Мэддэггүйгээ мэдэх...

Хүмүүсийг дотор нь Мэддэгээ мэддэг, Мэддэггүйгээ мэддэг, Мэддэггүйгээ мэддэггүй гэж гурав ангилдаг гэдэг. Мэдээж эхнийх нь өөрийнхөө юу мэддэгийг мэддэг гэхээр мундаг хүмүүс л байж таарна. Харин сүүлийнх нь бол өөрийнхөө юу мэдэхгүй байгаагаа ч мэдэхгүй гэхээр жоохон тиймхэн хүмүүс энэ ангилалд багтдаг байх нь. Харин дунд нь байгаа нь их эргэлзээтэй. Энэ ангилалд хамаарах хүмүүс мэдлэг муутай, тэгсэн хэрнээ би мэдэхгүй байгаад байнаа гэдэг ойлгож ухамсарлаад байгаа хүмүүс байна. Би урьд нь өөрийгөө энэ ангилалд хамаараад алтан дунджаа бариад яваад байнаа гэж боддог байлаа. Гэтэл харин өнөөдөр бүр өөртөө хэтэрхий гутарчихлаа. Ер нь өөрийнхөө мэдэхгүй байгааг мэдээд түүнийхээ төлөө юм хийж чадахгүй юм бол мэддэггүйгээ мэдэхгүй байгаа сүүлийн ангилалд орсон нь хамаагүй дээр юм байна. Өнөөдөр ажлын шугамаар гадаад дотоодын мундаг мэргэжилтэн, том компаниудын төлөөлөгчид оролцсон семинарт сонсогч байдлаар суулаа. Мэдээж өөр өөр орны хүмүүс юм болохоор нөгөө олон улсын гэгдээд байгаа Англи хэл дээр чинь илтгэлээ тавьж байна. Гэтэл хүмүүс инээгээд л, толгой дохиод л, алга ташаад л, асуулт тавиад л байх юм. Харин би гэдэг хүн тэнд ёстой ичиж үхэхээ шахаад байлаа. Өөрийнхөө мэдэхгүйг мэднээ гэдэг чинь харин ч ёстой гутамшигтай юм байна. Юу ч яриад байгааг ерөөсөө ойлгохгүй, би ер нь энэ олон жил хүний сурч болоод байдаг тэр "хэл" гэдэг юмыг сурчихгүй юу хийгээд яваад байсан байна аа. Энэ чинь зүгээр л хүмүүсийн хэрэглээ, харилцааны хэрэглүүр болсон байхад би гэдэг хүн юу ч мэдэхгүй манараад л яваад байсан байдаг... Тэрний оронд мэдэхгүй байнаа гэдгээ ч мэдэхгүй явж байсан бол ядаж сэтгэлд амар юмуу даа.

Comments

Post a Comment

Popular Posts