Posts

Showing posts from 2010

Найз нартаа зориуллаа

Image
  Сархдын мөнгөн хундагыг цангитал тулган нарги гэж Саваагүй гэнэн зангаар сахилгагүйтэн үймүүлж наад гэж Буруу зөв хоолойгоор хөг нийлүүлэн дуулалд гэж Бүжгийн талбайг доргитол хөл нийлүүлэн бүж гэж Алдсан бүрийнхээ төлөө нэр нэгтэй зэмлүүл гэж Амжилт гавъяаныхаа төлөө хамтдаа бас магтуул гэж Хорвоо надад нөхөрлөл бэлэглэжээ Ховорхон хэдэн найзыг минь надад илгээжээ
Зүгээр л нэг амьдрах юмсан Зүлгэн дээр гэрээ бариад . . . Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж Амрагаа хүлээж Амраг минь адуунаасаа ирж Зүгээр л нэг амьдрах юмсан . . .                                                                                      Ц.Хулан
Шалба норсон борооны бүлээн цутгалан дор Шаахай болоод даашинзгүй, уруулын будаггүй Үнсэлдэхсэн ...

Эрх чөлөө

Чөлөөтэй, омголон дураараа байх би дуртай! Чөдрөөн тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай! Талын шувуу торонд бус талдаа жиргэх дуртай Тааваараа бус орчлон өөрөө эрх чөлөөнд дуртай! Хязгаар үгүй эрх чөлөө хаана ч харин байдаггүй Хазааргүй унаа, бүслүүргүй гэр гэж байдаггүй Эрх чөлөө гэж хичнээн ч хашгирлаа гэсэн Энүүхэндээ гэж хэлэхэд би хорионд байх дуртай! Эгэл даруу ижий, эцгийн минь голомт сэтгэлийг минь хорьдог Энгэртээ тэвэрсэн үр, насны минь хань намайг хорьдог Элгэн садан ард түмэн, Эх орон минь намайг хорьдог Энэнээс илүү эрх чөлөөгөөр орчлонд би яах юм бэ?                                                                      ...

Тасархай 4D

Image
4D-н гайхамшигийг үзээд л мэдэр!!! Энийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэээ?! :-p
-Уухгүй байя гэхээр эх орны эдийн засаг сүйрчих гээд. Ууя гэхээр гэр орны эдийн засаг сүйрчих гээд хэцүү юм аа -Хөөш хөөш..., хувийн эрх ашгаас илүү, улс эх орныхоо эрх ашгийг дээгүүрт тавина шүү хө..
Бурхан минь та намайг туранхай болгож чадахгүй юм бол бүх найзуудыг минь тарган болгоод өгөөч?
Кмэдрибж-ийн Их сруглууийн судалгааны үр днүд үнгүүдийн үэгсний бйаларл яамр драаллатай бйах нь хмаагаүй гол нь энхий бгөөөд слүүийн үэсг зөв брайнадаа бйах нь чуахл. Уичр нь хнүий бдоол үийгг үэсг нэг брүлчэн биш храин үийгг нтийэд нь ушнадг.

Тоглоомоо тогло тогло

Image
Биднийг энд компьютерийнхаа ард жижиг сажиг тоглоом тоглож цаг нөхцөөгөөд сууж байх хооронд эрдэмтэд цаана чинь олон зүйл дээр туршилт судалгаа хийсээр л байх юм. Гэхдээ тэдгээр эрдэмтэд бидний тоглоод байгаа энэ хөнгөн чанарын тоглоомууд нь бидний тархинд байгаа муу дурсамжуудыг арилгахад багагүй үр нөлөө үзүүлдэг гэдгийг тогтоожээ. Судалгаагаар ч мөн ихэнх компьютерийн ард суудаг хүмүүс сэтгэл санаа таагүй үедээ тоглоом тоглож стрессээ тайлдаг гэсэн байна. Бидний бага байхдаа байнга тоглоод салдаггүй байсан "тетрис" гэгч тоглоом нь уур бухимдлаа мартахад туслахаас гадна тархины үйл ажиллагааг сэргээж, сэтгэн бодох, төлөвлөх чадваруудыг нэмэгдүүлдэг гэсэн судалгаа мөн гарсан байх юм. Гэхдээ мэдээж ямар ч тоглоомыг хирээс нь хэтрүүлэхгүй тогловол л амралт болно гэдгийг санах хэрэгтэй.

