2 хоногийн өмнө хамтран амьдрагчидтай боллоо. Амьдрагчид гэсний учир нь ганц биш бүр 8. Ингээд манайх гэдэг айл ам бүл 10-уулаа болов оо. Би ч олуулаа байх дуртайг хэлэх үү бөөн баяр. Ирэнгүүтээ хүйтэн ус тосоод оруулсан чинь бүгд бээрээд булан тохойд шигдээд чад хийхээ дөхсөн. Халаагч, тен эд нар ашиглаж энд тэндээс нь дулаацуулж байж арай гэж гайгүй болгож авлаа. Тэгсэн чинь анхаарал сарних хооронд нэг нь ор сураггүй алга болчихдог байгаа. Зөндөө эрсэн боловч яагаад ч олоогүй. Нэг буланд ороод л... ум ма ни бад мэ хум. Бусдыг нь гайгүй хөдөлгөөнд орцгоогоод ирэхээр нь гэнэт хоол өгөх ёстойгоо саналаа. Харамсалтай нь мартчихаж, өгөх юм байдаггүй :( талханд дургүй золигнууд байна лээ. Ингээд л талх амссан болоод бүтэн нэг хоногийг барлаа. Өчигдөр ажил тараад идэх юм аваачаад өгсөн чинь идээд ч байгаам шиг, идэхгүй ч байгаам шиг үнхэж гаргаад л байсан. Өлсөхөөрөө иднэ биз гээд өгчөөд унтлаа. Гэтэл яасан гээч.. Өглөө босоход дахиад 2 нь алга. Ажилдаа яараад хайх ч зав гарсангүй. Бас л... :( Ингээд манайх 7-уулаа боллоо. Орой ажил тараад очиход бүгдээрээ л байж байгаасай :-{

Comments

  1. юУ тЭжээгээд байгаам бэ.уНшиж бАйхад жОом л сАнаанд оРдог бАйнашдээ

    ReplyDelete
  2. хаха валиарийн. би жоом усанд оруулжийвал гэж...

    ReplyDelete
  3. nadad bol nohoin golog shig l snagdad bgamdaa talh idedguishde.ovol tsagt ened tendhin buland bombognood chichred baijiidin orovdoltei gert oruulchihar joohon hodolj ehelmegtsee demii teneed yadargaatai yum hum zavaaruulad

    ReplyDelete
  4. hehe nohoin golog hoorhon shdee, tehdee 8 golog awchraad 1 honogiin dotor 3iig n gereesee or suraggv aldna gdg arai l heterhii bhaa :p

    ReplyDelete
  5. хэхэ, яагаад чадраагаад байнаа ккк, найзаа сав нь нүхтэйн биш биздээ :P, эсүүл цаадуул чинь Nemo-н эрэлд шиг далайруу явцгаагаад байгаан биш бэээз тэгэж байгаад танай гэр бүлийн шинэ гишүүдэд хоол өгнөө тэхгүй бол бүгд чадрах нь :P

    ReplyDelete
  6. hehe thhh, zagas bagtah nvh bwal us n alga bolchih blgvdee :) hehe dalaitai holbogdtsiin bolu. za ashgv manai hed hooltoi l boloh yum shg bna :) dahij chadraagaagv shvv..

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts