Posts

Showing posts from 2011

Everything of women's life can be changed in their twenties! Нам Ин Сүк [5]

Хорвоо ямагт царайлаг бүсгүйчүүдэд илүү үйлчилж байдаг. Гадаад үзэмжиндээ анхаарна гэдэг өрсөлдөх чадвараа дээшлүүлж байгаа хэрэг. Тийм болж харагдахыг хичээвэл аяндаа тийм л болдог.  Чадах юм гэж үгүй хүн бол залхуу хүн.  Амьдралд саад болохооргүй шаардлагатай бүх зүйлийг идэвхтэй суралц. Цаг заваар шалтаглах юм бол үүрд юу ч сурахгүй. Чадвартай залуу, Царайлаг залуу, Мөнгөтэй залуу, бүгдтэй нь найзалж үз.  Сайн хүнтэй гэрлэхийг чинь сэтгэлээсээ хүсч байж л сайн хүнтэй гэрлэнэ.  Уншигч хүн л удирдагч болж чадна. Амьдралаа өөрчлөхийн тулд номын дэлгүүрт оч.  Мөрөөдөл биелүүлж өгөх нөхрүүд Юуны түрүүнд эдийн засгийн чадвартай байх хэрэгтэй. Эцэг эхээ аргандаа оруулж чаддаг эрэгтэй байх. Өөдлөн дэвжихийн төлөө явдаг залуу байх. Ажилсаг залуу жинхэнэ дэмжигч байж чаддаг. Ажил хийж байгаа эхнэрээ дэмжих зориг зүрхтэй хүн байх нь чухал. Эмэгтэй хүн хорин насаа хэрхэн өнгөрөөснөөс шалтгаалаад цаашдын амьдралын түвшин нь тодорхойлогддог. Хорин нас ө...
Хүн юу хэлэхээ мэддэг байх нь хангалттай бус Харин түүнийгээ яаж хэлэхээ мэддэг байх хэрэгтэй.                                                        Аристотель
Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямар ч үнэгүй бөлгөө.                                                                           “Эпихарн”

Гейшагийн дурсамж [1]

Image
Та "Гейша"-г хэрхэн төсөөлдөг вэ? 18-аас 19-р зууны үед ихээхэн түгээмэл байсан энэхүү эмэгтэйчүүдийн талаар ихэнх хүмүүс буруу ойлголттой байдаг. Гейша гэдэг нь "гей-ша" буюу "урлагийн хүн" гэсэг утгатай үг бөгөөд гейша бүсгүйчүүд ямар нарийн урлаг эзэмшсэн, ямар үүрэг гүйцэтгэдэг, "ямархуу" эмэгтэйчүүд байсан тухайг нэгэн Гейша бүсгүйн илэн далангүй хүүрнэл, дурсамжаар илэрхийлсэн Артур Голдены "Гейшагийн дурсамж" хэмээх гайхамшигтай номыг шимтэн уншсан даруйдаа эмэгтэй хүний эцэж цуцашгүй хийгээд эмзэг нандин чанарыг өгүүлэх энэхүү номноос олсон мэдлэг бөгөөд мэдрэмжийг уншигч тантай хуваалцахыг хүслээ. Номын агуулга.

Everything of women's life can be changed in their twenties! Нам Ин Сүк [4]

Хорин нас гэдэг бол арван хэдтэй юм шиг бусдаар халамжлуулж, бас гучин хэдтэй юм шиг бусдаар хүндлүүлж болдог супер нас. Энэ бол мөрөөддөг нас биш, явах зүг чигээ тогтоодог нас. Бусад хүмүүс хүлээн зөвшөөрч байгаа амжилт л жинхэнэ амжилт байж чаддаг.  Амьдрал ажлын мест дээр тогтдоггүй. Энэ хорин насандаа хөгжилтэй амьдрах гэдгийг сурч эс чадваас насан туршдаа амралт гэж юу байдгийг мэдэхгүй амьдрах болно шүү.  Мөрөөдөл хүнийг өөрчилдөг.  Зорилго хүнийг бий болгодог.  Танил талуудын чинь зиндаа хэдий чинээ өндөр байна төдий чинээ сайхан ажилд орж сайн найз залуутай суух магадлал өндөр болно.  Хорин насандаа ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхээс их зүйл хамаарна.  Цэнгэг усны жараахай цэнгэг усны жараахаатай л нааддаг.  Уйтгар гунигт автсан цэцэнтэй найзалснаас аз жаргалтай тэнэгтэй найзал.  Цоглог бүсгүйчүүд л хорвоо ертөнцийг байлдан дагуулж чадна.  Бусдаас юм асуух хүсэхээсээ бүү цааргал.  Танилтай бол талын чинээ.. Хүрэ...

Би оршино

Эхэлсэн бодлын чинь үзүүрийг зангидахаар Эмхрээгүй сэтгэлийн чинь хатыг уяраахаар Эр бардам омгийг чинь хөглөхөөр Эмзэгхэн бөгөөд танхилхан би оршино Уужуу тайвуу ухааныг чинь бишрэхээр Урваж хөрвөдөг бодлыг чинь тэгшлэхээр Угтах ирээдүйг чинь хамтдаа бүтээхээр Ухаалаг бөгөөд ялдамхан би оршино Чанад хэтийн зорилгод чинь хүргэхээр Чанга хатуу сэтгэлийг чинь уяраахаар Чамд л зориулах хайраа тээсээр Чамин бөгөөд эрхэмсэг би оршино Дэврүүн их хүслийг чинь бадраахаар Дэндүү их хайрыг чинь амтлахаар Дэргэд чинь л эрхлэн жаргахаар Дэгжин бөгөөд эрхэмсэг би оршино Хэзээ нэгэн цагт учрах хайрынхаа төлөө Хээнцэр бөгөөд үнэнчээр би оршино Хэзээ нэгэн цагт учрах зоригт залуу чиний төлөө Хэнд ч хууртаж уярахгүйгээр ихэмсэг би оршино...                                             by someone
Замын нохой хуцаж л байдаг Жингийн цуваа явж л байдаг...
2 хоногийн өмнө хамтран амьдрагчидтай боллоо. Амьдрагчид гэсний учир нь ганц биш бүр 8. Ингээд манайх гэдэг айл ам бүл 10-уулаа болов оо. Би ч олуулаа байх дуртайг хэлэх үү бөөн баяр. Ирэнгүүтээ хүйтэн ус тосоод оруулсан чинь бүгд бээрээд булан тохойд шигдээд чад хийхээ дөхсөн. Халаагч, тен эд нар ашиглаж энд тэндээс нь дулаацуулж байж арай гэж гайгүй болгож авлаа. Тэгсэн чинь анхаарал сарних хооронд нэг нь ор сураггүй алга болчихдог байгаа. Зөндөө эрсэн боловч яагаад ч олоогүй. Нэг буланд ороод л... ум ма ни бад мэ хум. Бусдыг нь гайгүй хөдөлгөөнд орцгоогоод ирэхээр нь гэнэт хоол өгөх ёстойгоо саналаа. Харамсалтай нь мартчихаж, өгөх юм байдаггүй :( талханд дургүй золигнууд байна лээ. Ингээд л талх амссан болоод бүтэн нэг хоногийг барлаа. Өчигдөр ажил тараад идэх юм аваачаад өгсөн чинь идээд ч байгаам шиг, идэхгүй ч байгаам шиг үнхэж гаргаад л байсан. Өлсөхөөрөө иднэ биз гээд өгчөөд унтлаа. Гэтэл яасан гээч.. Өглөө босоход дахиад 2 нь алга. Ажилдаа яараад хайх ч зав гарсангүй....

