейн хүчин чадал нэмэгдэж, ажиллах хугацаа нь уртсаж байгаа боловч үүнтэй зэрэгцээд хүчин чадал, төхөөрөмж нэмэг­дэж цахилгааны хэрэглээ нь өсөж байна. Иймээс сүүлийн үеийн зөөврийн компьютерийн зайны ажиллах хугацаа 2-4 цаг болжээ. Зөөврийн компьютерийн зайг удаан үр бүтээмжтэй хэрэглэх хэд хэдэн зүйлээс шалтгаална. Дараах зөвлөгөөнд батерейг удаан хэрэглэх талаар бичлээ.  1. Control panel- >Power Options -> Portable laptop гэдгийг тохируулж өгсөнөөр цахилгааны хэрэглээ багасаж, зөөврийн компьютерийн горимд шилжинэ.

Ногоон цай компьютерийн хортой цацрагаас хамгаалдаг

Image
Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг шахан зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байгааг олж тогтоосон байна.  Эрдэмтдийн хэлж байгаагаар хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд өдөрт хоёр аяга өтгөн ногоон цай уух хэрэгтэй гэнэ.  Үл исэлдүүлэгч чанар нь С амин дэмээс 100 дахин, Е амин дэмээс 25 дахин хүчтэй байдаг тул цацраг туяанаас найдвартай хамгаалдаг аж. Мөн найрлагад нь байдаг “танин” хэмээх бодис хортой, хүнд элементүүдийг бие махбодиос шахан гаргадаг байна.

Хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүн

Image
АНУ болон Европын холбооны эрдэмтэд хүний амьдралыг уртасгаж, хөгшрөлтийг сааруулдаг хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан байна. Эдгээр бүтээгдэхүүн тус бүр нь юугаараа ашигтай вэ?

Нуугдсан/or shortcut/ фолдеруудыг сэргээх

За тэгэхээр энэ компьютерийн ертөнцөд мэдэх мэдэхгүй юм их л тааралдах юм даа. Саяхан ажлын газрын нэг хүн компьютер нь вирустчихлээ янзлаад өг гэсээр нүүрэн дээр нь хохимой толгойны зураг гарсан компьютер, notebook 2 авчирч өглөө. Би яахав вирусны эсрэг ганц сайн чаддаг аргаа хэрэглэнэ биздээ, тэгээд форматлахаар боллоо. Их хэмжээний хэрэгтэй өгөгдлүүд байгаа гэсэн болохоор тэд нарыг нь үлдээх хэрэгтэй, гэтэл бүрэн форматлахгүй бол болохгүй санагдаад хуулж байгаал форматлая гэж бодсон чинь D:\ дотор байсан бүх фолдерууд нь shortcut болчихож, эх файл нь харагдахгүй, нуугдсан файлыг/hidden files/ харагдахаар тохируулсан ч олддоггүй ээ.

IP хаягийн ангилал

Манай сүлжээнийхэнд мэддэг юм шиг хирнээ мэдэхгүй юм бас их байнаа. Өдөр бүр ашиглаж, тохируулж, ярьж явдаг байж хаягийн ангилал зэргийг яг цаг дээрээ тулахаар сайн мэдэхгүй эргэлдээд байдаг талтай. Би ч бас жоохон... =)) Сүлжээний хаягийг доорх байдлаар ангилдаг. Class A = 1.0.0.0 - 126.0.0.0 Class B = 128.0.0.0 - 191.255.0.0 Class C = 192.0.1.0 - 223.255.255.0 Эндээс private хаяг буюу дотоод сүлжээнд зориулагдсан хаягууд нь: 10.0.0.0 - 10.255.255.255 172.16.0.0 - 172.31.255.255 192.168.0.0 - 192.168.255.255 127.0.0.1 - хаяг нь localhost дээрх loopback интерфэйст ашиглагддаг. 224.0.0.0 - 239.255.255.255 - хаягууд нь multicast хаяглалтад зориулагддаг.

