POP ба IMAP
POP болон
IMAP протоколууд нь remote серверээр дамжин мэйлд
хандахад зориулсан стандарт протоколууд юм. Эдгээр нь таны хаана байгаагаас үл
хамааран байгаа газарт тань мэйлийг тань дамжуулах боломжтой.
POP,
IMAP 2 нь хоёр өөр аргаар
ажилладаг.
POP – Post Office Protocol
POP нь
эхлээд таны мэйлийг серверээс уншдаг. Та мэйл сервертэйгээ интернэтээр
холбогдоод РОР протоколоор мессежнийхээ хуулбарыг татаж аваад холболтоо салгана.
Харин таны авсан мэйлүүд серверээс устгагдах болно. Хэрэв
шаардлагатай бол (өөр
төхөөрөмж эсвэл програмаар) дараа дахин татаж авахаар сервер дээр мэйлүүдийнхээ хуулбарыг
үлдээж болно, гэхдээ таны төхөөрөмж болон мэйл серверийн хооронд 2 замын
синхрончлол байхгүй.
Давуу талууд нь:
- Та мэйлүүдээ өөрийнхөө төхөөрөмж дээр хадгалан авах боломжтой.
- Сервер дээр таны мэйл хаягт маш бага хадгалах зай шаардагдна (хэрэв татаж авсан мэйлүүд нь серверээс устсан бол)
- Олон мэйл хаяг болон серверүүдийн мэйлийг нэг шуудангийн хайрцагруу дамжуулж болно.
- Ихэнх хувийн мэйл системүүд POP-оор тохируулдаг. Учир нь онлайн хадгалах зай нь харьцангуй үнэтэй байдаг. Гэхдээ энэ нь хаа нэгтэйгээс нэг удаа татаж авсан бол сервер мэйлүүдийг устгах маш эмзэг байдлыг бий болгодог.
Сул талууд нь:
- Сервер дээр таны мэйлүүдийн хуулбар байхгүй. (татаж авснаар мэйлүүд серверээс утсгагдна)
- Хэд хэдэн програм болон төхөөрөмжүүдийн хувьд алсын вэб хандалт болон синхрончлол байхгүй.
- Бүх мэйл ганцхан газар л хадгалагдна.
- Мэйлүүдийн дотоод хуулбаруудыг хадгалах зай хэрэг болно.
- Мэйлүүдийн дотоод хуулбарт алдагдах болон аюулгүй байдлын тал дээр эмзэг байдал үүснэ.
IMAP –
Internet Message Access Protocol
IMAP нь
жинхэнэ 2 замын мэйл менежменттэй. Ямар ч IMAP клинт дээр өөрчлөлт хийхэд сервертэй синхрон хийгднэ. Энэ нь
та төхөөрөмж дээрээ ямар нэгэн мэйл уншихад дараа нь вэб болон компьютераасаа
хаягаа шалгахад тухайн мэйл автоматаар уншсан болж харагдна гэсэн үг юм. Таны
уншсан, зөөсөн, утсгасан бүх мэйл болон
хавтаснууд бусад төхөөрөмж дээр ч мөн ижил харагдна. Та аль клинтийг хэрэглэж
байгаагаас үл хамааран ижил тохиргоотой ижил шуудангийн хайрцагнууд харах
болно.
IMAP мөн
оффлайн хэрэглээг дэмждэг. Интэрнэт холболтгүй үед хийсэн ямар нэг өөрчлөлт
серверт холбогдох үед шинэчлэгднэ. Бүх мэйлийг зориуд устгах хүртэл сервер дээр
хадгалагдна. IMAP нь POP-той зэргэлдээ ажиллах
боломжтой. Та олон мэйл хаяган дээр POP-оор ирж байгаа бүх мэйлээ дараа нь удирдах болон
синхрончлоход хэрэглэх нэг IMAP
хаягруу дамжуулж болно.
Жишээ нь, хэрэв та мэйлүүдээ удирдахдаа Gmail эсвэл Hotmail гэх мэт вэбэд суурилсан мэйл
үйлчилгээг ашигладаг бол та бусад мэйл хаягуудаа(ажлын болон ISP-с өгсөн) бүх ирж байгаа мэйлүүдээ РОР-ийг
ашиглан вэбэд суурилсан IMAP хаягруугаа
дамжуулдаг байхаар тохируулж болно.
IMAP-ийн
зарим давтагдашгүй давуу
талууд:
- Та дотоод хуулбар хадгалах боломжтой, түүнчлэн мэйл сервер дээр ч хуулбарууд хадгалагдна.
- Тогтвортой интернэт холболттой үед зөвхөн мэйлийн толгой хэсэг татагддаг, тиймээс та мэйлээ хурдан харах боломжтой. Зөвхөн унших хүсэлт гаргасан үед мэйл бүхэлдээ татагдна.
- Таны мэйлийн архивын хэмжээ таны хувийн төхөөрөмж биш таны мэйл хаягуудын сервер дээрх хэмжээгээр хязгаарлагдна.
Comments
Post a Comment