Шинэ жил ойртсоор...

Image
Цалин мөнгөн тэнгэртээ Цасан угалз наадуулсан Цагаан торгон өмсгөлдөө Цацаг чимгээ сагсуулсан..... Энэ дуутай зэрэгцээд л урт цагаан сахалтай, гялалзсан цэнхэр нөмрөгтэй, өвлийн өвгөн аав уут дүүрэн бэлэг үүрсээр орж ирэхэд хичнээн их догдолдог байсан гээч, хэзээ миний нэрийг дуудах бол гээд л анхааралтай нь аргагүй сонсдог байсансан. Цагаан даашинзтай, саа гялалзуулан, өвөөтэй хамт орж ирсэн ганган охидыг хараад бас тэрүүхэндээ атаархан зогсоно. Сүүлд өөрөө тийм гоё даашинз өмсөж, ээжийн оёж өгсөн гялалздаг нөмрөгийг нөмрөөд, цагаан сахалт өвөөтэй хамт орж ирэхдээ атаархангуй харах охидын өмнөөс бахархалтай нь аргагүй инээмсэглэж билээ... Нүд гялбуулам өнгө өнгийн гэрэл анивчуулсан сүрлэг ногоон гацуур эрээн авдарны дэргэд дүнхийнэ. Цаанаа л нэг үлгэрийн юм шиг, өлгөсөн тоглоомнууд нь хүртэл инээмсэглэх мэт санагдна. Цасан өвгөн, улаан хацартай охин, цагаан хувцастай цэрэг, ягаан хатан, хөөрхөн ногоон зараа, миний хамгийн дуртай тоглоомнууд.. Ухаан орсон цагаасаа эхлэн сургуул...

Жинхэнэ эр хүний 10 шинж

Хүчтэй байдаг  Жинхэнэ эр хүн жижигхэн асуудалд шантарч усан нүдлэдэггүй, гомдоллодоггүй, үглэдэггүй, мөн найтаах болгондоо эмч дээр очоод байдаггүй. Шийдвэр гаргах чадвартай байж, үр дүнд нь зохицож амьдардаг, бөгөөд өөрийнхөө хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ эзэн нь байж хариуцлага хүлээхээс айдаггүй. Тэд хатуу чанга байдаг. Тиймээс ч амьдралд нь ямар нэг бүтэхгүй зүйл тохиолдвол түүндээ түүртэж гуталгүй, гутарч шаналалгүй, орхиод өөр шинэ зүйлийг эхлүүлэх зориг тэнхээтэй эрчүүд бол жинхэнэ эр хүн. Анхааралтай байдаг Жинхэнэ эр хүн чухал болон чухал биш зүйлсээ ялгаж салгах чадвартай байдаг. Тиймээс ч өөрт нь ямар ч ашиг авчрахгүй тэнэглэлд хамаг цагаа үрэх хүн биш. Гэвч өөрийнхөө сонирхолтой зүйлд зохистой цаг зав гаргах нь зүйн хэрэг гэдгийг бүү мартаарай. Жинхэнэ эр хүн гэр булийнхээ ноён нуруу нь байж чадахуйц мөнгө олдог, овсгоо самбаатай байдаг. Тэдний хувьд секс үргэлж хоёрдугаарт тавигддаг. Гэр бүлийн үнэ цэнийг мэддэг

Монгол Улс тунхагласны 87 жилийн ойн баярын мэнд!

Image
Тусгаар тогтнол Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр Тусгаар тогтнол чамайг  Тунхаглан бичнэ би

Жихүүн

Өвлийн сар өнгө нь цагаан тэнгэр нь саарал жихүүн сэтгэл хоосон сэрүүхэн.. алчууран дээрх цэцэг алаг эрээн газарт унасан гараа явуулсан тааралдсан талархсан  танилцсан  дотноссон дотор бүлээцсэн уулзсан учирсан уруул нийлсэн дотор шатсан  дэндүү дулаахан.. хавар ирсэн  хайр цэцэглэсэн гэрт нь уригдсан  гэрэл унтарсан цамц эзгүйрсэн цонх цантсан салхи исгэрсэн сар ичсэн.. удаан жаргасан улам дурласан хугацаа өнгөрсөн хувирч эхэлсэн хундага хангисан хуурч хардсан итгэл эвдэрсэн эргэлзсэн холдож чадаагүй  хоргодсон.. өглөө сэрсэн  өдөн хөнжилд ганцаараа нулимсанд живсэн нуугдаж залбирсан сархад хүртсэн санаанаас гараагүй бороо уйлсан  бодол асгарсан хүлээсэн  хүнийх болсныг мэдсэн цөхөрсөн цааш алхсан өвлийн сар өнгө нь цагаан тэнгэр нь саарал жихүүн сэтгэл хоосон сэрүүхэн..

Найз

Image
Жирийн найз зочин болон гэрт ирдэг бол Жинхэнэ найз хөргөгчийг чинь онгойлгон өөрөө хоолоо олж иднэ Жирийн найз ээж аавын чинь нэрийг мэдэхгүй Жинхэнэ найз тэдний утасны дугаарыг ч мэднэ. Жирийн найз гэрт чинь уригдахдаа винотой ирнэ Жинхэнэ найз нь урд нь ирээд хоол хийхэд тусална Жирийн найз унтсан хойно нь залгахад уурлана Жинхэнэ найз яагаад утасдаагүй удсан юм бэ хэмээн асууна Жирийн найз амьдралын асуудлыг чинь сонсох гэж хичээнэ Жинхэнэ найз асуудалд чинь туслахыг эрмэлзэнэ. Жирийн найз маргах төдийд л харилцаагаа тасална Жинхэнэ найз гар зөрүүлсний дараа ч утсаар ярина Жирийн найз асуудал тохиолдох үед чамайг хажууд байх ёстой гэж бодно. Жинхэнэ найз чамд асуудал тохиолдох бүрт чамтай хамт байх ёстой гэж итгэнэ...

