Posts

Showing posts from July, 2026

Монгол яваад ирлээ

Image
Заа 2 жил гарны дараа дахиад Монгол яваад ирсэн тухайгаа бичнэ ээ. 2024 онд гэр бүлээрээ цагаан сараар буюу өвөл явж байсан бол энэ удаа наадам буюу зун, бага хүүтэйгээ явж ирлээ. 8 жилийн дараа Монголынхоо зуныг үзлээ гэсэн үг. Шинэ хүүхдээ уулзаагүй хүмүүстэй нь уулзуулангаа, арван жилийн сургуулийнхаа төгсөлтийн 2О жилийн ойд очихоор явсан юм.  Явахаасаа өмнө хүү бид 2 хөхнөөсөө гарч авсан. Нэгт, орой заавал хөхөө хөхөж унтаад бас шөнө их сэрж хөхөөд намайг ядраагаад байсан, хоёрт, очоод хоногоор орхиж явах учир эртхэн мөөмгүй унтдаг болгоё гэж бодсон юм. Ганц удаа юм (vegemite - уг нь бөөн витамин л даа, гэхдээ онцгүй амттай ) түрхээд, баба гэж хэлээд дахиж хөхөө идээгүй хөөрхий минь. Гэхдээ шөнө унтаж чадахгүй эхэндээ жоохон хэцүү байсан. Байн байн сэрээд, аав бид 2 нь ээлжээр босч бүүвэйлж унтуулаад л, 3 дахь хоногоосоо ер нь дажгүй болоод ирдэг юм байна лээ. Гэхдээ одоо ч гэсэн шөнө хааяа хааяа сэрж бүүвэйлүүлдэг. Яагаад байдаг юм бүү мэд. Одоо мөөмөө харахаараа үнсээд л, ил...