Хэнэггүй vs Хэнэгтэй

Амьдрал үргэлжилсээр, ажилласаар, сурсаар. Яг үнэндээ бол ажилласан ч сурсан ч юм алга дөө, аргацаагаал хоног өдөр өнгөрөөл байхын. Саяхан ажлынхантайгаа шинэ алба болсны баяраа хийсэн чинь даргаасаа "хэнэггүй" гэсэн үнэлгээ авчихсан. Аргагүй л дээ, өглөө 9 цагийн ажилд нэг ч удаа цагтаа ирж үзээгүй, тэгээд хий гэсэн юмыг нь асуухгүй л бол би бараг өөрөө мартчихдаг юм чинь... Тэрнээс гадна энэ магистрын хичээл замхарч байнаа. Хийхгүй мартаж явсаар байтал долоо хоног өнгөрчихсөн байхын. Тэгсээр байтал бөөгнөрөөд гачин юм боллоо. Ингээд бодоод байхаар би ер нь юм хийхгүй байгаад байна гэсэн дүгнэлтэнд хүрээд одооноос хийх ёстой юмаа хийж "хэнэгтэй" амьдрахаар шийдлээ. Тэгээд өчдөр өглөөнөөс эхлэх гэсэн чинь утас унтраад сэрүүлэг дугараагүй, дахиал хоцорцон. Харин өнөөдөр заавал эрт ирнэ гэж гүрийжаагаад өглөө эрт гэрээсээ гарсан чинь цаг арай эртдээд байхаар нь наашаа 2 зээрдээрээ жирийчихсэн. Сайхан байлээ, утаа униартай, хөл хөдөлгөөнтэй манай хот сайхан байна лээ. Ажилдаа анх удаа 10 минутын өмнө ирж үзлээ шүү дээ. Хүмүүс гайхаал байна, намайг одоо чадкудээ ирдгү гэж бодсын байхдаа, зүгээр л нөгөө хэнэггүй чинь байсан байхгүй юу. Одоо харин хэнэгтэй амьдарна гээд шийдчихсэн, за ажилдаа бас хичээлдээ маарш!!!!!!!!!!!!!

Comments

Popular Posts