Салалт хэцүү ч гэсэн…

Бүсгүйчүүд бидэнд заримдаа бидний хүсэхгүй байгаа зүйлийг хүсээд байдаг залуучуудад "үгүй" гэж хэлэх шаардлага гардаг. Гэвч өрөвдсөндөө, өөртөө итгэлгүйдээ эсвэл бүр айсандаа ингэж хэлж чадахгүй өөрсдийгөө зовоогоод явсаар л байх нь олон. Бид зүгээр л найз нөхдийн болон амрагийн харицаанд бэлэн биш байдаг. Харин үүнд их олон шалтаг бий:


1. Чи өөр хүнтэй болсон бөгөөд урдныхаа харилцааг бүрэн мартахыг хүссэн. 

2. Тэр их сайн хүн, гэвч яг одоогоор чамд хэрэгтэй хүн биш. 

3. Эсвэл яг эсрэгээрээ тэр тун таагүй хүн, гэтэл та үгүй гэж шийдэж эцэс болгож чадахгүй байгаа. 

4. Аль эсвэл та ямар нэгэн ид шидийг хүлээж та түнд дурлачих ч юм билүү гэж бодон суугаа, гэвч ид шид яарахгүй байгаа. 

Нэг үгээр хэлэхэд ямар ч шалтгаан байсан та өөрийнхөө бодол санааг цэгцэлж доторх сэтгэлээ таньж мэдэх хэрэгтэй. 

Залуусийн төрөл:
 

Эелдэг залуу - заримдаа сайн залууст "үгүй" гэж хэлэх хэрэг гардаг. Тэр ухаалаг, царайлаг, заримдаа хөгжилтэй байж чаддаг, янз бүрээр таныг арчилдаг (кино, кафе, цэцэг гэх мэт), чи түүнд маш их таалагддаг мөн тэр чамайг алдахаас айдаг. Хааяа тэд чамгүйгээр амьдарч чадахгүй гэж хэлдэг. Аа харин чи - чадна! Та өөртөө хүртэл зарим тохиолдолд бусадтай сээтэн хаялцахыг зөвшөөрдөг. Онол ойлгомжтой: хайр биш. Өөр яалтай ч билээ. Яагаад анх та түүнтэй уулзаж эхэлсэн бэ? Яагаад гэвэл тэр их дажгүй. Бусад хүмүүс бүгд хэн нэгэнтэй, би ганцаараа байсан. Түүнд яваандаа хайртай болно гэж бодсон, гэвч... заримдаа чи болзоондоо хоцордог, эргэж ярина гэчихээд утсаа салгадаг.  Гэвч түүнээс салж чаддаггүй, түүний сэтгэлийн хөдөлгөөн чиний ааш зан байгаа байдлаас шалтгаалдаг нь чамд мэдрэгддэг. Ерөнхийдөө бариулгүй чемодан л гэсэн үг - хаях хэцүү, байх хэцүү. Байдал ойлгомжтой - "үгүй" гэж хэлж салах цаг нь болсон, гэвч та яаж гэдгээ мэдэхгүй. 
Нэгдүгээрт - цааш харьцаагаа үргэлжлүүлэх утгагүй, учир нь ийм байдлаараа өөртөө болон залуудаа ч гэсэн улам хүнд болгоно. Хүн чанар тань таныг зулгааж муухай үйлдэл хийхийг хүсэхгүй байсан ч тэр хүртэх ёсгүй хүн гэдгийг та ойлгох хэрэгтэй. Таны харицаандаа хандаж буй өөртөө эргэлзсэн болон хувирамтгай зан тэр залууг тарчлаах болно. 
Хоёрдугаарт - хэзээ ч хэнийг ч бүү өрөвд.

Санаж яв: хэдий хурдан та түүнд хайргүй гэдгээ хэлнэ, төдий чинээ тэр залуу ойлгож өөр бүсгүйг олох болно.

Юу түүнийг өөр хүнээр орлуулж чадахгүй байна вэ? Ямар нэгэн юм шархалж, танд өрөвдөлтэй санагдсан уу? хэрэв тийм байвал та дахиад нэг маш сайн шалгаж, үнэхээр танд одоогоор юу хэрэгтэй байгааг бодож тунгаах хэрэгтэй.  Ихэнхдээ бид залуугаа алдсны дараа л хэр үнэ цэнэтэй хүн байсныг нь мэддэг. Хэрэв та салж чадах үгүйгээ мэдэхгүй эргэлзэж, өөртөө итгэлгүй байвал шалгаж болно. Үүнд та 2 түр хугацаагаар салж үзэх хэрэгтэй. Жишээ нь 2 долоо хоногоос 1 сарын хугацаанд. Та маш хурдан ойлгох болно үнэхээр хэрэгтэй хүн үү эсвэл хэрэггүй юу гэдгийг. Аа хэрэв үнэхээр эргэлзсээр л байвал хугацаагаа сунгаж болно шүү дээ.

Бүдүүлэг залуу - тэр оройтож залган, гэртээ байна уу үгүй юу гэж шалгаж, өнөөдөр хаана хэнтэй явсныг чинь асуун, юу хийсэн талаар шалгаадаг. Бараг л танд ямар хувцас өмсөх, хэнтэй уулзаж болох, хэнтэй уулзаж болохгүй гэж заах нь холгүй байдаг байна. Өөрийгөө малгайн дотор орсон эрвээхэй ч гэж танд санагдана. Түүний бардам зан, эр хүний чанаруудад татагдсан байсан ч иймэрхүү эрчүүд харьцаандаа анхаарах биш зүгээр таныг удирдахыг хүсдэг байна. Түүний мэддэггүй хүмүүстэй харьцаж явахад тэр таныг алдахаасаа мөн өөрөөс нь илүүг олчихно гэж маш их айдаг байна. Ийм байвал та харьцаагаа гүнзгийрүүлж болохгүй ба сэтгэлийг нь онгойлгож ярилцах ч хэрэггүй, учир нь энэ ямар ч үр дүнгүй байдаг. "Үгүй" гэж хэлэх нь эелдэг залууд хэлэхээс хэцүү байх болно. Хэлсэн ч гэсэн тэр нууцаар мөрдөж араас чинь дагаж байж ч мэднэ. Энэ бүдүүлэг залуу орцонд чинь хүлээж тантай уулзахыг хүссэн ч энэ хайр биш зүгээр л өөрийгөө бодож хэлсэн үгнүүд л байдаг. Яаж ийм залуусаас салах вэ? Тэрэнд өөрийгөө ерөөсөө тоглоогүйг ойлгуулж, үнэхээр салмаар байгаагаа зоригтой хэлэх хэрэгтэй.

Ээжийн эрх жаалууд
 - ийм залуус хэзээ ч таны эсрэг үг хэлэхгүй бөгөөд байнгын танд бэлэг сэлт өгөн кинонд урьж дайлдаг байна. Маш жижиг сажиг зүйлс дээр хүртэл танаас уучлалт гуйн гүйдэг. "Үгүй" гэж хэлсэн ч тэд яг л нойтон хамуу шиг болж, та уйлж унжаад ч нэмэргүй. Харин ч эсрэгээрээ салмаар байна гэж хэлэхэд л тэд уйлж унжаад тантай хэвээрээ хамт байж л байна. Эхэндээ тэд бардамнаж "тэртээ тэргүй надруу эргээд ирэх болно, юу дутлаа гэж надаас болихов дээ" гэж хэлдэг ч таныг залгахгүй 1 өдөр л болоход буцаад тан дээр цэцгийн баглаатай ирж өөрийнхөө хайрыг батлах гэж оролддог. Цэцгийг бол та өөртөө үлдээнэ, харин залуутай бол хатуу хандаж хамгийн ширүүнээрээ ойлгуулах хэрэгтэй, гэхдээ тэр тантай хамт загнуулсан хүүхэд шиг нэг буланд чинь сууж л байна, тантай хамт байна гэсэн үг. Өөр залуутай болсон ч та 3 хамт байх болно. Энэ мэдээж тоглоом байлаа. Ийм залууг бүү гомдоо. Харин ч ээжийн эрх жаал байхаа болиход нь туслах хэрэгтэй шүү. Хэрэв танд ийм хүсэл ч байхгүй бол түүнийг зүгээр "байхгүй байгаа юм шиг л бай" (мэндлэхгүй өнгрөх гэх мэт).

За ингээд дүгнэлт хийе. Хэрэв "үгүй" гэж хэлэхээр шийдсэн бол зоригтой хэлж бай. Эргэлзэж байвал та цаг хугацаагаар шалгаж болно, ингэхдээ өөрт чинь таатай хандаж байгаа залуучуудад яарч харьцаж болохгүй шүү.



                                                              from http://goolingoo.mn

Comments

Popular Posts