Зөөврийн компьютерийн зайг удаан хэрэглэх хэд хэдэн зүйл бий
Зөөврийн компьютерийн хэрэглэгчид компьютерийнхээ баттерейн ажиллах хугацааг уртасгахыг хүсдэг. Жил ирэх тусам зөөврийн компьютерийн баттерейн хүчин чадал нэмэгдэж, ажиллах хугацаа нь уртсаж байгаа боловч үүнтэй зэрэгцээд хүчин чадал, төхөөрөмж нэмэгдэж цахилгааны хэрэглээ нь өсөж байна. Иймээс сүүлийн үеийн зөөврийн компьютерийн зайны ажиллах хугацаа 2-4 цаг болжээ. Зөөврийн компьютерийн зайг удаан үр бүтээмжтэй хэрэглэх хэд хэдэн зүйлээс шалтгаална. Дараах зөвлөгөөнд батерейг удаан хэрэглэх талаар бичлээ.
1. Control panel- >Power Options -> Portable laptop гэдгийг тохируулж өгсөнөөр цахилгааны хэрэглээ багасаж, зөөврийн компьютерийн горимд шилжинэ.
1. Control panel- >Power Options -> Portable laptop гэдгийг тохируулж өгсөнөөр цахилгааны хэрэглээ багасаж, зөөврийн компьютерийн горимд шилжинэ.
Ингээд хажууд байгаа Running on batteries гэсэн тохируулга хийхдээ Turn off monitor гэдэг ажиллахгүй байх тохиолдолд дэлгэцийг унтраах хугацааг тохируулна. Ингээд Turn off hard disks гэсэн тохиргоог өмнөх тохиргооноос хугацаа нь арай их байхаар тохируулж өгнө.
2. Ажиллаж байгаа орчиноос шалтгаалан Graphic properties хэсгээс дэлгэцийн Brightness гэрлийг тохируулж өгнө. Багасгаж тохируулбал ажиллах хугацаа нь ихэснэ.
3. Батерейн хэмжээг хянаж багассан тохиолдолд нэмж цэнэглэж байх хэрэгтэй. Батерейн ажиллах хугацааг ихэсгэх өөр нэг арга бол запас батерей хэрэглэх явдал юм. Тухай үйлдвэр запас батерейг өндөр үнэтэй боловч илүү хүчин чадалтайгаар үйлвэрлэх нь байдаг.
4. Шинэ батерей аваад хоёр удаа бүрэн цэнэгийг дуусгаж байж цэнэглэвэл батерейн ажиллагаа сайжирдаг. Хөвөн даавуун алчуураа бага зэрэг спирт чийглээд баттерейны гадаргууг цэвэрлэж болно.
5. Хэрэглэдэггүй программуудаа ачаалахгүй байх хэрэгтэй бөгөөд PC cards, WiFI төхөөрөмжөө ашиглаагүй тохиолдолд унтраах хэрэгтэй. Кино үзэх, тоглоом тоглох нь батерейг хурдан дуусгадаг.
Хэрэв цэнэглэгчээ үрэгдүүлсэн бол заавал тухайн фирмийн зөөврийн компьютерийн цэнэглэгч авах нь хэрэгтэй бөгөөд өөр цэнэглэгчийг вольт, ампераар тааруулж болох ч хэт халалт үүсэх, зарим үед цахилгаан гүйдэл хэлбэлзэж тэжээлийн блок шатах зэрэг муу үр дүн үзүүлж болно. Мөн батерейд тасалгааны температур, CPU, RAM хэрэглээ гэх мэт олон хүчин зүйл нөлөөлнө.
Дээрхи таван зөвлөгөөг мөрдөж ажиллах нь батерей удаан ажиллахад чухал нөлөөтэй юм. Зөөврийн компьютерийн борлуулалтын эхний таван байранд явж байгаа HP, acer, TOSHIBA, Lenovo, DELL брэндийн зөөврийн компьютер авбал батерейны барилтын хугацаа эдэлгээ харьцануй удаан байна.
Comments
Post a Comment