Процессор буюу CPU

Төв процессор буюу СРU(Central processing unit) нь компьютерийг удирдах, мэдээлэл дамжуулах болон боловсруулах гол үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс CPU-г компьютерийн уураг тархи гэж хэлдэг. СРU-ний үзүүлэлтийг  герц(HZ) -ээр хэмжинэ.

СРU-ний хувьд ерөнхийдөө дараах үндсэн 3 үзүүлэлтүүдийг анхаарах хэрэгтэй.
1. Clock speed буюу процессорын ерөнхий хурд
2. FSB /Front side bus/ буюу эх хавтантай харьцах процессорын өгөгдөл дамжуулах хурд
3. L2 Cache буюу процессорын өөрийнх нь шуурхай санах ой
Жишээ нь Intel pentuim 4 2800МHZ (S478) процессорыг авч үзэхэд дотроо:

    * 800МHZ FSВ 1Mb L2,
    * 800МHZ FSВ 512Kb L2,
    * 533МHZ FSВ 1Mb L2,
    * 533MHZ FSB 512Kb L2 гэх мэтчилэн процессорын өгөгдөл дамжуулах хурд нь өөр өөр үзүүлэлттэйгээр үйлдвэрлэгддэгийг анхаарах хэрэгтэй.

Мэдээж эдгээр үзүүлэлтээс болж үнийн хувьд ч хоорондоо ялгаатай байдаг. Ер нь төхөөрөмжүүдийг сонгохдоо хоорондын зохицлыг сайн бодолцох хэрэгтэй. Тухайлбал RAM-ын хурдыг анхаарах хэрэгтэй. Үүнийг тохируулж авахгүй бол компьютер мөн л удаан ажиллана.

Comments

Popular Posts