Ногоон нүдэн лам
Монголын түүхийн үнэн бодит баримт, харгислал хэлмэгдүүлэлтийн хар шуурганд олон арван мянган гэм зэмгүй хүмүүсийн амьдрал орвонгоороо эргэж, хэрхэн зовж тарчилж байсан, Монгол улсын тусгаар тогтнол ямар их үнэ цэнэ, цусаар олдсон хийгээд Монголын тухайн үеийн аж байдлыг цөөн хэдэн хүмүүсийн амьдралаар тод томруун, сонирхолтой байдлаар дүрсэлсэн энэхүү үнэт бүтээлийн хуудас бүрийг сэтгэл догдлон уншиж суулаа.
Зохиолын тухай товчхон:
Зохиолын гол баатар нь Баасан хэмээх Хөвсгөл аймгийн нутагт Үүрийн голын эрэг дэх /Ховчилтойн хөндий/ Даян дээрхийн хийдийн залуу лам болон харамсалтайгаар төрсөн дүүтэй нь ханилсан түүний дурлалт Архан нутгийн сайхан бүсгүй Сэндмаа нар бөгөөд зохиолд тэдний үнэнч хайр сэтгэл хийгээд, бүтэлгүй дурлалын тухай өгүүлдэг. Баасан бол Намсрай, Сумьяа нарын 4 хөвгүүний нэг бөгөөд гарын ур дүйтэй, сайхан дуулдгаараа нутаг олондоо шагшигдсан ногоон нүдэн царайлаг лам ажээ. Түүний хоёр ах нь мөн хийдийн лам нар бөгөөд эцэг Намсрай нь нас дээр гарсан тул бага дүү Болд нь гэр орныхоо хамаг хар бор ажлыг амжуулна.

Зуны нэгэн дэлгэр өдөр Архан нутгаас Даваа гуай, охин Сэндмаагаа Даян Дээрхийн сахиус урлуулах ажилд туслуулахаар Намсрайнд дагуулан ирснээр зохиолын үйл явдал өрнөнө. Болд, Баасан нар залуу бүсгүйг харуутаа түүнд дурлах бөгөөд харин Сэндмаа залуу ламын царайлаг хийгээд хэрсүүг гайхан түүнд сэтгэл алдаржээ. Даян Дээрхийн сахиус урлах ажил дуусч Даваа гуай охиноо авахаар ирэх үед Баасан, Сэндмаа нар хэдийн бие биедээ хайртай болжээ. Харин Баасанд хар багаасаа сайн байсан нутгийн бүсгүй Чулуунжий хайрт залуугаа алдахгүйн тулд Болдод Сэндмааг эхнэрээ болгохыг ятгах бөгөөд Болд ч Сэндмаад сайн болсон тул түүнтэй гэрлэхээр сэтгэл шулуудна. Сэндмааг гэрлүүгээ явах сүүлийн өдөр Баасан Сэндмааг харж Цагаан Дарь эхийн хөргийг бүтээх бөгөөд бүсгүй ариун биеэ лам залууд зориулна. Залуу лам сахилаа орхин Сэндмааг эхнэрээ болгож авахаар амлах бөгөөд Даян Дээрхийн хийд дэх дутуу ажлуудаа гүйцээсний дараа Сэндмаагаа эхнэрээ болгон авахаар төлөвлөжээ. Гэвч Баасанг ингэж алгуурлах зуур дүү Болд нь аав ээжийгээ ятган Даваагийнхруу бэр гуйлгахаар явуулах бөгөөд Баасанг хүлээж суусан Сэндмаа анхандаа андууран, сүүлдээ ямар ч аргагүй болсоор нэгэнт Болдын гэргий болно. Ингээд тэдний хуримын шөнө Баасан гэрээсээ явах гэж байтал ардын засгийн газрынхан ирж лам нарыг баривчлах ажиллагааг явуулах бөгөөд энэ үеэс эхлэн лам нарын баривчлагаа, аллага, хэлмэгдүүлэлт газар сайгүй эхлэнэ. Баасан хүрээгээ хамгаалахаар үлдэх боловч удалгүй баривчлагаа дахин ихэсч хийдийн лам нар бүгд баригдан явах ба Даян Дээрхийн хийдийг Монгол Ардын Хувьсгалт намынхан шатаана. Сэндмаа бие давхар болсон бөгөөд төрөх цаг нь болжээ. Баасан баригдаж явах замдаа түүнтэй тааралдан Болдын хүүг эх барьж аваад цааш явна. Замдаа Баасангийн эцэг Намсрай алагдах бөгөөд ах Таяа нь зугтаж амжина. Баасан өрөөсөн хөлдөө буудуулан хүнд шарх олж цэргүүдэд туугдан явна...