Windows Server 2008-н нууц үгийн шаардлагыг өөрчлөх

Image
Аливаа систем болон сүлжээний хувьд аюулгүй байдлыг хангах хамгийн эхний алхам нь хүчтэй нууц үгийг ашиглах. Гэхдээ жижиг хэмжээний байгууллага эвсэл туршилт хийж байгаа тохиолдолд хүчтэй нууц үг хамгаалалт гэхээсээ илүү төвөгтэй байдлыг бий болгодог. Эсвэл бүр ч илүү хүчтэй нууц үгээр хамгаалалт хийх шаардлага гарч болох юм.  Windows 2008 server үйлдлийн системийн хувьд системийнхээ security policy буюу аюулгүй байдлын бодлогоор нууц үгийн шаардлагыг зохицуулж өгдөг. Тэгэхээр та нууц үгийнхээ хүчтэй байдлыг илүү нэмэгдүүлэх эсвэл шаардлагыг багасгахыг хүссэн тохиолдолд дээрх бодлогын хэсэгт өөрлчлөлт хийх хэрэгтэй болно. Үүнийг хэрхэн хийх тухай багахан зааврыг орууллаа. 

Эмэгтэй хүний баримтлах 20 зарчим

Image
1. Эмэгтэй хүн өөрийнхөө үнэ цэнийг мэддэг байх ёстой. Гэвч түүнийг мэдүүлэх гэж дандаа ярих хэрэггүй.   2. Нулимс бол эмэгтэй хүний хүчтэй зэвсэг боловч байнга бүү ашигла. Үргэлж усан нүдэлвэл хайрлуулах биш дургүйцэл төрүүлдэг.     3. Эр хүнтэй өнгөрүүлэх хором хичнээн гоё байсан ч эмэгтэй хүн гэртээ л хонох ёстой. Хэрэв чи түүнтэй хамт хоновол өглөө бүлцийсэн зовхитой, будаггүй нүүртэй “шулам” сэрнэ.   4. Жинхэнэ эмэгтэй хүн эмэгтэй хүн болж төрснөөрөө бахархах ёстой.   5. Ямар ч тохиолдолд ямагт сайхан харагдаж бай. Хогоо хаяхаар гарахдаа ч гоёж дад.   6. Эмэгтэйчүүд эрт хөгширдөг гэдэг үг бол эрчүүдийн зохиосон үлгэр.   7. Өөрийг тань эргүүлж буй эрийг хөөх гэж бүү яар. Эрчүүд чамайг тойрч байвал бусдын анхаарлыг татна.   8. Бусдад таалагддаг эмэгтэй хүнийг хэл ам тойрдоггүй.Тиймээс шаналах хэрэггүй.   9. Үргэлж гоёмсог хувцасла. Дэгжин байна гэдэг нэг увидас юм.   10. Инээмсэглэл бол эмэгтэйчүүдийн хүчтэй хамгаалалт байд...
Чи намайг гэвэл би чинийх л байна  Чи намайг хаявал би хэнийх ч байж чадна.  Бардам залуу минь  Чихэнд сонсголонтой гуравхан үгэнд чинь  Бие сэтгэлээ зориулна гэвэл эндүүрэл шүү  Чи бид хоёрын харьцааг цаг хугацаа харуулна... ...Би зөвхөн нэг л насныхаа хайрыг хүлээх  Өөртөө итгэлтэй  Өмнөөс чинь гуйхгүй  Өмчирхөг зантай нэгэн бүсгүй.  Хойноос чинь гүйлдэх олон хүүхнээс  Зүрхний чинь нөхөөс болсон нь хэд вэ?  Араас чинь гуйх 18туудаас  Анхны шөнийг нь авсан нь хэд вэ?  Хариулахгүй байсан ч болно  Тоолж хасах гэсээр томьёондоо чи орооцолдоно  Хайрлахгүй байсан ч болно  Хаяад би гүйж чадна  Чи намайг гэвэл би чинийх л байна  Чи намайг хаявал би хэнийх ч байж чадна.                                      Үүрийнцолмон
2011 оны 11 сарын 11-ний өдөр. Хүмүүс ямар нэг гоё юм болно гээл яриал байхын... Би юу болох бол гээл хүлээгээээл байна.... Гоё юм болоосой.........
“Эр хүн, автобус хоёр адилхан. Тэд явдаг ч гэсэн, эргээд л хүрээд ирдэг.“

Миний төрсөн өдөр мэдээж гоё~~

Гарчигнаасаа л ойлгомжтой байгаа биз ;) мэдээж төрсөн өдөр гоё болсоон. Энэ жил бага байхдаа тэмдэглэдэг байсан шигээ гэртээ тэмдэглэхийг илүүд үзлээ. Урьд нь аав ээж л асуудлыг зохицуулдаг байсан болохоор тэгтлээ их ажил орно гэж мэдээгүй байсан шүү. Гол нь төрсөн өдөр яг ажлын өдрөөр буюу 4 дэх өдөр болсон болохоор жоохон зав багатай байлаа. Ажлаа тараад хичээлдээ суугаад дараа нь дэлгүүр хэсээд ирээд хоол хийнэ гэдэг тийм ч амархан байгаагүй ээ. Гэхдээ чадлынхаа хэмжээнд бэлдсэндээ...  За тэгээд 12 цаг болоход цаасан салют буудуулж, өглөө сэрэнгүүтээ цүнхнээсээ гоё боодолтой гэнэтийн бэлэг олж, ажил дээр ирмэгц facebook, утас, мессенжерийн мэндчилгээнд дарагдаж, эхнээсээ бэлгээ авж, хоолонд уригдаж, нэг үгээр хэлэхэд төрсөн өдөр бүхэлдээ сайхан байлаа. Орой ажил тарсны дараа гэртээ найзуудтайгаа тэмдэглэсэн. Уламжлалт маягаар буузаа жигнээд, саладаа идээд, тахиагаа шараад, тортоо хуваагаад, дарсаа тулгаад... Мэдээж миний хамгийн дуртай хэсэг "бэлэг гардуулах" ажиллагаа :) ...

