Хайрыг нь татахын тулд эхлээд харааг нь булаа

Хайртай хүнийхээ эхнэр болохын тулд эхлээд харааг нь булааж, дараа нь хайрыг нь татах хэрэгтэй. Харин яаж:

-Хэрэв та байнга өмд өмсдөг бол эрчүүдийн харааг бараг л татахгүй.

-Богино хормойтой бариу палааж өмссөн эмэгтэй дээр эрчүүдийн нүд их тусдаг.

-Эрчүүд даашинз юм уу богино юбка, өндөр өсгийтэй туфль өмссөн хүүхнүүдийг харах дуртай.


-Хэрэв цамц өмсвөл энгэрийн ухлаадас гүн байх тусмаа эрчүүдэд таалагддаг.

-Эрчүүд бие даасан хүч чадалтай, ухаалаг эмэгтэйд дургүй байдаг.

-Эр хүн шиг хэнэггүй зантай, хоёр гартаа хүнд юм бариад алхчихдаг, автобусны шатаар үсэрч буудаг эмэгтэйчүүдэд дургүй.


-Эмэгтэй хүн элдэв зангүй, түрэмгий аашгүй сул дорой, харагдахын хэрээр эрчүүдийн анхаарлыг их татдаг.

-Эмэгтэйчүүд юм оёж хатгаж чаддаг, угааж цэвэрлэх, индүүдэх хоббитой бол эрчүүдэд таалагддаг.

-Орчин цагийн хүүхнүүд маш сайхан бүжиглэдэг бол эрчүүдийн харааг булаагаад зогсохгүй хайрыг татаж бахархал төрүүлдэг байна.


-Эмэгтэй хүн жаахан сээтэгнүүр байхад гэмгүй.

-Аальгүй доор хамаргүй дээр гэх мэт үгийг мартвал зохино.

-Яагаад гэвэл аальгүй гэгдээд байгаа тэр эмэгтэйчүүд л хамгийн гайгүй эрсийн анхаарлыг татдаг байна.


-Хэт даруухан, хэт ноомой бүсгүйчүүд дэндүү бүрэг байдаг учраас тэдэнд эрчүүд нэг их халддаггүй.

-Хэт журам сахиж эрчүүдийг муу хүмүүс мэтээр буруугаар ойлговол бүсгүй та насан туршдаа ганцаараа явах болно шүү.

-Эмэгтэй хүн сэргэлэн цовоо байж хааяа хааяа таалагдсан эрдээ сээтэн хаяж бай. Хэрэв энэ байдал чинь эр хүнд таалагдаж байвал чамд аз тохионо.

Comments

Popular Posts