Бүсгүй хүн болж төрсөндөө би баярладаг

Бусдын хайранд эрхлэн жаргах
Бусдыг хайраараа уяраан жаргаах
Биенээсээ бие таслан хорвоод хүн нэмэх
Биенээс бие болж орчлонд хүч нэмэх бүсгүй хүн болж төрсөндөө би баярладаг...

Үнэнч найзын чихэнд нууцаа шивнэн инээлддэг
Үеийн хөвгүүдийн дэргэд ичиж жаахан улайдаг
Дэгжин даашинзаар гоёж дээгүүр харан алхалсан
Дэггүй бага нас минь охин нэртэй байсан

Охид охидын дунд өнгө нэмэн гялалзсан
Омголон залуусын цээжинд дурлалын гал дүрэлзүүлсэн
Оо энгэсэг түрхэж толины өмнө эргэлдсэн
Оргилуун дэврүүн нас минь бүсгүй нэртэй байсан

Хар ус, цагаан сүү хоёрыг самарч ханьдаа цайныхаа дээжийг барих
Хайр энэрэл, хатуу сургааль хоёрыг сүлэлдүүлж үрдээ ухаарал хайрлах
Халамж, сэтгэлийн дээдээр ижий ааваа ачлах
Харанхуй орчлонд гэгээ нэмэн бүсгүй хүн болж төрсөндөө би баярладаг

Үсэн буурал ээжийнхээ үргэлжлэл болж төрсөндөө
Үр ач хүүхдийнхээ эхлэл болон амьдарсандаа
Саруул орчлонгийн хатуу бүхнийг цагаан сэтгэлээрээ зөөллөх
Сайхан гэж хэлэгдэх бүсгүй хүн болсондоо би баярладаг

                                                         by Captian's girl

Comments

Post a Comment

Popular Posts