Өнөөдөр миний төрсөн өдөр

За ингээд 22 насны босгыг алхан орлоо. Өдгөөгөөс 22 жилийн тэртээ тэнгэр доргитол ээжийгээ орилуулан, тэнгис цалгитал аавыгаа сандраан, төрсөн ганц эгчдээ түшиг болох дүү нь болон төгөлдөр их орчлонд нэгэн бие мэндэлжээ. Тэр нь би хэхэ... 22 насны төрсөн өдөр эхлэлээсээ эхлээд л сайхан байлаа, харин төгсгөлийг нь одоогоор үзээгүй байна. Гол үйл ажиллагаандаа одоо явах гэж байна :) Маргааш ирээд дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэх болно. Ямартай ч бүгдэд нь баярлалаа. 

Завгүй залхуу чалчаа

Энд нэг түмэн завгүй хүн сууж байна. Ажил, хичээл, амьдрал гээд л... -Юу хийж байна -Ажлаа хийж байна -Сонин юу байна -Өө ажил ихтэй завгүй л байна Юу хийж бүтээгээд ингэтлээ завгүй амьдарна вэ? Гараас гараад гийгүүлээд байгаа юм харагдахгүй л байх юм. Тэгсэн мөртлөө нэг л их завгүйгээ гайхсан хүн. Тэгээд бас фэйсбүүк, блог, дуртай сайтуудаараа бол яаж ийжаагад зав гаргаж ороод шинэ мэдээ болгоныг олоод уншчихна. Энэ тэгээд завгүй хүн үү, эсвэл залхуу хүн үү? Ёстой мэдэх юм алгаа. Ажил ихтэй байна, амьдрал хэцүү байна, хичээлээ хийлгүй болохгүй... Ингэж явсаар хайран сайхан залуу насаа хийсэн бүтээсэн юмгүй өнгөрөөчих юм биш байгаа. Одоо л хийдэг цаг нь юм шиг байхын, гэтэл үнэхээр хүнээс илүү гээд бардам хэлчих юм надад байгаа билүү. Байлгахын төлөө ядаж хичээж үзсэн билүү?? Бод бод бод... бодох ч зав байхгүй, бичихээс бас залхуу хүрч байна..

Бvсгvйчvvдээ өмөөрч бичсэн хариу шvлэг

Бvсгvй хvнийг та нар хааяа ч гэсэн ойлгооч Бөгтийж эмгэрэхээс өмнө эрийн жаргал эдлvvлээч Авааль эхнэр чинь vгvй бол тулгын чинь гал эзгvйрнэ Аядуу бvсгvйчvvд vгvй бол тvмний чинь эв vгvйрнэ Ачит ээжvvд vгvй бол vрийн чинь хайр зэлvvднэ Авааль гэргийгээ та нар хааяа ч гэсэн хайрлаач Харц нь мэлмийдээ багтахгvй сvvдэртэж Хацар нь туяарахаа умартан будантаж Хааяа нэг ганцаардан гоморхоход нь Хэрvvлийн манан болгож сэтгэлийг нь битгий хоослоо Амрагийн өвөрт нуугдсан биш дээ ямар наадах чинь Аргагvй дээ л зайлуул ханидаа тунирхаа биз дээ Дэгжирхэх vсний гоёл нь хугацаатай Дэггvйтэх хvvхэн алхаа нь хязгаартай Бvтэн хайранд өнгөжиж Бvvвэйн дуундаа намбаждаг Ханийнхаа тэвэрт л нялхардаг эмсийг Хатуухан vгээр битгий шархлуул

"Чамдаа би зөндөө өртэй" Д.Цоодол

Image
Аавын өмнөөс ээжид зориулнаа :) Хол ойрын замд хуучтай юм шиг оройтож Хором хормоор нойрыг чинь үрээсэн хүн Хонгорхон хүүгээ бүлээрэхэд дахиад л эзгүй Хоолойгий чинь өчнөөн удаа зангируулсан хүн Надаас өөр байхгүй ээ Найз минь чамдаа би өртэй Хувцасны моодноос амтай юм шиг хоцроож Худалдааны газар жамтай юм шиг зогсоож Халуун зүрх ээлжгүй галч шиг мануулж Хагархай цоорхойгоо энэ насаараа шидүүлсэн хүн Хаанаас надад өөр байх вэ? Хань минь, чамдаа би өртэй Энэ ертөнцийн эрчүүл цөмөөрөө байхад Эдлэн минь юм шиг чамайгаа мэдсэн хүн, Бүсгүй танхил мөрийг чинь холготол Бүтэн айлын заяаг чамдаа ачсан хүн Хорвоод би л байна Хонгор минь, чамдаа би өртэй Сувд торгоор чамайгаа гоёж чадаагүй явтал минь Сул хар үсийг чинь орчлон хяруугаараа чимлээ Жаргаана даа чамайгаа, жаргаана гэж санасаар явтал Жаалхан чиний минь өвөр дээр ач нар тонгочлоо Энэрлийг чинь мартсангүй ээ, жаргааж л амжихгүй явна Энхрийхэн минь, чамдаа би өртэй Бараантай бүгээнтэй амьдралд хөлөө олох гэж Б...
Ярина гэдэг чанга дуугарахын нэр биш Яруу уран илтгэхийн нэр биш Гал шиг бадарч ус шиг урсгахын нэр биш Гагцхүү зөв сэтгэж, зөв дуугарахын нэр                                        Чойном. Үг шүлгээс
Image
Надаас юу ч нэхдэггүй, надаас юуг ч хүсэж шаарддаггүй, зөвхөн миний төлөө бүхнээ зориулж, бүхнийг золиослож, миний төлөө бүхнийг хийж чадах тийм нэгэн эр хүнээр хайрлуулахсан.. Намайг өвдвөл миний өмнөөс өвдөж чадах, намайг даарвал миний өмнөөс даарч чадах, намайг шаналахад миний өмнөөс уйлж чадах, харцнаас минь намайг зовж байгааг, надад хэцүү байгаа ойлгож чадах, миний оронд өөрийгөө тавьж биш зүгээр л миний өмнөөс миний төлөө бодож чадах, бас намайг аз жаргалтай үед миний төлөө баярлаад чин сэтгэлээсээ инээж чадах тийм нэгэн хүнээр хайрлуулахсан. Зүгээр л  тийм нэгэн болзолгүй хайраар хайрлуулахсан... Хамаагүй ээ тэр хоосон байж болно, тэр хэн ч биш байж болно, түүнд бүх хүн дургүй байсан ч болно. Гэхдээ миний төлөө гэсэн хайраар баян байхад л хангалтай, миний төлөө хэн ч болж чадах чин сэтгэл л байх хэрэгтэй..  Миний төлөө бүхнийг хийгээсэй гэдэг нь сохор дүлий хүн шиг намайг дагаасай гэсэн үг биш юм. Миний сайн сайхны төлөө намайг дагаж, бас дагуулж, миний гараас чангаас ...
‎"Оршуулгын газар дотор хамгийн баян хүнээр очиж хэвтэхдээ гол нь биш... Бид гайхамшигтай зүйлс бүтээсэн гэж хэлээд орондоо орох л сайхан... энэ л надад чухал."  Steve Jobs 1955-2011 [The Wall Street Сэтгүүл, 5 сарын 25, 1993]
Юм мэддэг, түүнийгээ мэддэг хүнийг мэргэн хүн хэмээнэ. Дагагтун. Юм мэддэг, түүнийгээ мэддэггүй хүнийг унтаж буй хүн хэмээнэ. Сэрээгтүн. Юм мэддэггүй, түүнийгээ мэддэг хүнийг юм сурах хүн хэмээнэ. Сургагтун. Юм мэддэггүй, түүнийгээ мэддэггүй хүнийг илжиг хэмээнэ. Зайлуулагтун.
Миний байр суурь дээшлэхэд найз нөхөд минь намайг хэн гэдгийг танина, миний байр суурь доошлоход би найз нараа хэн гэдгийг нь мэднэ.                                                                                                                                          unknown

Уйтгартай байна

Сүүлийн үед нэг л уйтгартай тавгүй байна. Төвлөрч юм хийж чадахгүй голд нэг юм зангирчихаад муухай байна. Ийм үед найзууд нэг хань болж сэтгэл сэргээдэгдээ, гэтэл хань болох нь битгий хэл ийм хүн байдгийг мартчихдаг болсон бололтой л байна даа. Гомдоллоод ч нэмэр байхгүй ээ. Улам л өөрийгөө тавгүйтүүлэхийн нэмэр болж байх шиг байна... Уржигдар гадаа нар гараад л, дулаахан, навчис шарлачихсан, цонхоор харагдах модны навч ганц нэгээр унаад л намрын нэг налгар өдөр байсан. Гэтэл өчигдөр салхилаад л,шуураад л, бороо ороод л байсан чинь хөөрхий модны навчийг бүгдийг нь хамаад явчихаж. Харин өнөөдөр ирсэн чинь хэрзийгээд үлдсэн хэдэн мөчир нь нэвсийтэл цасанд дарагдчихаж. Анхны цас орчихлоо. Ийм өдөр найзуудтайгаа бужигнаад л, шуугиад л, зургаа авхуулж гүйгээд их л гоё байдаг байсан даа. Одоо харин тэр тухай бодохоос өөр юм байхгүй ингээд сууж байх муухай байнаа... Ямар гунигтай юм бэ? Ямар уйтгартай юм бэ? Ямар муухай юм бэ?

Үхэрт зориулав (асуултын дагуу)

Үхэр ба Хилэнц хоорондоо зан байдлаараа адилхан, эцсийн дүнд олон асуудлууд үүснэ(зөрчилдөнө). Гэхдээ энэ хоёрын хүүхдүүд гоо үзэсгэлэнтэй бас авьяастай төрдөг. ҮХЭР “Yхэр”-ийн ордынхон зөрүүд зантай гэдгээ огт хүлээн зөвшөөрдөггүй, өөрсдийгөө хэтэрхий тэвчээртэй улс гэж тооцдог. Үхрийн ордод төрсөн хүмүүс ерөнхийдөө дуугуй, бие даасан, хариуцлагатай, даруу төлөв зантай. Зожиг. Зөрүүд. Бүдүүлэгдүү. Биеээ барих чадвар сайтай тул стрессд ордоггүй. Гэхдээ гэнэт уур нь хүрвэл замд дайралдсан бүгдийг арчаад өнгөрөнө гэж мэд. Азаар энэ нь ховор тохиолддог. Үхэр эсвэл тайван эсвэл уур хилэнд автана.

Би - Хилэнц

Чи бол хамгийн мэдрэмтгий орд юм. Чи ид шид, нууцлагдмал зүйлст дуртай. Чамд хүмүүсийг татах байгалиас заяасан чадвар бий. Чи бусдыг манлайлж, шилдэг нь байх дуртай. Чи найзуудаа яг л өөрийн гэр бүл шиг бодож явдаг ч нууцаа хамгийн итгэлтэй цөөнх хүмүүст хэлдэг. Хилэнцийнхэн уучилж чадна гэхдээ мартдаггүй. Нэгэнтээ л Хилэнцийн итгэлийг алдсан бол хуучин харьцаагаа сэргээхэд хэцүү. Чи олон нийтэд хаалттай байдаг учир тэд чиний талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг. Чамд сонирхолгүй байвал бусдыг эвгүй байдалд оруулж, үл тоомсорлож эхэлдэг тал бий. Дуртай зүйлс: - Нууцлагдмал зүйлс, оньсого - Өөрийн зөв гэдгээ мэдрэх - Ялах - Догь загнах Дургүй зүйлс: - Өөрийг нь шалгаахад - Өөрөөс нь илүү хүмүүст - Эвгүй байдалд орох - Ялагдах Шулуун сэтгэлтэй, нягт нямбай, хувийн дэг журамтай, зоримог зантай. Юманд ажигч, задлан шинжлэх, өөрийгөө хянагч өндөр зөн билэг совинтой.

Коктейлны соёл

Image
Уруул гижигдэм амтат ундаануудын талаар та хир сайн мэдэх вэ? Халуун хүйтэн, чихэрлэг, исгэлэн коктейлууд бүгд чамин нэртэй, түүндээ тохирсон час хийсэн амттай байдаг. Та бүхэнд хамгийн түгээмэл байдаг, алдартай 21 коктейлны талаар мэдээллийг хүргэе.       1. Брэнди Александр

Би

Би зураач Бийр цаас нийлүүлж Билгүүн хөх тэнгэр, үүл, моддыг би зурдаг  Ялгуун хайрыг зүрхэн дээрээ сийлж Яг л чинийхээ өнгөөр түүнийгээ би буддаг Би зураач Би шүлэгч Бичиг үсгийг холбож Бүх ертөнцийн, гуниг баяслын тухай би бичдэг Нандин хайрыг зүрхэн дээрээ тэрлэж Надад өгсөн хайраар чинь түүнийгээ би амилуулдаг Би шүлэгч Би дууч Үг аялгуу хоёрыг хольж Үзэмж төгс орчлонгийн, бас цэцэгсийн тухай би дуулдаг Үүрдийн хайр зүрхэнд минь эгшиглэж Үнэнч чинийхээ хайраар аялгуулан би дуулдаг Би дуучин

Шопенийг сонсож зүрхээ анирдагтун

Image

Ээжээс минь чамд илгээж буй захидал

Сайхан цэцгийг ургуулах гэж цэцэгчин хүн сар, нар, оддыг шинжин, өөрийгөө умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь өхөөрдөн ширтэж суудаг гэсэн. Би бол цэцэгчин хүн. Харин надаас тасарч, сэтгэлээс бүтсэн энэ цэцэг одоо өөр гэрэл рүү тэмүүлж байна. Эгдүүцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо үзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна. Анх харахдаа л чи түүнд минь татагдсан бол түүнтэй үүрд үргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол түүнд минь гараа хүргэж болно. Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи өөрийгөө андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагүй мэт царайлаад цааш явж одоорой. Түүнд минь горьдлого төрүүлэх хэрэггүй. Тодорхойгүй эхлэлийг тавиагүй л бол аз жаргалгүй төгсгөл ирдэггүй юм.

Нэг жилийн дараа...

Image
Хөөх мэдээгүй байж байтал блогийн маань нэг жилийн ой өнгөрчихсөн байна ш дээ. Анх 2010 оны 9-р сарын 9-ний билэгт сайн өдөр анхныхаа бичлэгийг оруулж байсан юм байна =) Эдүгээ 1 жил 6 хоног өнгөрчээ.. Энэ хугацаанд нийт 168 бичлэг оруулснаас  Чалчаа...   (36) ,  Үг   (29) ,  Үсэг эвлүүлж үг хэлхэвээс   (28)   гэсэн сэдвүүд тэргүүлж байгаагаас үзэхэд би гэдэг хүн их чалчаа хүн бололтой.. Гэхдээ утга зохиол, гүн ухааны зохих хэмжээний мэдрэмж бас байна аа. Зяа тэгээд 371 хоногт 168 бичлэг оруулснаас үзэхэд жоохон залхуу хүн юм байна.. аан дан ганц залхуудаа бус завгүй ч байсан байж болох юм. Маркетингийн ажиллагаа муу явуулсны улмаас цөөн хэдэн тооны уншигчтай, нэг их танигдаагүй блог болсон байна. Учир нь хэн нэгэнд уншуулахдаа бус өөрийнхөө үзэл бодол, сонирхдог зүйлүүд, бичмээр санагдсан юуг ч хамаагүй бичиж байх тийм нэг талбар болгох гэсэн үүднээс энэ блогийг анх нээсэн юм.   Одоо блогийнхоо талаар жаахан магтаал хэлье. Уншигчдийнхаа нүд...

Хэрэгтэй

Facebook-д ихэнх цагаа өнгөрүүлдэгээ болих хэрэгтэй, нойроо харамлаж өглөө оройтож босдогоо болих хэрэгтэй, хувцасаа сонгох гэж хамаг цагаа барж ажлаасаа хоцорж ирдэгээ болих хэрэгтэй, залхууралгүй ажлаа цагт нь хийдэг байх хэрэгтэй, хичээлээ эртнээс бэлддэг байх хэрэгтэй, өглөө хэцүүдэхээ мэдсээр байж орой нь юм оёж ном уншиж зурагт үзэж оройтож унтдаггүй байх хэрэгтэй, блогтоо бичлэг оруулахаас залхуурдаггүй мартдаггүй байх хэрэгтэй, мессенжерийнхээ статусийг дандаа бизи эсвэл инвисибл байлгах хэрэгтэй, хэрэгтэй хэрэггүй хүмүүстэй удаан чатладаггүй байх хэрэгтэй, өглөө үргэлж цайгаа ууж гарч байх хэрэгтэй, оройн хоолоо ихдүүлдэггүй болж өгвөл иддэггүй байх хэрэгтэй, хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргадаг байх хэрэгтэй, гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу хийх зүйлүүдээ хийдэг байх хэрэгтэй, халцарсан хумсны будагтай явдаггүй байх хэрэгтэй, заримдаа хайнга хувцасладгаа болих хэрэгтэй, эмнэлэгт очиж үзүүлэхээс залхуурдаггүй байх хэрэгтэй, эмчийн өгсөн зааврыг биелүүлдэг байх хэрэгтэй, ажлыг хо...
Өглөө бүр босгон дээрээ унтлагын цэмцгэрхэн даашинзтай Өлмий дээрээ өндийн зангиаг чинь зангидахсан Гэнэ алдан тэврэгдэн уруулыг чинь хальт шүргэхсэн Гэзэг юугаараа ирвэгнүүлэн бүсгүй аалиараа эрхлэхсэн...

Би эмэгтэй хүн

Би эмэгтэй хүн болж төрсөндөө баярладаг...учир нь энэ дэлхийн хамгийн сайн сайхан юм бүхэн миний төлөө зориулагдсан байдаг... чөтгөр ч атаархам миний биед л наалдах гэж усны булга, тарвага, минж, суусар, бүр туулай хүртэл үсээ зумлуулж, торго шиг зөөлхөн арьсан дээр минь хэдэн жил, сараар хэвтэх гэж бүсгүй надад амиа өргөцгөөдөг... хүн төрөлхтний үнэт эрдэнэс болсон алт, мөнгө, алмаз эрдэнэ зөвхөн намайг л баярлуулах гэж сондор зүүлт болон хөл дор минь сөхөрдөг... орчлон дээрх хамгийн үзэсгэлэнтэй цэцэг хүртэл миний мишээхийг үзэх гэж хэдхэн хоног амьдраад хорчийж хатаж үхдэг... дэлхийн нэртэй загвар зохион бүтээгчид бүсгүй надад зориулж жил, сар өдрөөр толгойгоо гашилган ухнатдаг... нүүрний энгэсэг, тансаг үнэртэнг миний л таашаалд нийцүүлэх гэж бүхэл бүтэн лабораториуд дэлхий даяар ажиллаж байдаг...жимсний дарс, амттан бүхэн надгүйгээр юу ч биш...жирийн л нэг эмэгтэй хүнгүйгээр эрэгтэй хүмүүс хэн ч биш...би эмэгтэй хүн... энэ хорвоогийн дээд бүхнийг эдлэх л гэж би эмэгтэй хүн болсон....

Хуруундаа бэлзэггүй байхдаа хийж амжуулах 11 зүйл

Image
Та хэдэн сар, эсвэл хэд хоногийн дараа найз залуутайгаа гэрлэхээр төлөвлөсөн чинь хамаагүй. Хуруундаа бэлзэггүй байгаа үедээ л хийж амжуулахг зүйлс гэж бий. Учир нь нэгэнт л хүний эхнэр болсон бол тэдний талаар хүсээд ч нэмэргүй болчихдог юм.

Дурласан...

Хайрлаж дуралсан Бусдаас харамласан Хүлээсэн... чи ирээгүй.. Санаж гансарсан Шөнөжин зүүдэлсэн Шаналал багадаагүй Сэтгэл өвдөөгүй Дурлал буруугүй Бачуурсан... Дотор давчидсан Багтарч уйлсан Дарсанд халамцсан Тамхинд мансуурсан Тайвширсан... Өнгөрснийг эрэгцүүлсэн Инээд хүрсэн Өөрөөр амьдарсан Илбэдүүлсэн... Дахин дуралсан. Догдолсон... хүлээсэн... Чи ирсэн Чамд эрхэлсэн Чанга тэвэрсэн Би итгэсэн. Нисэж эхэлсэн Нэг л мэдэхэд газардсан Нүүдлийн шувууд шиг ирээд Намар болсон шиг буцсан Сэмээрхэн чи явчихсан Сохор дурлал байж гэж бодогдсон. Урьдын амьдрал санагдсан Уйлж сэрсэн Зүүд гэж өөртөө итгүүлсэн Золгүй зүрх минь эвлэрсэн Харалган сэтгэл минь илбэдүүлсэн Дахиад л дуралсан..."
Салалт хэзээд аль нэг талын магад хоёр хүний урт хугацааны зовлон, шаналалын үүд байх нь олонтаа, бүсгүй хүний нулимсыг барсан залуу жаргалыг олж болох ч үйлийн үрээр зовлонгоо үүрэх вий, нугарашгүй хайрын хувирашгүй сэтгэлийг уландаа гишгэсэн бүсгүйд ч харамсах цаг ирэхвий...

Чалчаа

Зяа энэ чинь блогоороо орж ирээгүй нилээн удсан байхчвээ. Дараал ороод ирсэн чинь сэтгэл хөдөлж нтр, гэртээ ч орж иржаагаам шиг, найзтайгаа ч уулзжаагаам шиг нэг л сайхан байх чинь. Сайхан амарч амарч Интернэт гэдэг ертөнцөөс тасарч яваад ирлээ. Амарч ирсэн ажлын эхний өдөр эрч хүчтэй байнаа. Өрөөнийхөн тараад явцгаацан илүү дутуу ажлаа амжуулкаад ганцаараа үлдцэн суужийнадаа гэж. Хар халуун зунаар ханиад хүрэх гээд байгаа бололтой нусаа татаад, нулимс цийлэгнээд, хоолой хөндүүрлээд л ширүүн байна даа. Амарч амарч ирсэн чинь хэдэн хөөрхөн цэцэг минь өрөвдөлтэй болцон байжаахийн, гэр ажил гэлтгүй хамаг юм тоос шороо... Заза өөө хадуурцаан шаал дэмий дэмий юм бичжийна. Сайхан амарсөөн сайхан амарсан. Булганд хөдөө найзындаа очлоо. Гоё байна лээ, агаар салхи, байшин сав, жимс ногоо, уул ус, бас мотоцикл... юм юм нь л таалагдаад явмааргүй байсан ч дараагийн маршрут Архангай. Хангайн бүсийн даншиг үзлээ. Үзээд ч байх юм байхгүмдөө. Морь уядаг бол хаашаа ин гэхээс тэнд ч хуушуур идэхээс өөр ...

Чалчаа

Миний блогруу хааяа ч болов цаг заваа гарган зочилдог цөөхөн хэдэн уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! Гадаа тэнгэр бүрхэг, салхитай, намрын жихүүн өдөр шиг байх авч сэтгэл дотор яагаад ч юм саруулхан сайхан байна. Цонхны тавцан дээр байгаа өөрийнхөө тарьж ургуулж байгаа хэдэн цэцэгнүүдээ ургаж, цэцэглэж байгааг харахаар нэг л гоё хүүхдүүдээ том болохыг харж байгаа ээж ч юм шиг санагдах юм. Цэцэг хараад ийм сэтгэгдэл төрдөг юм чинь биенээсээ бие таслан хүүхэд төрүүлсэн эх хүний жаргал хичнээн их байдаг бол гэж бодон тэднийг биширч бас нууцхан атаархах юм. Хүүхэд гэснээс би урьд шөнө өөрийгөө жирэмсэн болсон байна гэж зүүдэлсэн. Таргалаад том гэдэстэй болчихлоо гэж бодоод байсан чинь хүүхэдтэй болчихсоноо мэдэхгүй яваад байсан байна гэж зүүдэлсэн. Цаг нь болоогүй, төлөвлөөгүй байхад хүүхэдтэй болсноо мэдээд жаахан эмээсэн ч нэг л гоё санагдаад байсан. Ингээд би ээж болох юм байхдаа гэж бодоод... Өглөө сэрэнгүүтээ ярина гэж бодсон боловч мартчихаад өдөр ярина гэж бодсон хүндээ ярьж өг...

Эмэгтэйн тухай яриа

Image
Нүдний шилтэй хүн бүхэн ухаантай байдаггүй. Нүдний шилгүй хэрнээ ухаантай нэг хүн надад дараах үгийг хэлсэн юм. ”Эрсэн зүйл ямагт хамгийн сүүлд олддог” гэж. Эрж эрж, магадгүй хамгийн сүүлд олдсон болохоор би бүсгүйдээ маш их хайртай байдаг юм. Бас яг над шиг царайтай, яг өөр шигээ зантай хүүхдүүд төрүүлж өгсөнд нь би тэдний ээжид хязгааргүй хайртай.

JUST KIDDING

Boy: You are ABCDEFGH IJK Girl: What does that mean :) Boy: Attractive, Brilliant, Cute, Darling, Elegant, Funny, Gorgeous, Hot! Girl: Awwww! What does IJK mean ? Boy: I'M JUST KIDDING!