Хайрыг нь татахын тулд эхлээд харааг нь булаа

Хайртай хүнийхээ эхнэр болохын тулд эхлээд харааг нь булааж, дараа нь хайрыг нь татах хэрэгтэй. Харин яаж:

Эмэгтэйчүүдийн хувцаслалт эрчүүдийн харцанд

Image
Эмэгтэйчүүдийн хувцаслалт эрчүүдийн харцанд хэрхэн тусдаг талаар цөөн үгээр дурдъя. Учир нь эмэгтэйчүүд загвар хөөцөлдөхөөрөө өөрт зохицоогүй ч байсан хамаагүй шинэ загвар л бол шүүрч авдаг нь эрчүүдийг шоконд оруулах шахдаг байна. Хүн үнэтэй чамин, дэгжин шинэ энэ тэр гэж хөөцөлдөхөөс илүү өөрт тань хэрхэн зохицож байгааг анхаардаг байх нь чухал. Эрэгтэй хүн бүр ямар ч эмэгтэй хүний хувцаслалтыг харж нүд унагаж, сэтгэл засаж явдаг. 17-50 насны эрчүүдийн дунд эмэгтэйчүүдийн хувцаслалт өөрт нь ямар сэтгэгдэл төрүүлдэг талаар санал асуулга явуулахад:

Эрчүүдийн хамгийн тэнэг асуултууд

Image
Доорх асуултуудыг эрчүүдийн байнга асуудаг хамгийн тэнэг асуултууд гэж асуулт блогын уншигч охид, бүсгүйчүүд нэрлэжээ. 2-3 мянган комментоос харахад бүсгүйчүүд хувийн амьдралд нь хөндлөнгөөс оролцсон, бүдүүлэг, өөртөө итгэлгүй асуултанд дургүйцдэг аж. Тэдгээр бүсгүйчүүдийн гуравны хоёр нь хамгийн бүдүүлэг асуултаар “ Чи хэдэн хүнтэй унтаж байсан бэ?” гэсэн асуултыг тодруулсан юм гэнээ.

Хүн болж төрөөгүй хүүхдийн ээждээ бичсэн захидал

Ээжээ? Би уг нь таныг намайг анх дуудахад диваажингийн цэцэрлэгийн солонгын өнгөт хивсэн дээр соно бялзуухайнуудтай хамт тоглож, сахиусан тэнгэрүүдийн хайрын дуунд баясанхан бүжиглэж байсан юм. Гэтэл гэнэт урьд хожид сонсогдоогүй намуухан хоолой "Миний хүү..." хэмээн дуудах нь тэр. Тэрхүү уянгалаг хоолойг сонссон сахиусан тэнгэрүүд дуулалдахаа азнан чагнаархсан бол далай давалгаагаа хумин бодолд дарагдсан билээ. Миний явах цаг ирж. Би дэлхийн хүн болох нь.

Хорин хэдтэй бүсгүйчүүлд шүлэг зориулахын учир

Image

Хэвлийд олдсон үрээ хайрла

Image
 

Криптограф

Image
Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн нууцлалын асуудал чухлаар тавигдах болсонд өнөөгийн үед хүн бүхэн мэдээллийн нууцлалыг хэрхэн хангах талаар  цэгцтэй бөгөөд тодорхой хэмжээний ойлголттой байх хэрэгтэй гэсэн үүднээс та бүхэнд доорх товчхон мэдээллийг хүргэж байна.
Image
Би дурлахаас айна... бас дурлуулахаас айна. Өөрөө хайргүй мөртлөө тэр нэгэн хүний зүрхийг шархлуулахаас айна. Нуугдаж унагасан нулимс, харуусал, бүтэлгүй дурлал, шархалсан зүрх огтоос надад зохихгүй.. Одоо би хүнд дурламааргүй байна. Дурлачихвал...  

Залуу нас

Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас Ахиад би ямар залуу явах биш дээ Хорин тав хүрчихлээ гэж Гомдоллохоо болъё Хор шар атаа хорслын цаана Насаа нууж явъя Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь Дурсамжнаас өөр юу үлдэх юм бэ? Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь Юундаа бишүүрхээв Замын уртад үүнээс өөр Хань болсон нь үгүй ээ Оо энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй Ай миний гал халуун нас Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө Дундуур үлдсэн хундага болгоны төлөө Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө Чиний өмнө, би буруутай....                                                          by Эмүжин

Шинэ жил

Image
Шөнийн тэнгэрээс цас хаялаад, ганган гацуурууд гоёлоо өмсчихсөн, хүүхэд багачууд энд тэндгүй баяр хөөрөөр дүүрэн хөгжилтэй инээх нь сонсогдно. Айл бүрийн цонхны цаанаас өнгө өнгийн гоёмсог гэрлүүд нүд булаалдан анивчна.

