Posts

Showing posts from May, 2026

Жижигхэн эмэгтэй

Image
 Өглөө хоёр томыгоо хичээлд нь бэлдэж явуулчихаад, өөрөө ажилдаа явах гээд бэлдэх үед хүү надтай зууралдаад байхаар би өөрийн эрхгүй бухимдаад эхэлдэг юм. Тэгмэгц ээж ирээд “алив хоёулаа тоглоё, юу идэх үү” гэх мэт хүүтэй яриад цааш нь дагуулаад явна. Би тайван цайгаа уугаад, өдрийн хоолоо бэлдэж дуусаад, ээжийг мөн цайгаа уугаад дуусахаар нь тэр хоёрыг үлдээгээд гараад явдаг юм.   Тэгээд хоолоо бэлдэж байхдаа ээжийнхээ тухай бодлоо. Би ээждээ (за үсрээд хааяа нөхөртөө) л ингэж даварч чадах байх. Өөр хүнтэй байсан бол өөрөө хөлсөө гоожуулаад аргалаад л гарна. Гэхдээ би их азтай юм аа. Гурван хүүгээ өсгөхөд гурвууланд нь ээж минь дэргэд байж надад тусалж байна. Хажууд нь төрвөл хажуудаа байлгаад л, хотод төрвөл хотод очоод л, гадаадад төрвөл бүр гадаадад ирээд л.   Ээж их удаан. Гал тогоонд эргэлдээд л байна. Нэг юм хийгээд л, дахин дахин арчаад л, хааяа харахаар гараас нь юм гарахгүй, үр дүнгүй байх шиг санагдана. Гэхдээ амарч суухгүй, бас залхуурахгүй. Сүүлийн ...