Эмэгтэйчүүдийн талаар сонирхолтой баримтууд

Image
Энэ дэлхий дээр сонирхолтой баримтууд олон. Тэднээс зарим нь мэдүүштэй, итгэмээргүй, зарим нь бүр хачин байх нь бий. Гэхдээ л бүгд ямар нэг талаараа уншихад хөгжилтэй байдаг. Дараах эмэгтэйчүүдийн талаарх баримтууд дунд бидний өөрсдөө ч анзаардагүй явсан хэд хэдэн зүйлс байна.                 
Гунигтай байна, цаанаа л нэг уйтгартай байна Гутрах зүйл байхгүй атал сэтгэл нэг л зэврүүн байна Ганцаардаад байна, цаанаа л нэг хоосон байна Ганцаар биш атал зүрх нэг л эзгүйрээд байна

Эрчүүдийг соронзон мэт тат

Image
Тийм ч онц гойд төрхгүй, энгийн л нэгэн хирнээ эрчүүдийг хойноосоо хуйлруулдаг эмэгтэйчүүдийг бид мэднэ. Тэдний нууц нь юундаа оршдог талаар гайхаш барагдах үе ч бий. Тийм бүсгүйчүүдэд ямар нэг далдын хар шид юм уу, илбэ ховс байхгүй. Харин тэд сээтэгнэх урлаг болон эрчүүдийн сэтгэлийг гартаа атгах дүрмийг сайн мэддэг юм. Энэ дүрмийн талаар танд одоо дэлгэе.
Эхэндээ, ихэнх эрэгтэй хүмүүс өөрийг нь хайрлаж байгаагаас үл хамааран таалагдсан эмэгтэйгээ хайрлан халамжилж, өөрийн болгохоор зүтгэдэг бол ихэнх эмэгтэйчүүд өөрийг нь хайрлан халамжилж ,  үргэлж дэргэд нь байдаг  эрчүүдэд татагдаж дасаж дурладаг. Харин эцэстээ, эрэгтэйчүүд өөрийг нь халамжилж анхаарал тавьж байгаа эмэгтэйгээс явж чадахгүй тэдний дэргэд үлддэг бол эмэгтэйчүүд дасаж дурласан  эрийнхээ дэргэдээс холдож чаддаггүй.
Image
Image
- "Чи амьд­ралаас баяр баяс­галанг мэдэрсэн үү" - "Чиний амьдрал өрөөл бусдад баяр баясгалан өгсөн үү"

Хорвоод баярлах зүйл хангалттай олон..

Мэдээ мэдээллийн сайт, блогууд, сонин хэвлэл.. ер нь хараад байхад юм бүхэн дээр л болох бүтэхгүй зүйлсийн талаар, бүтэлгүй хайрын талаар, хэн нэгнийг муучилсан нийтлэлүүд, нийгмийн хар бараан талыг өгүүлсэн бичлэгүүд олонх нь болж. Хүмүүс хүний мууд дуртай гэдэгчлэн тийм нийтлэлүүд илүү эрэлттэй, илүү уншигчтай ч байж болох юм. Гэлээ гэхдээ гэрэлт хорвоо гэдэг чинь тийм муу муухайгаар дүүрэн биш шүү дээ. Түүний хажуугаар сайн сайхан, гэрэл гэгээтэй, аз жаргал бэлэглэх зүйл дэндүү олон...   Шинэхэн өглөөний агаар, шингэх нарны туяа, салхины зөөлөн исгэрээ, зулзаган нахианы анхилам үнэр, хөтлөлцөн алхах хосууд, хэн нэгний хөгжилтэй инээд, хүүхдүүдийн баяр хөөртэй шуугиан... Хорвоо сайхан биш гэж үү. Аав ээж минь эрүүл энх дэргэд минь байж, хэнээр ч заалгахгүй хүссэн бүгдээ хийх чөлөөт нийгэмд амьдарч, цээж дүүрэн амьсгалах агаартай, цэнгэг усаар ханатлаа ундаалах хувьтай төрсөн атлаа яагаад юм бүхэнд гуниж гутарч амьдрах ёстой гэж.  Бүх зүйлийг өөр өнцгөөс нэг хараад үзээрэй...
Сугалаанд хожих арга судлаач нэг хүн: "Хүмүүс сугалаа худалдаж аваад нэг удаагийн оролдлогоор юм хожих магадлал дараалаад гурван удаа аянганд цохиулах магадлалтай ижил гэдгийг сонсоод боломжгүйтэй ижил зүйл хэмээцгээдэг. Тэгээд бидний сугалааны ажлыг шоолцгоодог. Гэвч цахилгаан цахиж байгаа өдөр өндөр газарт гараад гартаа төмөр бариад зогсож байвал гэртээ телевизор үзээд сууж байх үеэс аянганд цохиулах магадлал хамаагүй өндөр болно биз дээ. Бидний хийдэг ажил ердөө л тэр гэсэн юм."                      from "Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг"

Эмэгтэй хүн бүрийн заавал унших номнууд

Image
"Ном бол халаасанд багтдаг цэцэрлэгт хүрээлэн юм" гэсэн Хятад хэлц бий. Сайхан хөгжим, сайхан ном, сайхан уран зураг гурваас илүү хүний сэтгэлзүйд гайхалтай нөлөөлж чадах зүйл үгүй гэлцдэг. Та бүхэнд эмэгтэй хүн бүрийн заавал унших номын жагсаалтыг хүргэж байна. Сонгодог зохиол, хүний хөгжил, түүх, танин мэдэхүйн сэдэвтэй зэрэг төрөл жанрын номнуудыг багтаасан байна.                          

Салалт хэцүү ч гэсэн…

Image
Бүсгүйчүүд бидэнд заримдаа бидний хүсэхгүй байгаа зүйлийг хүсээд байдаг залуучуудад "үгүй" гэж хэлэх шаардлага гардаг. Гэвч өрөвдсөндөө, өөртөө итгэлгүйдээ эсвэл бүр айсандаа ингэж хэлж чадахгүй өөрсдийгөө зовоогоод явсаар л байх нь олон. Бид зүгээр л найз нөхдийн болон амрагийн харицаанд бэлэн биш байдаг. Харин үүнд их олон шалтаг бий: 1. Чи өөр хүнтэй болсон бөгөөд урдныхаа харилцааг бүрэн мартахыг хүссэн.   2. Тэр их сайн хүн, гэвч яг одоогоор чамд хэрэгтэй хүн биш.   3. Эсвэл яг эсрэгээрээ тэр тун таагүй хүн, гэтэл та үгүй гэж шийдэж эцэс болгож чадахгүй байгаа.   4. Аль эсвэл та ямар нэгэн ид шидийг хүлээж та түнд дурлачих ч юм билүү гэж бодон суугаа, гэвч ид шид яарахгүй байгаа.   Нэг үгээр хэлэхэд ямар ч шалтгаан байсан та өөрийнхөө бодол санааг цэгцэлж доторх сэтгэлээ таньж мэдэх хэрэгтэй.   Залуусийн т ө р ө л: