Хүн болж төрөөгүй хүүхдийн ээждээ бичсэн захидал

Ээжээ?
Би уг нь таныг намайг анх дуудахад диваажингийн цэцэрлэгийн солонгын өнгөт хивсэн дээр соно бялзуухайнуудтай хамт тоглож, сахиусан тэнгэрүүдийн хайрын дуунд баясанхан бүжиглэж байсан юм. Гэтэл гэнэт урьд хожид сонсогдоогүй намуухан хоолой "Миний хүү..." хэмээн дуудах нь тэр. Тэрхүү уянгалаг хоолойг сонссон сахиусан тэнгэрүүд дуулалдахаа азнан чагнаархсан бол далай давалгаагаа хумин бодолд дарагдсан билээ. Миний явах цаг ирж. Би дэлхийн хүн болох нь.

Нэг дэх долоо хоног: Ээжээ? Та минь ямар дулаахан юм бэ. Диваажингийн цэцэрлэгт үүлэн орон дээр нараар хучууланхан нойрсдог боловч таны хэвлий шиг ийм дотно, ийм тухтай байсангүй. Та мэдэх үү? Би таны хүүхэд болохын тулд их хичээсэн. Сургуульдаа онц сурч, бурхдын үгэнд сайн орсон. Бас хэзээ ч нисдэг морьд шиг дэггүйтэж, шидтэнүүд шиг оддын хооронд зугаалдаггүй байсан. Та намайг хүлээж байсан уу? Би ч бас таныг зөндөө хүлээсэн. Багш хэлэхдээ зөвхөн сайн сурагчдад л дэлхийн хүүхэд болох шагнал олгодог гэсэн.
Найзууд маань тийшээ явчихаад эргэж ирэхгүй болохоор нь би жаахан айдаг байсан. Сайхан байдаг болохоор л ирэхийг хүсдэггүй байсан юм байна л даа. Та намайг аймхай хулчгар хүүхэд байна гэж битгий бодоорой. Би зоригтой жаал шүү. Хамгийн сүүлийн жишээ гэхэд би марал бугыг унан долоон бурхан өвөөгийнх рүү гал авахаар ганцаараа давхисан юм. Ээжээ? Би хэтэрхий их яриад байна уу? Намайг бүгд л тэгдэг юм. Cap эгч хүртэл надаас залхаад өдрийн турш нүүрээ буруулдаг. Шөнө харин би унтчихдаг болохоор сайхан эгч маань гэгээн мишээлээр үзэсгэлэнт царайгаа гоёдог юм. Тантайгаа байх ямар сайхан юм бэ, ээжээ...
Дөрөв дэх долоо хоног: Ээжээ? Би сая зүүдэллээ. Эсвэл бүгдийг эргэн саналаа. Нэгэн цагт та минь уулыг уултай холбосон урсгал дөлгөөн их мөрөн байснаа санаж байна уу? Тэр үед би таны их уснаас эх авсан хоржигноонт бяцхан горхи байж билээ. Нэгэн цагт та минь анхилуун үнэрээ аглаг тайгадаа түгээсэн мөнхийн ногоон хуш мод байснаа санаж байна уу? Тэр үед мөчрийг тань дамжин дүүлэх бүлтгэр жаахан хэрэм би байсан юм. Нэгэн цагт та минь хараад сүрдэм байц хад байснаа санаж байна уу? Энгэрийг чинь түшин бараадсан хэдэн хөх чулууны нэг нь би билээ. Тэгэхээр та бид хоёр мянган жилийн ерөөлтэй байгаа биз. Таныхаа урсгал их мөрөн мэт саруул оюунаас үр чинь ухаан нэмнэ, мөнхийн ногоон хуш мэт гандашгүй гоо үзэсгэлэнгээс чинь зүс нэмнэ, байц хад мэт бат суурьтай хүмүүжлээс чинь мэдлэг нэмнэ. Ээжээ? Би таныг ядраагаад байна уу? Та минь сүүлийн үед нэг л дуу муутай болчихлоо...

Долоо дахь долоо хоног: Ээжээ? Та битгий уйл аа. Би өдрөөс өдөрт том болж таныг өвтгөж байгаагаа мэдэж байна. Таныг уйлахаар би ч бас уйлаад байна. Та бид хоёрыг уйлахаар таны хайраар цалгилдаг, миний ханатлаа сэлдэг энэ далай шорвог болоод байна. Шорвог болохоор үр чинь амьсгалж чадахгүй тийчлээд байна. Намайг тийчлэхээр та минь өвдөөд байна шүү дээ...

Ес дэх долоо хоног: Ээжээ? Та аавд хайртай юу? Би лав аавдаа хайртай. Харин аав минь надад хайргүй бололтой. Аав яагаад "Наадхаа авахуулсан нь дээр дээ. Бие чинь дийлэхгүй. Тэгээд ч сургууль соёлоо төгсөж, ажил амьдралтай болсныхоо дараа хүүхдийн тухай бодсон нь дээр" гээд байгаа юм бол? Эгээл би энд огт байхгүй юм шиг ярих юм. Ааваа би энд байна! Хүү чинь таныг сонсож байна. Хожмоо тантай усны дусал мэт адилхан гэж найзуудын чинь өхөөрдөх, хөлд орох гэж яваад таны гуталанд тээглэн бүдэрч сүрхий соривтой үлдэх, тэр сорвийг нь нэгэн үзмэрч "Сайн цагийг авчрах төрийн түшээ, их гэгээнтэн бор өргөөнд заларчээ" хэмээн өлмийнөөс нь адис авах, ээжийн залуугийн төрхийг санагдуулам сайхан охин дагуулан ирж гал голомтоо бадраах, хорвоогийн жамаар хадан гэртээ буцах болоход хөлийг тань хучин асрах ганц үр чинь тандаа учирлаж байна. Би эндээс явмааргүй байна. Ээжээ надад туслаач!

Арван хоёр дахь долоо хоног: Ээжээ, Танд хэцүү байна уу? Надад аль хэдийн эм тарианы үнэр үнэртээд эхэлчихсэн. Сувилагчийн зандрангуй "гутлаа тайл" гэхийг сонсоод ч цочирдоогүй. Би зөн совингоороо ямар аймшигтай зүйл та бид хоёрыг хүлээж байгааг мэдчихсэн. Тиймээс намайг битгий энхрийл, надаас бүү уучлалт гуй. Хэвлий дээрээ тавьсан гар чинь ийм дулаахан байхад таны минь сэтгэл яагаад тийм хүйтэн болчихов оо. Ээжээ та үүнийг хүсээгүй тиймээ. Би танаас холдмооргүй байна. Хүү нь шөнө уйлж таныг сэрээж байхгүй, айлын хүүхдүүдийг шоглож нүүрийг тань улалзуулахгүй. Муу сурч чихийг тань халууцуулахгүй. Өвдөж, гэмтэж, бэртэж өр нимгэн сэтгэлийг тань чилээхгүй. Би сайн хүүхэд байнааа ээжээ. Ээжээ би айгаад байна аа. Ээжээ би даараад байна аа. Битгий...
Эхийн хөх ивлэж, сүү нь асгарч эхэллээ. Хөх нь ивлэхтэй зэрэгцэн нулимс нь бас урсав. Миний хүү, хөөрхий үр минь ... Эх нүдээ анина. Хоосон, өнгөгүй... Хэвлий дотор нь одоо нэг бяцхан амь хөдлөхгүй. Тэгж бодохтой зэрэгцэн бүр ч хов хоосон утгагүй санагдана. Гэтэл хоосон дундаас нэгэн эрх балчир хоолой ийн цангинуулав: "Ээжээ, би таны уургийг амлаагүй, энгэрт чинь тэврүүлээгүй ч бурхнаас заяасан үр тань билээ. Гологдсон үрсэд эргэж очих газар диваажинд олддоггүй юм. Гэхдээ сахиусан тэнгэрүүд таны цагаан сүү урсахыг үзээд, намайг гэсэн хайр тань буйг хараад өршөөн нигүүлсэв, биднийг. Би гэртээ ирэв. Та гэртээ үлдэв. Гэвч бидний уулзах тавилан энэ насанд үл үлдэв" Цангинасан хоолой замхрав. Эх цөхрөн хашгирлаа. Дуу үл гарна...

Comments

  1. nulims ooriin erhgui ursaj bna, hoorhiidoo

    ReplyDelete
  2. setgel hudulguhuur bichsen bna shuu. Nulims garah geed bna

    ReplyDelete
  3. DR IREDIA Эцэггүй эцгийн адил юм. Миний амьдрал миний хаана мэдэж байсан нь хэзээ ч сэтгэл дундуур байсан юм .... Би үнэхээр миний гэрлэлт нь өөрчлөлт хийж эдгээр итгэдэг ч, би хэзээ ч салж, бидний 10 жилийн гэрлэлтийг дуусгавар дараа миний нөхөр ноён Морган хамт байх болно гэдгийг би бодол үүнийг хэзээ ч Миний нөхөр надад хүртэл хугалсан үед эхэлж ..... Миний нэр Польш Морган ЖЕЙН боловч гэрлэж, АНУ-ын Калифорни амьдарч чадсан.
    Тэр надад гэр бүл салсан, би үүрд миний гэрлэлт алдсан гэж бодсон учраас би маш их сэтгэл дундуур байсан өмнө нь миний нөхөр, би ... 10 жилийн турш хамт байсан би байх миний нөхөр гэртээ намайг авчрах нь таалагдахын тулд чадах бүхнээ хийсэн боловч бүх хоосон .. Би нөхөр гэрээс намайг хүсдэг, учир нь би байх нь миний гэрийн таатай биш байсан, учир нь байх хаана ч байх байсан юм, учир нь миний төрөөс хол явах байсан, би нэг нь Чикаго дахь уурхайн найздаа явах шөнө би авчрахад нь туслах гэсэн сайн алдаа Кастер үр дүнг хайж байсан буцаж алдсан амраг-ийн нөхөр, Би DR IREDIA хэмээх сайн алдаа Кастер тухай, АНУ-ын Техасын Huston-аас Santana Valdez хуваалцсан байсан сонирхолтой түүхийг олж, тэрээр хэрхэн тусалсан гэртээ нөхөр нь авахад түүнийг, би түүнийг холбоо нь туршиж үзэхэд тавихаар шийдсэн ... тэр би эдгээр л хэвийн байсан эхний үед бодож, тэр би дараа нөхрийг минь буцааж авах гэж байгаа юм гэж надад хэлсэн .. буцааж намайг хариуд нь 28hours хугацаа нь би одоо ч түүнд эргэлзэж .... Гэвч би эдгээр буцааж алдсан хайрлагч авчрахад нь тусалдаг сайн алдаа Кастер байгаа бүх орчлон миний туршлага илэрхийлэх би эдгээр сайн мэдээг хуваалцаж байна гэж өнөөдөр юм. Би нөхөр, миний 3 хүүхэдтэй, Терри, JENIFER Жефф ... ИХ DR IREDIA хамт аз жаргалтай байна, би буцаж манай гэр бүлийг авч надад туслах баярлалаа .... өөрийн и-мэйл хаяг drirediaherbalhome@gmail.com байна
    Та тэнд эдгээр асуудлын аль нэг замаар явж байгаа бол
    доор жагсаав:
    1) та өөрийн EX хүсэж байгаа бол.
    (2) Хэрэв та муу мөрөөдөл байлгах уу.
    (3) Хэрэв та албан дэмжих хүсч байна.
    (4) Та дараа ажиллуулах эмэгтэй / эрэгтэй байна.
    (5) Хэрэв та хүсэж байгаа бол хүүхэд.
    (6) танд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй бол.
    (7) Хэрэв та ХДХВ-ийн халдвартай, та эмчлэх гэж хүсэж байгаа бол.
    Нэн даруй шийдвэрлэх нь одоо түүнийг Холбоо барих чиний
    асуудал drirediaherbalhome@gmail.com

    ReplyDelete
  4. HIS EMAIL миний асуудлыг шийдвэрлэх Sunny ИХ DR ачаар (drsunnydsolution1@gmail.com

    Миний нэр тэр охинтой танилцсан бол тэр бизнес аялалд нь АНУ-д аялан хүртэл би 5 жилийн хугацаанд бид энэ жил хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа биш, байсан миний нөхөр нь гэрлэж байсан бөгөөд тэр цагаас хойш тэр намайг болон хүүхдүүд болон хайр нь үзэн ядаж, мисс итгэх итгэл юм Түүний цорын ганц. Миний нөхөр аялалд нь буцаж ирээд тэгээд тэр гэрээс бидэнд явлаа, тэр нь одоо бусад awoman харах АНУ-д явж байсан болохоор дахиад намайг болон миний хүүхдүүдийг харахыг хүсэхгүй байна гэж хэлсэн. Тиймээс би, би, миний хүүхдүүд одоо ийм бухимдсан байсан, би зүгээр л миний ээжтэйгээ хамт амьдарч байсан, тэр нь гэрлэсэн хүн болон түүнийг эмчлэх байсан юм болохоор ээж аав минь нас барсны дараа өөр хүнтэй гэрлэсэн, учир нь би сайн эмчлэх хэрэгтэй байсан юм Би энэ алдаа Кастер тухай гэрчлэлийг хараад би компьютер дээр үзэж байгаа юм шиг, миний хүүхдүүд тийм толгойг эргүүлж байсан ба би гэртээ би хайртай учраас миний нөхрийг авах бөгөөд нэг л өдөр түүнд маш их үнэ цэнэтэй арга зам хайж байна DR Sunny, гэрчлэлүүд нь эмэгтэй гэхэд интернэтэд хуваалцаж, энэ нь надад маш их Би ч бас үүнийг туршаад бодож сэтгэгдэл. Эхний үед би айж байсан ч би намайг болон миний хүүхдүүд дамжин өнгөрөх нь юу гэж боддог юм бол би түүнийг холбоо, тэр миний нөхөр над руу эргэж ирэх болно гэдгийг зүгээр л 24 цагийн турш тайван байх нь надад, миний хамгийн гайхсан би дуудлага хүлээн авсан Миний нөхөр хоёр дахь өдөр хүүхдүүд дараа нь асууж, би Sunny DR гэж нэрлэдэг тэр таны асуудал миний хүүхдийг шийдэж байгаа ажээ. Тиймээс энэ нь намайг Sunny DR нь их баярлалаа гэж хэлэх, би нь нэгдэх энэ хэлэлцүүлэгийн талаар та бүхэнд хүсэж байгаа DR Sunny нь энэ бүх тусламжтайгаар Тиймээс би муу эмэгтэй эргэж тоормосны хүртэл урт стресст дараа манай гэр бүлийг хэрхэн авах байсан Түүнчлэн, түүнтэй адилтгах асуудлууд ямар нэгэн асуудал нэг буюу аль ч төрлийн зөвлөгөө (drsunnydsolution1@gmail.com) тэр амьдралын бүхий л асуудал, Адармаатай шийдэл юм) түүнд захиа байна холбоо барих хэрэгтэй. дахин нэг удаа түүний и-мэйл хаяг (drsunnydsolution1@gmail.com)

    Тэр Дараах алдаа мэргэшсэн IS.

    (1) Хэрэв та буцах өөрийн экс хүсэж байгаа бол.

    (2) Хэрэв та үргэлж муу зүүд юм бол.

    (3) Хэрэв та албан дэмжих хүсэж байгаа бол.

    Хэрэв та хүсэж байгаа бол (4) эмэгтэй / эрэгтэй, та нар дараа нь ажиллуулж байна.

    (5) Хэрэв та хүүхдээ хүсэж байгаа бол.

    (6) Хэрэв та баян байхыг хүсэж байгаа бол.

    Таны нөхөр / эхнэр тэнцэх хүсэж байгаа бол (7) үүрд таных байх болно.

    (8) Хэрэв та санхүүгийн тусламж хэрэгтэй бол.

    (9) Та scammed байгаа бөгөөд та мөнгөө алдсан сэргээхийн тулд хүссэн талаар.

    (10) та салах зогсоохыг хүсч байгаа бол.

    (11) Хэрэв та өөрийн нөхөр салах гэж байгаа бол.

    (12) нь таны хүсэл олгох хүсэж байгаа бол.

    (13) Жирэмсэн хүүхдээ бодох нь алдаа

    (14) Хэрэв та ямар ч хамаагүй зовлонтой шүүх хэрэг, гэр бүл салалт ялах баталгаажуулах талаар ямар шат

    (15) гадна зөрчсөн нь таны гэр бүл, эсвэл харилцаагаа зогсоох.

    (16) нь (ХДХВ), (хорт хавдар), эсвэл ямар нэгэн өвчин эмгэг гэх мэт ямар нэг өвчин байгаа бол.

    (17) нь таны хүүхэд, эсвэл өөрийнхөө төлөө чөлөөлөлтийн төлөө залбирал хэрэгтэй бол.

    дахин нэг удаа Тэр та нарт туслах болно ямар нэг асуудал байгаа бол та түүнийг холбоо барина гэдэгт итгэлтэй байна. Түүний и-мэйл хаяг (drsunnydsolution1@gmail.com) тэр даруй түүнийг холбоо барина уу ....

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts