Хөвсгөл нуур

Зяа энэ чинь болохоор гэр бүлийнхэнтэйгээ аялаж яваад дарсан зураг байна. Ёстой гоё юм байлээ. Их усаа гэж.... Цаад зах нь харагдахгүй, хараал байхаар сэтгэл нээх гоё болчдог. 


Хөвсгөл нуур нь Монгол Улсын хойд хэсэгт Оросын холбооны улсын хилийн ойролцоо орших томоохон хэмжээний цэнгэг уст нуур бөгөөд улсын хэмжээнд хамгийн гүн нуур болно. Нийт усны эзэлхүүн 381 км³, энэ нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4% болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Өвлийн улиралд 12-р сараас 5 сар хүртэл хөлддөг учир нуурын мөсөн дээгүүр машин тээвэр явах боломжтой. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Ханх гэсэн хоёр боомтуудаар дамжин Оростой усан тээврийн зам бий. Хөвсгөл нуурын бүс нутаг нь фосфоритын ордоор баялаг.
Хөвсгөл нь ойролцоогоор арван долоон эртний нуурнуудын нэг ба 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Уг нуураас эх авах Эгийн гол нь Сэлэнгэ мөрөнд дамжин 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Эдгээр нууруудын хоорондын шууд зай нь ердөө 200 км.
Хөвсгөл нуурын бүс нутаг нь үндэсний дархан газар ба сибирийн тайга, төв азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын нэг томоохон чиглэл юм.




Comments

  1. Миний төрсөн нутаг Монголын сайхан ороон гэж хэхэ

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Хөвсгөлийн хүү юм биздээ. Сайхан нутаг байна лээ :)

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts