Windows Server 2008-н нууц үгийн шаардлагыг өөрчлөх

Аливаа систем болон сүлжээний хувьд аюулгүй байдлыг хангах хамгийн эхний алхам нь хүчтэй нууц үгийг ашиглах. Гэхдээ жижиг хэмжээний байгууллага эвсэл туршилт хийж байгаа тохиолдолд хүчтэй нууц үг хамгаалалт гэхээсээ илүү төвөгтэй байдлыг бий болгодог. Эсвэл бүр ч илүү хүчтэй нууц үгээр хамгаалалт хийх шаардлага гарч болох юм. 
Windows 2008 server үйлдлийн системийн хувьд системийнхээ security policy буюу аюулгүй байдлын бодлогоор нууц үгийн шаардлагыг зохицуулж өгдөг. Тэгэхээр та нууц үгийнхээ хүчтэй байдлыг илүү нэмэгдүүлэх эсвэл шаардлагыг багасгахыг хүссэн тохиолдолд дээрх бодлогын хэсэгт өөрлчлөлт хийх хэрэгтэй болно. Үүнийг хэрхэн хийх тухай багахан зааврыг орууллаа. 

Командын дэлгэцийг гаргаж /start-> run -> cmd ->enter/ gpedit.msc гэж оруулаад enter товчийг дарна. Шинэ цонх нээгдэх ба Computer Settings\Windows Settings\Security Settings\Account Policies\Password Policy\ хэсэгт очно уу. Эндээс та 'Password must meet complexity requirements' -г харах ба түүний дэлгэрэнгүй тохиргооруу орно. Энэ хэсэгт нууц үгийг хүчтэй байлгах эсэхийг сонгох Enable/Disable гэсэн сонголт байх ба сонголтыг өөчрлөх боломжгүй байна. Энэ сонголтыг өөрчлөхийн тулд доорх алхамуудыг хийнэ үү. 

1. Командын дэлгэцийг гаргана. 
2. 'secedit /export /cfg c:\local.cfg' гэж бичээд enter дарна. 
3. c:\local.cfg файлыг notepad ашиглан нээнэ. 
4. "PasswordComplexity = 1" гэсэн мөрийг олж "PasswordComplexity = 0" болгож өөрчлөнө. Энэ нь нууц үг хүчтэй байх шаардлагагүй гэж тохируулж байна. 
5. "MinimumPasswordLength = 7" мөрийг олж 7 гэсэн утгын оронд нууц үгийн хэмжээ хамгийн багадаа ямар урттай байхыг зааж өгнө. 
6. Файлыг хадгалаад гарна.
7. Командын дэлгэц дээр secedit /configure /db %windir%\security\local.sdb /cfg c:\local.cfg /areas SECURITYPOLICY гэж бичээд enter дарна.
8. Өмнө нь gpedit.msc -р гаргаж байсан хэсэгт очоод дахин нээхэд сонголт өөрчлөгдсөн байна.
9. Одоо та нууц үгээ өөрийн тохируулж өгсөн шаардлагад нийцүүлэн өөрчлөх боломжтой боллоо. 



Comments

Post a Comment

Popular Posts