Залуу насандаа бүгдийг нь...

Эрч хүчээр дүүрэн залуу насаа их зүйл сурахад, их зүйл хийж бүтээхэд, их зүйлийг мэдэж авахад, их олон зүйлийг хийж үзэж, их туршлага мэдлэг ухаан нэмэхэд, их дурсамж үлдээхэд, сайхан бүхнийг мэдрэхэд, бас үлдсэн амьдралаа сайхан байлгахад хэрэгтэй бүхнийг олж авахын тулд зориулж, хором бүрийг үнэ цэнэтэй байлгая. Өөртөө ажиллах бас суралцах цаг гаргая, бас амрах зугаацах цаг гаргая. Залуу энэ насандаа бүх зүйлийг хийе, бүх зүйлд цаг гаргая. Тааралдсан хүн бүрээс, тохиолдсон учрал бүрээс мэдлэг, мэдээлэл, ухаарал, зөв бүхнийг нь авъя. Бодоход эргэцүүлэхэд цаг гаргая. Ном уншихад, интернэтээр хэсэхэд ч, зурагт үзэхэд, радио сонсоход цаг гаргая. Гагцхүү хийсэн бүхнээсээ хэрэгтэйг нь олж, хийх гэж байгаа зүйл бүрээ бага ч атугай хэрэгтэй үнэ цэнэтэй байлгая. Бүхнийг амжуулдаг байя, цаг хором бүрийг ашиглая. Залуу насандаа бүхнийг хийе, юунаас ч айлгүй, зоригтойгоор... бүгдийг нь...

Бүсгүй хүн болж төрсөндөө би баярладаг

Бусдын хайранд эрхлэн жаргах Бусдыг хайраараа уяраан жаргаах Биенээсээ бие таслан хорвоод хүн нэмэх Биенээс бие болж орчлонд хүч нэмэх бүсгүй хүн болж төрсөндөө би баярладаг... Үнэнч найзын чихэнд нууцаа шивнэн инээлддэг Үеийн хөвгүүдийн дэргэд ичиж жаахан улайдаг Дэгжин даашинзаар гоёж дээгүүр харан алхалсан Дэггүй бага нас минь охин нэртэй байсан Охид охидын дунд өнгө нэмэн гялалзсан Омголон залуусын цээжинд дурлалын гал дүрэлзүүлсэн Оо энгэсэг түрхэж толины өмнө эргэлдсэн Оргилуун дэврүүн нас минь бүсгүй нэртэй байсан Хар ус, цагаан сүү хоёрыг самарч ханьдаа цайныхаа дээжийг барих Хайр энэрэл, хатуу сургааль хоёрыг сүлэлдүүлж үрдээ ухаарал хайрлах Халамж, сэтгэлийн дээдээр ижий ааваа ачлах Харанхуй орчлонд гэгээ нэмэн бүсгүй хүн болж төрсөндөө би баярладаг Үсэн буурал ээжийнхээ үргэлжлэл болж төрсөндөө Үр ач хүүхдийнхээ эхлэл болон амьдарсандаа Саруул орчлонгийн хатуу бүхнийг цагаан сэтгэлээрээ зөөллөх Сайхан гэж хэлэгдэх бүсгүй хүн болсондоо би баярладаг ...
Залуу - Бүсгүй, таныг Google гэдэг үү? Бүсгүй - Үгүй яасан? Залуу - Миний хайсан бүхэн чамд байгаа болохоор л

Хайр дурлал чи хаалгыг минь тогш

Хайрлуулалгүй яасан их удаа вэ? зүрх минь Хацар дээгүүр нулимс ч урсахаа байчихжээ Халамцуухан чам дээр очихоо ч байж Харц минь нэг л өнчин болчихжээ     Сайхан залууд дурлаад догдолж суухаа ч байж     Санаж бэтгэрээд зүрх ч өвдөхөө больчихжээ     Үнсүүлэлгүй яасан их удаа вэ? уруул минь     Үргэчихжээ тэр хайр дурлал надаас Намар шиг уяхан гэж сэтгэлдээ Навч шиг хийсэлгүй удсан болохоор Уугаад хаясан дарсны шил шиг Уйтгартай ч юм уу миний сэтгэл     Эрхэлж чамдаа тунилгүй яасан ч их удаа вэ?     Энгийн юм бүхэнд шунаж дурлахаан ч байж     Эдгэрсэн юм байх гэж зүрхээ чагнавч     Элээсэн он жилүүдийн л тоосонд дарагджээ. Гоё юм бүхэнд өдөр болгон дурлаж Голохоо ч шилэхээ ч байсан болохоор Хэн нэгэн залуугийн араас Хээв нэгхэн харахаа ч байчихжээ     Хамаагүй чи над дээр хавар шиг нялхаараа зочил     Хайрламаар дурламаар...

Хайрласан шиг хайрлах сайхан

Харанхуй шөнийн жаргалд хамтдаа хоёул умбаал Хамаг байдаг хувсыг нь хаа сайгүй цацлаал Халуун дулаахан хөнжилдээ хамдаа хоёул эрхлээл Хасийн цагаан биеийг нь илбэн таалан наадаал        Хайрласан шиг хайрлах бас сайхан Гэрэлт наран мандахтай зэрэг гэрээсээ хамт гараал Салаа замын уулзвар дээр салж чадахгүй тэврэлдээл Наран жаргахтай зэрэг чамруу би тэмүүлээл Намайг хүлээсэн чи минь инээн мишээн угтаал       Хайрласан шиг хайрлах бас сайхан Би чи гэлтгүй хоолоо хийцгээгээл Бие биесээ харж инээсхийгээл Өдрийн явдлаа хуваалцаад л Өхөөрдөж нэгнийгээ эрхлүүүлээд л      Хайрласан шиг хайрлах бас сайхан                                               from warez.bbe.mn                      ...

хнннн хннн....

Зүгээр л ажил дээрээ гиеүрээд сууж байна. Хийх ажилтай мөртлөө ажлаа хиймээргүй, ямар нэг юм бичмээр санагдаад... Гэхдээ тэр гээд биччих ч юм алга. Нэг их амар амгалан чимээгүй нам гүм газар ганцаараа намуухан хөгжим сонсоод хэвтээд баймаар эсвэл хэн нэгнийг хайрлаж бас хайрлуулж адал явдалтай аз жаргалтай амьдарлаар амьдармаар санагдаад байх юм. Хүн болгонд л хааяа хааяа ингэж санагддаг байх. Зүгээр л нэг түр зуурын хөнгөн гуниг төрөөд л... За тэр гуниг нтр яаах вэ, өлсөөдийнаа. Хурдан харих юмсан, хариад ингэхэд дүү хоол хийгээ болуу. Багш яджаахад байжий гэцэн, байгаад байхад байлгаал байхын. Хурдлаасай. Яадраад байна, өлсөөд байна, гуниглаад байна...:-p

Ажилла, алх, амар

Ойрын өдрүүдэд хэнэгтэй амьдрах гээд бага зэрэг хичээж байгаа. Ажлаасаа хоцрохгүй цагтаа ирж, амралтын өдрөөр ажиллаж, хичээлээ бага багаар хийж, бас заримдаа эрүүл амьдралынхаа төлөө өглөө ажилруугаа алхаж ирж байна. Энэ долоо хоногоос цас орж одоо л өвөл болж эхэлж байх шиг байна. Гэхдээ гадаа нэг их хүйтрээгүй, зөөлөн цас хаялаад л, алхаад явахад даарахгүй үнэхээр гоё байгаа. Хүн ер нь өөртөө аливаа зүйлийг эргэцүүлэн бодох цаг зав гаргах хэрэгтэй гэдэг. Миний бодлоор өглөө ажилдаа ирэх замдаа ингээд алхангаа өөрөө өөртөө бодох цаг гаргах хэрэгэй юм байна. Ингэж алхах нь олон талаараа ашигтай. Над шиг суугаа ажилтай хүн алхана гэдэг хөдөлгөөний дутагдлаа нөхөөд авах боломж гарна, мөн өдөржин ажиллаад хариад унтдаг хүмүүс өглөө сэргэг цовоо байгаа дээрээ бүх зүйлээ эргэцүүлэн бодох боломжтой, автобусанд чихцэлдэж уурлаж явснаас ингээд алхах нь сэтгэл санааг тайвруулж бүр ч сэргэг болно. Ер нь зөөлөн цас хаялаад, чихнээсээ хөгжим уячихаад ганцаараа аливааг бодоод алхах хүн бүхэнд сайх...

Видео бичлэгийн чанар

За тэгэхээр би кино жүжиг гээд янз янзын юм үзэх их сонирхолтой юм байгаан. Тэхдээ цаг зав, мөнгө төгрөгнөөс авуулаад кино театр энэ тэрээр яваад үзээд байх боломж байхгүйгээс гадна тэнд үзэхийг хүссэн бүхнээ үзээд байна гэж байхгүй. Тиймээс Интернэт гэж нэг агуу газраас дуртай зүйлээ олоод үзэх нэг арга байна. Над шиг сонирхолтой хүмүүс ч олон байгаа байх. Гэтэл үзэх гэхээр Camrip, R5, DVDRip бичлэгтэй гээд л янз янзаар нь тависан байхым. Харин зарим хүмүүс тэрнийг нь ойлгохгүй дунд нь эргэлдэж байхым. Тэгэхээр хэн бүхийн мэдлэгт бага ч атугай мэдлэг нэмэх үүднээс эдгээр бичлэгийн чанарын тухай товч ойлголт өгье гэж бодсым. Наашаа суугаад үүнийг тогтоооо...

Хэнэггүй vs Хэнэгтэй

Амьдрал үргэлжилсээр, ажилласаар, сурсаар. Яг үнэндээ бол ажилласан ч сурсан ч юм алга дөө, аргацаагаал хоног өдөр өнгөрөөл байхын. Саяхан ажлынхантайгаа шинэ алба болсны баяраа хийсэн чинь даргаасаа "хэнэггүй" гэсэн үнэлгээ авчихсан. Аргагүй л дээ, өглөө 9 цагийн ажилд нэг ч удаа цагтаа ирж үзээгүй, тэгээд хий гэсэн юмыг нь асуухгүй л бол би бараг өөрөө мартчихдаг юм чинь... Тэрнээс гадна энэ магистрын хичээл замхарч байнаа. Хийхгүй мартаж явсаар байтал долоо хоног өнгөрчихсөн байхын. Тэгсээр байтал бөөгнөрөөд гачин юм боллоо. Ингээд бодоод байхаар би ер нь юм хийхгүй байгаад байна гэсэн дүгнэлтэнд хүрээд одооноос хийх ёстой юмаа хийж "хэнэгтэй" амьдрахаар шийдлээ. Тэгээд өчдөр өглөөнөөс эхлэх гэсэн чинь утас унтраад сэрүүлэг дугараагүй, дахиал хоцорцон. Харин өнөөдөр заавал эрт ирнэ гэж гүрийжаагаад өглөө эрт гэрээсээ гарсан чинь цаг арай эртдээд байхаар нь наашаа 2 зээрдээрээ жирийчихсэн. Сайхан байлээ, утаа униартай, хөл хөдөлгөөнтэй манай хот сайхан байна лээ. ...

Залуу байх 8 арга

Харамсалтай нь цагийн зүүг буцааж эргүүлж болдоггүй. Гэхдээ хөгшрөлтийн процессыг удаашруулж болно. 1. Наранд шарж борлох үед нүүрэн дээр үрчлээс үүсэж таныг наснаас тань хөгшин харагдуулдаг. Нарны хурц туяанаас нүүрээ хамгаалж яв. 2. Сайн унтаж бай. Нойр муу үед цусны эргэлт саатаж, хялгасан судас нарийсах бөгөөд үүний улмаас шингэний тархалт багасан нүдний доорх арьс унждаг. 3. Өдөрт 2 удаа стрессийн эсрэг амралт зохиож байвал арьсанд нөлөөлөх хортой нөлөөг багасгана. Ийм амралтын тусламжтайгаар та ходоодны шарх, өвдөлт, цусны өндөр даралт, ажил дээрээ хэт ядрахаас сэргийлж чадна. 4. Аль болох бүдүүн ширхэгтэй, гурилан бүтээгдэхүүн идэж байвал таргалахгүй, холестерины хэмжээг багасгаж, геморрой, судас бүдүүрэлт зэргээс сэргийлж, бүдүүн гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг. 5. Дээсээр тоглож байвал та үргэлж нарийхан гоолиг байх болно. 6. Өдөрт 3 км явган алхвал та эмнэлэгт хэвтэхгүй байж чадна. Явган явах нь 30 гарсан хойно яс хэврэгших, 50 гарсан хойно бөгтөр болохоос урьдчила...
Боловсрол мэдлэг бол эрх чөлөө төдийгүй бас эрх мэдэл

