Залуу насандаа бүгдийг нь...
Эрч хүчээр дүүрэн залуу насаа их зүйл сурахад, их зүйл хийж бүтээхэд, их зүйлийг мэдэж авахад, их олон зүйлийг хийж үзэж, их туршлага мэдлэг ухаан нэмэхэд, их дурсамж үлдээхэд, сайхан бүхнийг мэдрэхэд, бас үлдсэн амьдралаа сайхан байлгахад хэрэгтэй бүхнийг олж авахын тулд зориулж, хором бүрийг үнэ цэнэтэй байлгая. Өөртөө ажиллах бас суралцах цаг гаргая, бас амрах зугаацах цаг гаргая. Залуу энэ насандаа бүх зүйлийг хийе, бүх зүйлд цаг гаргая. Тааралдсан хүн бүрээс, тохиолдсон учрал бүрээс мэдлэг, мэдээлэл, ухаарал, зөв бүхнийг нь авъя. Бодоход эргэцүүлэхэд цаг гаргая. Ном уншихад, интернэтээр хэсэхэд ч, зурагт үзэхэд, радио сонсоход цаг гаргая. Гагцхүү хийсэн бүхнээсээ хэрэгтэйг нь олж, хийх гэж байгаа зүйл бүрээ бага ч атугай хэрэгтэй үнэ цэнэтэй байлгая. Бүхнийг амжуулдаг байя, цаг хором бүрийг ашиглая. Залуу насандаа бүхнийг хийе, юунаас ч айлгүй, зоригтойгоор... бүгдийг нь...
like
ReplyDelete