Арханаас ирж Даян Дээрхийн хийдэд шавьлан сууж байсан залуу лам Агваан Төвдөд очиж шашны сургуульд сурахаар хотоос ирсэн Цэрэннадмид ламыг даган хүрээрүү явах үедээ баривчлагаа болсныг мэдэх ба Манзуширын хийдэд очих үед цэргүүдэд баригдаж, харин багш Цэрэннадмид нь зугтаж амжина. Балган хэмээх Чойбалсангийн гар хөл болсон, лам нарыг устгах ажиллагааг гардан гүйцэтгэж байгаа харгис дэд хурандаа Агваан хүүг барьж авах ба түүнийг алах гэснээ больж, эрүүдэн шүүж, Дээрхийн хүрээний лам нарын талаар асууж, сурсан ном эрдмийг ашиглан сүм хийдийн үнэт зүйлсийг ялгахад туслуулна. Ингэснээр Агваан хүссэн хүсээгүй амьд үлдэхийн тулд До яамны ажилтан болно. Ингээд Балганы ажилд туслан, бүртгэл хөтлөх явцдаа өвчтэй хэмээн, хөгшин лам нартай хамт цаазлагдах ял сонссон Баасангийн аминд орно. Харин Баасангийн хөлөндөө авсан үхэлд хүргэж болох шархыг шоронд тааралдсан Сэндмаагийн аав Даваа нарын хөгшчүүл эдгээж эмчилж өгнө. Ингээд Баасан арван жил шоронд хоригдох ялаар шийтгүүлнэ. Зохиолын энэ хэсэгт Чойбалсангийн цэргүүд лам нарыг хэрхэн тамлаж, тарчлааж, өөрсдөөр нь булшны нүх ухуулан, ямар хэрцгийгээр буудан хороож байгааг нэгд нэгэнгүй дүрсэлжээ. Ингээд Баасан 7 жил шоронд хоригдсны дараа 1945 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойд бэлдэх ажилд дайчлагдан бусад уран гарт хоригдол нарын хамт хотруу ачигджээ. Төв талбай дээрх Сүх жанжины хөшөө, драмын театр, Чойбалсангийн хөшөө гээд олон зүйлийг урлах ажлыг гардан гүйцэтгэж байхдаа эрх чөлөөтэй болсон мэт хэдэн сарыг сайхан өнгөрөөжээ. Тэр байтугай Оросуудад үзүүлэх гэж хуурамчаар Төв гандан болон Эрдэнэзуу хийдийг сэргээх ажилд гар бие оролцон ч дахин номын дуу сонсон сэтгэл нь сэргэж байлаа.
Хэдэн сар ажилласны эцэст бэлтгэл ажил ерөнхийдөө дуусч шорондоо буцах цаг болоход Чойбалсан туслахуудын хамт зөвлөлдөж нэгэнт хоёрхон жил хоригдоод ялын хугацаа дуусах хоригдлуудыг өршөөх нэрийдлээр суллаж хувьсгалын ойн баярт бэлдэх ажилд гар бие оролцсон хүмүүст цалин хөлс олгоно. Баасан гэнэт эрх чөлөөтэй болсондоо итгэж ч чадсангүй. Даян Дээрхийн хүрээндээ, Сэндмаадаа очино гэж бодохоор чихэнд нь хөгжмийн эгшиг сонсогдон яахаа мэдэхгүй балмагдна.

Харин энэ зуур Сэндмаа, Болд нар 5 дахь хүүхдээ төрүүлэх бөгөөд Баасангийн ээжийг хүү Таяа нь ирээд Хатгалруу аваад явжээ. Чулуунжий бүсгүй ээж нь өвчнөөр нас барснаас хойш Болдын хаяанд гэрээ барин айл саахалт амьдрах аж. Нутгийн залуучууд байнга тэднийхээр бууж хоноглоод явдаг тухай ойр хавийнхан нь сэм ярилцна.
Баасан ажлын хөлсөө аваад хаачихаа мэдэхгүй гандан орж зурхайч ламаас хэрхэхээ асуухаар явна. Харин төв Гандангийн зурхайч лам нь Агваан хүү болсон байх ажээ. Баасан эхэндээ түүнийг хараад уурссан боловч эцэстээ гэрт нь очиж бүх болсон явдлыг сонсохоор тохирлоо. Орой нь Агвааныд очиж бүх зүйлийн тухай сонсон, түүний аргагүй байдлыг сонсож, нүдээр үзэн бүгдийг ойлгоно. Ингээд Баасан хөдөлмөр хийж олсон мөнгөөрөө хувцас, морь, аяны хэрэгсэл худалдаж аваад Нийслэлчүүдийг наадмаа хийж байх зуны нарлаг өдөр хайрт Сэндмаа болон Даян Дээрхидээ очихоор нутгийн зүг хүлгийн жолоог зална.
Сэндмаа Баасанг хэзээ ирэхийг хүлээн санагалзаж хий харж суухдаа түүнд зориулан зуу гаруй захиа бичжээ. Гэвч тэдгээр захианаас эзэндээ хүрсэн нь үгүй. Нөхөр, хүүхдүүдээ унтсан хойно захиа бичих бөгөөд бичиж дуусмагцаа шатаадаг байлаа. Харин сүүлийн үед Сэндмаа захиа бичихээ больж нөхөртөө жинхэнэ утгаар нь дурлан аз жаргалтай байх болжээ. Болд ч үүнд хязгааргүй баярлаж байлаа, ханилснаас хойш долоо, найман жил болохдоо Сэндмаагаар ингэж хайрлуулсан удаа үгүй билээ.
...Ингээд зохиолын төгсгөл хэсэгт Баасан нутагтаа ирэхэд дүү Болд нь баярлан угтах ба Сэндмаа ухаантай ухаангүй гүйн очиж Баасанг тэврэнэ. Бие биенээ олон жил санаж мөрөөдсний эцэст уулзалдан тэврэлдэж уйлах ба Болд үүнийг анхаарах ч сөхөөгүй хамтдаа тэврэлдэн уйлж буйгаар зохиол төгсөнө. Тэдний хажууд Чулуунжий бүсгүй ирж зогссон байлаа...
Зохиолын гол баатрууд уулзсан хэдий боловч цаашид хэрхэх нь тодорхойгүй төгссөн тул удалгүй зохиолын маань хоёр дахь боть гарч уншигч олон та бидний сонор мэлмийг мялаах буй за. Хэдийгээр бусад нэрт зохиолуудын адил утга яруу үг хэллэг, уран тансаг өгүүлэмж дутмаг хэмээн мунхаглан бодсон хэдий боловч зохиолын санаа болон агуулга нь өнөөгийн нийгэм дэх хэн бүхэнд ойлгуулж хэлэх ёстой чухал зүйл мэт санагдна. Ямартаа ч зохиол маань ихээр таалагдсан бөгөөд уншиж амжаагүй хэн нэгэнд заавал мэдэх хэрэгтэй мэт санагдсан номын утга санааг номноосоо мянга дахин бүдүүлэг, өөрийн хайнга хэдэн үгээр та бүхэнд ойлгуулахыг хичээлээ. Алдаа мадаг ихтэй хийгээд хэтэрхий болхи товчлол хийсэнд хүлцэл өчье.

ooroo bichsen yumjuu?
ReplyDeletetegeed hen bichih yum bee
ReplyDeleteБолдын эгч Цэрмаа гэж эмэгтэй Хатгалруу авч явдиишд үнэхээр уйтхааргүй шимтэн уншаар сайн ном
ReplyDeleteбаярлалаа
ReplyDeleteUchigduruus l unshij ehelsen. Shimten unshij bgaaa :).
ReplyDeleteEne temdeglel uneheer hereg bolson shuu bayralla.
ReplyDelete