Унш – мэд – зориуд цаг гарга

Юуны өмнө мэдлэгтэй болох дараах есөн аргыг эзэмш: - Сур. Сургалтанд суу - Сурч мэдсэнээ бие дааж хөгжүүл. - Унш бас дахин унш. - Илэрхий харагдах үнэнийг олж мэд. - Анхаарал мэдрэмжийн туршлагатай байж сур. - Өөр бусадтай харилцахдаа мэдлэг олж ав. - Ганцаараа байж бодож, сэтгэж үз. - Бусдыг сонсож мэдлэгээ нэм. - Зориуд цаг гарга.

Эрүүл амьдрах энгийн арга

Хүн эрүүл аз жаргалтай амьдрахын тулд хамгийн энгийн эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж, сахих нь чухал байдаг. Үүнд: 1. Уурлаж уцаарлахгүй байх. Тэвдэж бухимдалгүй тайван жигд амьсгалах. Стресс нь хүний амьсгалалтыг түгжиж, эсвэл огцом ширүүн амьсгалах байдалд оруулдаг. 2 . Үе үе нуруугаа тэнийлгэж /арагш нь нугалж суниаж байх/ бай! Стресс нь хүний нуруу турууны хэлбэр галбирыг алдагдуулж хөшүүн болгон хөдөлгөөн хорьж санаа бодлыг хурцадмал болгодог. Сэтгэл санааны дарамт үүсгэнэ. 3. Аль болох олон харилцан ярилцаж, нийтэч бай. /Яриа хөөрөө ихтэй бай./ Ерөөс яриасаг хүмүүс дүнсгэр дуугүй нөхдөөс 2 дахин цөөн өвчилдөг билээ. 4 . Шартатлаа архи бүү уу. Хатуу архи, дарсыг усаар даруулж уух хэрэгтэй. Бичигдээгүй буюу хараахан батлагдаагүй нэгэн хууль бий. Согтууруулах ундаа хэдий чинээ хүрэн хар байх тусам шартах нь төдий чинээ гүн. 5. Гараа байнга угааж бай. Бид байнга л өвчин эмгэгтэй хүмүүс, өвчний нянгийн хүрээлэлд оршиж байдаг. Өдөр бүр л э...

Англи хэлний өргөн хэрэглэгддэг 200 үг

1. Achive /эчиив/- хvрэх, гvйцээх, биелvvлэх 2. Agree /эгрии/- зөвшөөрөх, санал нэгдэх, дэмжих 3. Appreciate /эпришэйт/- таалагдах, илvv таалах, өндрөөр vнэлэх

Р.Чойном Бяцхан сургаалаас...

...Наргих ёстой газраа наргисан шиг нарги! Найман настай балчир шиг бодох юмгvй жарга! Сэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэ! Сэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэ!

Хэрэлдэхэд хоёр хүн шаардлагатай, түүний нэг нь та биш байг

Бурхан багшийг нэг тосгоны дундуур явж байтал маш ууртай балмад залуу тосч уулзаад “ Чи бусдад ном айлдах ямар эрхтэй юм бэ? Чи бусадтай л нэгэн адил тэнэг шүү дээ. Чи залилан мэхлэгч, өөр юу ч биш” хэмээн хашгичин доромжлов. Энэ доромжлолд Бурхан багш ер гутарсангүй. Харин ч тэр залуугаас “Та хүнд зориулж бэлэг худалдаж авлаа гэж бодъё. Нөгөө хүн чинь бэлгийг чинь авсангүй. Чингэхлээр тэр бэлэг хэнийх болох вэ? Та надад үүнийг хэлж өг” гэжээ. Ийм этгээд юм асуухад нөгөө залуу ихэд гайхаж “Худалдаж авсан нь би болохоор минийх байлгүй яахав” гэхэд Бурхан багш мишээж өгүүлрүүн: “Зөвөө зөв. Таны уурлаж байгаа чинь үүнтэй агаар нэгэн. Та надад уурсахад, би доромжлууллаа гэж бодохгүй бол тэр уур чинь эргээд тань дээр л бууна. Тэгхээр та л эвгүй байдалд орно уу гэхээс би биш шүү дээ" гэжээ.

