Элсэн тасархай

ХөгнөХан уулын баруун хажуугаас Батхаан уулын баруун суга хүртэл 80 километр үргэлжлэх энэ элсийг Монгол элс буюу Хөгнө Тарнын элс гэж нэрлэдэг. Говь хангай хосолсон нутаг. Улаанбаатар хотоос 290 км зайд оршдог. Зуны цагт жуулчдын хөл тасардаггүй байгалийн үзэсгэлэнт газар юм. Энүүгээр дайраад л өнгөрсөн болохоор надад дарсан ганцхан зураг л байна.




Хөх тэнгэр хэцэлсэн
Чингисийн морины уяаны мод
Хөгнөхан, Батхан
Хөглөрсөн их уулсын дунд
Нарлаг торлог халтар элс
Эмгэн харганатай бөхийсөн
Элсэн тасархай
Бөгтөр сэрвээ нь бөөрлөнө
Туулай хяр нь бүдэг хул зээ нь
Салхитай үймсэн газрын заадас шиг энэ элс
Тэнгэрийн заадал руу нурж буйлсан
Галав элээсэн алтан бүргэдэс
Тэмүжиний хөсөгтэй нүүж туусан
Морь болгон нь тамгатай
Монгол газрын тасархай

Гүрнийг зангидсан дэлхийн
Гүрвэлийн чинээхэн улаан элс
Унтарсан санаатай хүмүүний
Ухааны завсраар асгарсан
Зээрийн мөртэй шар нурлага
Дээгүүр нь ниссэн шувуу
Хийсч тасарна
Хоёр айл унь нь шажигнаж тасарна
Хонь мал нь майлалдан тасарна
Гүмхэн хонгор өвс нь орилолдон байж тасарна
Хазаарын наран үүрсч тасарна
Харсан хүний хөмсөг нумарч тасарна
Монгол өөртэйгөө оролдож тасарна
Эзэн тэнгэр тасарна.                                                 Ц.Чимэддорж

Comments

Popular Posts