Видео бичлэгийн чанар

За тэгэхээр би кино жүжиг гээд янз янзын юм үзэх их сонирхолтой юм байгаан. Тэхдээ цаг зав, мөнгө төгрөгнөөс авуулаад кино театр энэ тэрээр яваад үзээд байх боломж байхгүйгээс гадна тэнд үзэхийг хүссэн бүхнээ үзээд байна гэж байхгүй. Тиймээс Интернэт гэж нэг агуу газраас дуртай зүйлээ олоод үзэх нэг арга байна. Над шиг сонирхолтой хүмүүс ч олон байгаа байх. Гэтэл үзэх гэхээр Camrip, R5, DVDRip бичлэгтэй гээд л янз янзаар нь тависан байхым. Харин зарим хүмүүс тэрнийг нь ойлгохгүй дунд нь эргэлдэж байхым. Тэгэхээр хэн бүхийн мэдлэгт бага ч атугай мэдлэг нэмэх үүднээс эдгээр бичлэгийн чанарын тухай товч ойлголт өгье гэж бодсым. Наашаа суугаад үүнийг тогтоооо...



Camrip

Хамгийн анхны кино цацалтын чанар гэж хэлж болно. Киноны нээлтийн өдөр гар камер барьж ороод шууд бичиж авахыг Camrip гэж хэлдэг. Мэдээж дуу болоод дүрсний чанар маш муу байдагыг мэдэж байгаа байх. Дүрсний урдуур хүн явдаг, дуу дээр хүмүүс инээлддэг хүүхэд уйлдаг гээд л маш хэцүү.

Telesync буюу TSRIP

Camrip-н дараачийн цацалтын хувилбар гэж хэлж болно. Дүрс болоод дууны хувьд Camrip-с хамаагүй илүү бөгөөд дуугаа шууд хуулж авсан байдаг ба ихэнхдээ оройны хүнгүй үзвэрүүдээс үүнийг бичиж авдаг.

Workprint

Telesync дараачийн хувилбарын цацалт бөгөөд энэхүү хувилбар нь Студи дээрх хагас дутуу хийж байсан хувилбар гэж хэлж болно. Ихэнхдээ кино дээрх шинэлэг эффект зураглалууд нь бодит биш компьютэрээр хийж байсан хиймэлээр байдаг ба ихэнхдээ цаг гүйлт болон тамга нь видео дээрээ байдаг.

DVDSCR

Workprint-н дараачийн цацалтын хувилбар бөгөөд энэхүү хувилбар нь кино шүүмжлэгчид болон кино академийн гишүүдэд урьдчилсан байдлаар илгээдэг хувилбар юм. Энэхүү хувилбар дээр "Энэхүү хувилбар нь хуулбар бөгөөд гадуур зарагдаж байвал доорх утсаар холбогдоно уу" гэсэн бичигтэйгээ байдаг юм. Мэдээж тухайн Rip хийж байгаа хүн авъястай бол үүнийг арилгах чадвартай байдаг.

R5

Хамгийн түрүүнд гардаг DVD чанартай кино бичлэг. Гэхдээ зөвхөн Region 5 буюу Орос улсад ихэвчлэн гардаг. Үүн дээр Англи хэл байдаггүй ба тухайн киноны англи хэлийг өмнөх гарсан хувилбараас шууд хуулж аван наадаг ба энэхүү хувилбарыг Англи хэлтэй нь дууны хувьд муу ч бичлэгийн хувьд сайн болдог гэж үзэж болно. Мэдээж DVDRIP-г гүйцэхгүй....

DVDRIP

За мэдээж ориг DVD-г худалдан авж тусгай програмын тусламжтайгаар яг бичлэгийн чанарыг хадгалан хуулж авсан хамгийн боломжийн хэмжээ бас чанартай хувилбар юм. Бид ихэнхдээ энэхүү хувилбарыг их таашаадаг билээ.

BDRIP

Ер нь бол хуулж авалтын хувьд ижилхэн гагцхүү нягтрал болоод хэмжээний хувьд том юм. Bluray Disc нь DVD-г бодвол хамаагүй том буюу 25GB хүртэлх файлыг өөр дээрээ багтааж авах боломжтой байдаг учир тухайн кино үнэхээр өндөр нягтралтай болж чаддаг. Орчин үед BDRIP REPACK гэж гарсан ба энэхүү кино 1000mb буюу DVDRIP-с ердөө 200-гаад mb илүү болж байгаагаараа маш чанартай болж байгаа буюу хүчээ авж байгаа хувилбар юм.

TVRIP

Дэлгэцнээсэ тусгай бичигч ашиглан шууд бичиж авж буй хувилбарыг хэлдэг. Мэдээж дэлгэцийн гаргаж буй хүчин чадлаас хамааран чанар нь сайн байдаг.

Comments

Popular Posts