21 насны 2 дахь өдөр...

Гэгээн орчлонд гэрэл нэмсэн Гэнэн цайлган бүсгүй таньд...  гэсэн үг надад зөндөө таалагдлаа, бэлгэнд авсан номон дотор бичсэн байсын. За тэгээд юуны өмнө баярын мэндчилгээ дэвшүүлсэн доорх нэр бүхий хүмүүст талархалаа илэрхийльеэээ: /aaw eej ania galaa tulgaa ah moojig dugaraa tegshee saken atuk dawaasuren anhaa oyko mobicom unitel odko sodoo bagsh baska angar polo buugii zorigoo moogii tungaa hishgee bulgaa z.baagii urnaa toroo dorjoo nandia tuya egch olzii egch eba monkh-ochir tsegmid egch boroo zoloo zaya tsatsaa egch gantulga/

20 насны сүүлийн өдөр...

Зяа хичээлд суугаад сайхан байна өө. Магистрын хичээл эхэлцэн олуулаа ордог хичээлд олон хүн ирээд сонирхолтой байдын хэхэ. Цөөхүүлээ бол сайхан биш л дээ. За тэр яах вэээ, маргааш төрсөн өдөр болох гээд сэтгэл хөдлөөд байнаа. Би чиннн 21 хүржаагаан байшүү дээ. 20 насны сүүлийн өдөр айн өнөөдөр бол ккк. Маргааш өдөржингөө ажилтай байжаагаал орой л тэмдэглэх байхдаа.

Аавдаа би хайртай!

Image
Тэнгэр аавын минь санчиганд намрын хяруу унасныг Тэнэгхэн жаахан охин нь анзаараагүй явжээ ааваа Тэнэгэр сайхан нуруу нь газартай татагдан бөхийснийг Танхил бяцхан охин тань ухаараагүй явжээ ааваа Хариу бурий болтол гадуур баахан хэсчихээд Хариж ирэхэд загнахаар тань гомдох сэтгэл өвөрлөхдөө Жаахан охиноо бүгдээс харамлан хайрлаж байснийг Жаргалд төөрсөн охин тань яахин мэдэх билээ Хааяа хааяахан гэртээ гөлөмцүүхэн ороод ирэхэд нь Хацраа өгөөд үнсүүлэлгүй ширэв татаад өнгөрөхдөө Буянтай аавын минь нүдэнд гунигийн манан татдагийг Буруу харсан охин чинь яахин мэдэх билээ Халуурч бүлээрч өвдөхөд ижий шиг дэргэд сахидаггүй ч Хат суусан сэтгэл нь уярч өрөвдөн өвддөг биз Эр хүн гэсэндээ гаднаа нулимс унагадаггүй ч Элэг зүрхэн дотроо насан туршдаа уйлдаг биз Багадаа хамт тоглодог байсан атга шагайндаа охин нь хайртай Бохь тамхи холилдсон аавынхаа үнэрт дэндүү дуртай Айлын хүн болж гэрийнхээ хаяанаас холдох ч Аавын балчир охин тань таныхаа дэргэд нялхаараа Гэрийнхээ хо...

Бантсандаа худлаа хэлцэн.

Гэнэт нэг юм яримаар санагдчихлаа... Бид хоёр нэг орой муудсан байхгүй юу, нэг ч гэж дээ дандаа мууддаг л даа. Тэгээд муудалцчихаад би уурлаад хаалгаа савчаал гараад ирсэн нөгөөх чинь хойноос гарч иржийнаа, тэхээр нь би нэг орцны гадаа нуугдцын. Тэр хавиар намайг хайгаал яваал байсан. Миний инээд хүрээл хараад байсан чинь зогсоол ороол машинаа гаргаал тэр хавиар яваад байнаа. Тэгснээ бас дуудаж үзэж байна. Би хараад зогсжийсон чинь нэг эргүү юм орцноос гарч ирчээд олон юм яриад байхаар нь тэндээс яваад зам дагаж алхжаагаал байрнуудын дундуур ороод явцын. Тэгсэн чинь хажууд нэг машин ирээл зогссон чинь манай хүн олоод ирчжээ. Тэгснээ тэгж байна:

Би дургүй

Би дургүй       Цаг гозойж байхад би алс замд гарахгүй ээ       Цангинтал хундага хол шиддэг орос занд дургүй       Цайгий нь уучихаад аягыг нь хөмрөхөд би дургүй       Цагаан олж ухаантнаан хайрладаггүй Монгол занд би дургүй Өлийд бүдрээгүй ажнайг магтаалаар дарж алахад дургүй Үхэлд ч автаагүй баатрыг одонгоор дарж алахад дургүй Үлгэр нялуун төгсдөг ч сайн хүн зовоход би дургүй Үс нь буурал хөгшин намбагүй явахад бүр дургүй       Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй       Цэцгэн охид надаас янжуурын гал сураглахад дургүй       Цэмцгэр нь дэндүү харчуул       Цагаан гартнуудад би дургүй       Цэвэр цаасанд шүлэг биш матаас бичихэд бүр дургүй Доголон хүний дэргэдүүр би гүйж өнгөрөх дургүй Дороон эргэлдэх илжиг мэт олны дунд гэлдрэх дургүй Ядуус...

Чалчааал..

Ажлаа тарж ирээд дайгдчих санаатай багшийг хүлээсэн биш яасан ч их удчивдаа, цаг боллоо шт. Атусандаа сууцан бол өдийд харьцан байдаг газар. Тэхдээ хариад ч хийгээд байх юм байхгүй дээ. Дайгдчуул ууг нь буудал дээр даарч атус хүлээхгүй, орсон хойноо шахцалдаж ядаргаатахгүй, гэрийн гадаа буугаад гүйгээд орчино л доо... Өө өчдөр орой бичжаагаад гэнэт явах болоод хаагаачгүй орхицон байшт. Өнөөдөр тог тасраад, бас мастерийн хичээл гээд ажил хийсэн юм байхгүй сайхан байлаа дөө. Тэгснээс нээрэн би хүмүүст их атаархаж байна аа  :( Хүмүүс найз залуутайгаа тусдаа гарах нь гараал, хүүхэдтэй болох нь болоол... тэгсэн чинь бүр нээх сонин атаархах сэтгэл төрөөд л явчихсан. Гэхдээ энэ бол мэдээж өөрөө бас тэгэх юмсан гэсэн цагаан атаархал л даа. Тэгээд би ч гэсэн хүнтэй суугаад хүүхэд гаргамаар санагдаад байжуу. Уг нь бас заримдаа эрт хүнтэй суугаад хүүхэд гаргачуул өөрийнхөөрөө гадуур гарч, найз нөхөдтэйгээ уулзаж, болзоонд явж, сурч чадахгүй болчих юм шиг санагдаад ганцаараа байгаадаа баярла...

Тайхар чулуу

Image
Тайхар чулуу нь Архангай аймгийн Их Тамир сумын нутагт Тамирын голын хєвєєнд хойд єргєргийн 47°36′, зүүн уртрагийн 101°17′-д орших бүдүүн ширхэгт боржин чулуун цохио юм. Тайхар чулуунаа руни, согд, уйгур, кидан, монгол, дөрвөлжин, нангиад, төвд, тод, ланз зэрэг 10 гаруй үсэг бичгийн 200 гаруй дурсгал байдаг.   

Цагаан даваа

Image
Архангай аймаг Цэцэрлэг хот Цагаан даваа... Гуравдугаар курс төгсдөг жилээ найзуудтайгаа Архангай аймгаар аялаж байсын. Манай аав ээж хоёрын төрсөн нутаг л даа. Үнэхээр магтахгүй байхын аргагүй сайхан нутаг. Ингээд ... Амбан ноёныг сөгдүүлсэн буурал Цагаан даваа гэж...
Хайрын галанд шатсан ч чамруу дурлалын харц шидээгүй би даруу охин Хачин үг сонссон ч чамаас хэрүүл нэхээгүй би тайван охин Анхны болзоондоо яарсан ч чамаас түрүүлж очоогүй би бардам охин Аавын хөвгүүд гуйсан ч чамаас өөрийг тоогоогүй би үнэнч охин

Элсэн тасархай

Image
ХөгнөХан уулын баруун хажуугаас Батхаан уулын баруун суга хүртэл 80 километр үргэлжлэх энэ элсийг Монгол элс буюу Хөгнө Тарнын элс гэж нэрлэдэг. Говь хангай хосолсон нутаг. Улаанбаатар хотоос 290 км зайд оршдог. Зуны цагт жуулчдын хөл тасардаггүй байгалийн үзэсгэлэнт газар юм. Энүүгээр дайраад л өнгөрсөн болохоор надад дарсан ганцхан зураг л байна.