Нуугдсан/or shortcut/ фолдеруудыг сэргээх
За тэгэхээр энэ компьютерийн ертөнцөд мэдэх мэдэхгүй юм их л тааралдах юм даа. Саяхан ажлын газрын нэг хүн компьютер нь вирустчихлээ янзлаад өг гэсээр нүүрэн дээр нь хохимой толгойны зураг гарсан компьютер, notebook 2 авчирч өглөө. Би яахав вирусны эсрэг ганц сайн чаддаг аргаа хэрэглэнэ биздээ, тэгээд форматлахаар боллоо. Их хэмжээний хэрэгтэй өгөгдлүүд байгаа гэсэн болохоор тэд нарыг нь үлдээх хэрэгтэй, гэтэл бүрэн форматлахгүй бол болохгүй санагдаад хуулж байгаал форматлая гэж бодсон чинь D:\ дотор байсан бүх фолдерууд нь shortcut болчихож, эх файл нь харагдахгүй, нуугдсан файлыг/hidden files/ харагдахаар тохируулсан ч олддоггүй ээ.
Хуулах гэхээр shortcut файлууд хуулагдаад, virus-ны програмаар scan хийх гэхээр shortcut-ууд нь ажиллахгүй болох гэж нэг хэсэгтээ л янз янзын арга хайж баахан эргүүтлээ. Харин эцэст нь үүнийг шийдвэрлэх ганц сайн арга оллоо. Гол нь маш хялбар.
Хуулах гэхээр shortcut файлууд хуулагдаад, virus-ны програмаар scan хийх гэхээр shortcut-ууд нь ажиллахгүй болох гэж нэг хэсэгтээ л янз янзын арга хайж баахан эргүүтлээ. Харин эцэст нь үүнийг шийдвэрлэх ганц сайн арга оллоо. Гол нь маш хялбар.
1. "start" цэснээс "run" гэсэн сонголтыг хийнэ, ингэснээр юм бичиж болох жижиг цонх гарч ирнэ/windows7 дээр бол шууд start цэсний хайлт хийх хэсэгт биччихэд болно/.
2. Энэ хэсэгт cmd гэж бичээд "enter" товчийг дарна. Ингэснээр dos-н хар дэлгэц гарч ирнэ.
3. Энд харин доорх командыг бичээд "enter" товчийг дарна. жич: d:\ бол таны сэргээх фолдерууд байгаа дискний нэр.
attrib -h -r -s /s /d d:\*.*
4. Хэсэг хугацаанд хүлээсний дараа командын мөр дахин гарч ирнэ. Ингээд таны хэрэгтэй фолдерууд байсан байрандаа эргээд сэргэсэн байх болно.
За одоо та, би, бүдээрээ нуугдсан/shortcut болсон/ файлуудаа хялбархан сэргээж чаддаг боллоо. Таны мэдлэгт бага ч гэсэн нэмэр болсон гэдэгтээ итгэж байна. Надад бол их хэрэг болсон юм шүү. Нөгөө компьютеруудаа сайтар янзлаад эзэнд нь өгчихсөн.
utcanii memory shortcut bolchloo eniiig yaj cergeehuu
ReplyDeleteZA HUGSHUUN IKH BAYRLASAN SHUU CHINII DEERH ZAAWRIIN DAGUU L NEG YM COMPUTER AA YNZALLAA MINII FOLDER-UUD NUUGDTSAN BAISAN YUM CHINII ZAAWRAAR UZEED GARAAD IRSEN SHUU COMPUTER LAND ENE TER DEMII YM BNA
ReplyDeletetus bolsondoo maaaaaash ih bayartai bna!
ReplyDelete