Р.Чойном Бяцхан сургаалаас...
...Наргих ёстой газраа наргисан шиг нарги!
Найман настай балчир шиг бодох юмгvй жарга!
Сэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэ!
Сэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэ!
Найман настай балчир шиг бодох юмгvй жарга!
Сэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэ!
Сэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэ!
Хvсэл бvтээл хоёртоо эзэн нь болж сур!
Хvн урьд нь бvтээснийг заавал давуулахыг зорь!
Мэдлэг бvхнээс амсаж, мэдэхийн дайтай мэд!
Мэдсэн хvний дэргэд ч мэргэдийн дайтай зэрэгц!
Өөрөө тамхи татдаг бол бусдаас битгий гал гуй!
Өрөөл чинь хэрэв гуйвал ялихгvй битгий харамла!
Өвөр тvрий хоосон бол шалигийн зvйлс бvv шохоорх!
Өр зээл ихтэй бол нэгэн газар бvv суу!
Архинд хэрвээ дуртай бол уухын эрдмийг бас сур!
Амьтан бvхний тvрvvнд унахын эрдмийг бvv vзvvл!
Аяган дахиа хоословч лонхон дахиа хоослолгvй
Ахиад маргааш өглөө нь дотор засахаа бод!
Эхнэрт хэрэв дуртай бол энхрийлэхийн эрдмийг сур!
Эрэгчин адгуустай адилхан зайдагнахаа бvv яар!
Энэ шөнө өнгөрөвч ертөнцийн маргааш олон,
Эргээд хэзээ ч магадгvй уулзана гэдгээ бод!
Өөрийн нутагт явахдаа хvний хvнийг хайрла!
Хvний газар явахдаа нутгийн нэрийг хайрла!
Эцэг нь vгvй хvvхэд эхээс төрөх ёсон байвч
Нутаг нь vгvй хvн хорвоод байдаг учиргvй!
Хvний газар явахдаа нутгийн нэрийг хайрла!
Эцэг нь vгvй хvvхэд эхээс төрөх ёсон байвч
Нутаг нь vгvй хvн хорвоод байдаг учиргvй!
Нэг идэх хоол бол хугас өдрийн хань,
Нэг өмсөх хувцас бол хагас жилийн хань,
Нэг олдох нэр бол хамаг насны хань
Нэр vлдэж, бие vхдэгийг бvv март!...
Нэг өмсөх хувцас бол хагас жилийн хань,
Нэг олдох нэр бол хамаг насны хань
Нэр vлдэж, бие vхдэгийг бvv март!...
Comments
Post a Comment