Хорин хэдтэй бүсгүйчүүлд шүлэг зориулахын учир
Хорин хэдтэй бүсгүйчүүлд шүлэг зориулахын учир
Хорвоогийн сайхан өдрүүд хоног хоногоор өнгөрсөөр байна
Бие сэтгэл хоёр чинь цагийн тоосонд дарагдсан хойно
Битгий харамсаасай гэхдээн үзэг цаас барж сууна
Харц булаам залуу гараас чинь нэгэнт атгасан бол
Хаашаа ч дагуулсан яадаг юм бэ, юу ч битгий асуу
Гэрэл цацарсан нүдээрээ үлдээч гэж гуйхад нь
Гэр рүүгээ яарч яах нь вэ, тэнд чинь дурлал байхгүй
Халуун нүцгэн биеэрээ нойрмог цэцэгсийг сэрээж
Хацрынхаа энгэсгийг арилтал бороон дунд үнсэлц
Бурханаас зээлдэж авсан үзэсгэлэн гоо бүхнээ
Буцааж өгөхөөс л хойш харамлаж юугаа хийх вэ
Магадгүй үүнээс хойш хавар ахиж ирэхгүй
Маргааш үхнэ гэж бод дурлаж чи амжихгүй
Хайрын энэхэн орчлонгийн нам гүмийг эвдэн байж
Хавартай хамт ирсэн дурлалаа битгий буцаагаарай
Хорин хэдтэй бүсгүйчүүлд шүлэг зориулсны учир
Хорвоогийн сайхан мөчүүд хором хормоор өнгөрч байна
Чиний төлөө хэлсэн үг бүрийн минь хариу болгож
Чийг даасан уруулынхаа үнсэлтээр түүнийгээ шагнаарай
by Zaya
kkk aimar ain zozo nadad zoriulsan ene shulegnii toloo hen negniig unselteer shagnanaaa
ReplyDeleteгоё шүлэг байна..
ReplyDeleteuneheer goy shuleg bnaaa minii nzaa
ReplyDeleteene shulgiig uy uy unshihaar reset hh shig l boldiiin shu kkk
ReplyDeleteharin tiin, ma nz neg saihan reset hiichhimu ;)
ReplyDeletemash ih taalagdlaaa
ReplyDelete