Verdana - нүдний хараанд хамгийн аюулгүй шрифт
АНУ-ын хараа зүйчид компьютерийн Verdana шрифтийг хараанд хамгийн аюулгүй шрифт хэмээн үзсэн байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар Verdana шрифтээр бичсэн текстийг уншихад нүдний булчин хамгийн бага хүчилдэг гэнэ. Энэ нь ойрын хараа муудах болон харааны компьютерийн синдромоос зайлсхийхэд тусалдаг. Харааны компьютерийн синдром бол олон цагаар компьютерийн ард суудаг хүмүүст тохиолддог өвчин юм. Түүнчлэн эрдэмтэд нүдэнд хамгийн тааламжтай дэлгэцийн шрифтийн хэмжээ бол 10-12 гэж тэмдэглэсэн байна.
Verdana шрифтийг 1996 онд зураач Мэттью Картер Microsoft корпорацид зориулан гаргажээ. Энэ шрифтийн үсгүүд нь ямар нэг хэрчлээс байхгүй ба мөр хоорондын зайг ихэсгэх замаар томруулсан, тиймээс Verdana үсгийн хэмжээ жижиг байсан ч маш сайн уншигддаг. Энэ нөхцөл байдал нь уг шрифтийг вэб хуудсууд дээр өргөн тархахад хүргэжээ. Миний бие ч мөн уншигч та бүхний эрүүл мэндийн төлөө хойших бүх бичлэгүүдээ Verdana шрифтээр бичиж байх болно.
Comments
Post a Comment