Харимаар байна
Гэнэт гэртээ харимаар санагдчихлаа. Ээжийн хийж өгсөн банштай цайг уугөөл аавтай хууч хөөрөөд суух гүэ мөн сайхан шүү. Юу юугүй л арван жил төгсөнгүүт их сургуульд сурна гэж цөллөгөөнд яваад гэрээсээ гарсан даа. Одоо нэг тэр гэрийн хүн мөн ч юм шиг, биш ч юм шиг. Зав гарахаараа зочин шиг очиж амарчихаад буцдаг болж. Нэгэнт л энд ажил төрөлтэй болцым болохоор одоо эндээ л амьдрана гэсэн үг. Тэгээд бодсон чинь гэрээ улам илүү саначихлаа. Аавыгаа, ээжийгээ, өссөн төрсөн гэрээ, найзуудтайгаа дуулалдаад орилдоод явдаг байсан гудамжаа санаж байна. Хааяа нэг амраад гэртээ харихаар ээж аав хоёр хөл алдаж гүйгээл хоол цай бэлдээл орой бүгдээрээ тойрч суугаад хууч хөөрөөл гэр гэдэг цаанаа л нэг халуун дулаан сайхан байдагсан.
Энд бол өглөө арай гэж босоод ажилдаа явна, орой очоод хоолтой хоолгүй унтаад л өгнө. Хагас бүтэн сайнд гадуур дотуур амжуулах ажлаа амжуулна. Тэр сайхан халуун дулаан уур амьсгалыг, эерэг энергийг хаанаас ч мэдрэхийм билээ. Яаж ийж байгаад зав гаргаад хурдан гэртээ хариад ирнээ.
Манай ээж нээрээ янзын амттай хоол хийдий шүү. Би ээжийн хийсэн хоолноос цуйван, лапша, банштай цай гуравт нь хамгийн дуртай. Манай ээж бол ёстой мастер тогооч. Аргагүйлдээ, хорь гаран жил аав аниа бид гурвын хоолыг хийсэн жинкэн дадлагатай тогооч байхгүй юу. Харин аав бол жинхэнэ "ахмад" шүү дээ. Тэнд удирдлага бариал зурагтруу хараал хэвтээл байна. Хоол боллоо, урд нь аниа бид 2 зөөгч хоолы нь цайгий нь аваачаал тавилаа, идлээ буцаал хэвтлээ, урдахы нь авлаа... Өө харин зуу татчихын бол юун тэнд зүгээр хэвтэх нэг минут ч тэсэхгүй. Хүзүү нурууг чилтэл суулгаал ярьж өгнө дөө харин. Хараад байхад манай аав ээж хоёр иххх цайлган хүмүүс байдышт. Хатуу юм шиг хирнээ цаанаа сэтгэл нь цайлган зөөлөн хүмүүс юм байгаан.
Аа би бол "ахмадын охин" шүү дээ. Аавын амь гэж байдаг даа. Тэр нь би байхгүй юу. Аав бид хоёр ээжийн цай чанахжийсан сүүг нь нийлж хулгайлж уугаал загнуулна. Харин сүүлийн үед би гэрээс яваад, эгч маамуулаад нэг "дайсны цэрэг" гарч ирчихээд миний байр суурийг эзлээд ахмадын толгойг эргүүлж өгжаам чинь. Тэхдээ тэр дайсны цэргийг харахаар миний ч гэсэн толгой эргээд байдымаа. Муухай амьтан байгаан, тэрийг ч бас санаж байна.
Би бас азтай хүн юмаа. Ээжийн амттай хоолыг идэж аавынхаа сургааль хайранд өссөн би дэндүү азтай хүн юм. Одоо тэр бүхнийг санаад байна. Харимаар байна. Хариад ирнэээ.....

ter tolgoi erguuleed bga nohor ch yostoi muuhai jaal shu sergelen gj chigteehen
ReplyDelete