Мэдээлэл технологийн салбарын дэлхийн шилдэг 10 сургууль

Image
Мэдээллийн Технологи бол одоо үед хамгийн хурдацтай хөгжиж байгаа, хамгийн эрэлттэй салбаруудын нэг. Мэдээллийн Технологийн чиглэлээр суралцдаг, сонирхдог залуустаа энэ чиглэлийн сургалтаар дэлхийд тэргүүлдэг арван сургуулийг товч танилцуулж байна. 1. Carnegie Mellon Дээд сургууль   Хамгийн шилдэг нь буюу номер нэг сургууль бол Carnegie Mellon University. Жил өнгөрөх тусам энэхүү сургууль нь бусад сургуулийн түрүүнд явсаар байгаа юм. Багш сурагчдын хоорондын маш гайхалтай холбоог үүсгэж чадсан энэхүү сургуулийн бүх зүйлс оюутнуудад зориулагдсан байдгаараа онцлогтой.  2. Massachusett-н Технологийн институт     2-рт Massachusett-н Технологийн институт буюу MIT нэрээрээ алдартай энэхүү сургууль орсон байна. Энэ сургуулийн юу нь дэлхийн шилдгүүдийн нэгт оруулсан бэ? Багш болон оюутнууд нь хичээлийн бэлтгэлээ онлайнаар авдаг өөрийн гэсэн сүлжээтэй гэнэ. Сүүлийн үеийн технологиор тоноглогдсон маш олон тооны компьютерийн лабораторитой. Ихэнх коллежүүдэд байдаг...

Ном унш

Телевиз хүний тархин дахь мэдээлэл хүлээн авах, боловсруулах үй олон, хэдэн сая тэрбумаар тоологдох эсийг унтрааж байдаг бол харин номыг бариад тухлан суугаад уншихад нөгөө үхэжсэн эд эсийг эргээд сэргээдэг болох нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон байна.

Verdana - нүдний хараанд хамгийн аюулгүй шрифт

АНУ-ын хараа зүйчид компьютерийн Verdana шрифтийг хараанд хамгийн аюулгүй шрифт хэмээн үзсэн байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар Verdana шрифтээр бичсэн текстийг уншихад нүдний булчин хамгийн бага хүчилдэг гэнэ. Энэ нь ойрын хараа муудах болон харааны компьютерийн синдромоос зайлсхийхэд тусалдаг. Харааны компьютерийн синдром бол олон цагаар компьютерийн ард суудаг хүмүүст тохиолддог өвчин юм. Түүнчлэн эрдэмтэд нүдэнд хамгийн тааламжтай дэлгэцийн шрифтийн хэмжээ бол 10-12 гэж тэмдэглэсэн байна. Verdana шрифтийг 1996 онд зураач Мэттью Картер Microsoft корпорацид зориулан гаргажээ. Энэ шрифтийн үсгүүд нь ямар нэг хэрчлээс байхгүй ба мөр хоорондын зайг ихэсгэх замаар томруулсан, тиймээс Verdana үсгийн хэмжээ жижиг байсан ч маш сайн уншигддаг. Энэ нөхцөл байдал нь уг шрифтийг вэб хуудсууд дээр өргөн тархахад хүргэжээ. Миний бие ч мөн уншигч та бүхний эрүүл мэндийн төлөө хойших бүх бичлэгүүдээ Verdana шрифтээр бичиж байх болно.

Тоглоомоо тогло тогло

Image
Биднийг энд компьютерийнхаа ард жижиг сажиг тоглоом тоглож цаг нөхцөөгөөд сууж байх хооронд эрдэмтэд цаана чинь олон зүйл дээр туршилт судалгаа хийсээр л байх юм. Гэхдээ тэдгээр эрдэмтэд бидний тоглоод байгаа энэ хөнгөн чанарын тоглоомууд нь бидний тархинд байгаа муу дурсамжуудыг арилгахад багагүй үр нөлөө үзүүлдэг гэдгийг тогтоожээ. Судалгаагаар ч мөн ихэнх компьютерийн ард суудаг хүмүүс сэтгэл санаа таагүй үедээ тоглоом тоглож стрессээ тайлдаг гэсэн байна. Бидний бага байхдаа байнга тоглоод салдаггүй байсан "тетрис" гэгч тоглоом нь уур бухимдлаа мартахад туслахаас гадна тархины үйл ажиллагааг сэргээж, сэтгэн бодох, төлөвлөх чадваруудыг нэмэгдүүлдэг гэсэн судалгаа мөн гарсан байх юм. Гэхдээ мэдээж ямар ч тоглоомыг хирээс нь хэтрүүлэхгүй тогловол л амралт болно гэдгийг санах хэрэгтэй.