Жихүүн

Өвлийн сар
өнгө нь цагаан
тэнгэр нь саарал
жихүүн
сэтгэл хоосон
сэрүүхэн..
алчууран дээрх цэцэг
алаг эрээн
газарт унасан
гараа явуулсан
тааралдсан
талархсан 
танилцсан 
дотноссон
дотор бүлээцсэн
уулзсан учирсан
уруул нийлсэн
дотор шатсан 
дэндүү дулаахан..
хавар ирсэн 
хайр цэцэглэсэн
гэрт нь уригдсан 
гэрэл унтарсан
цамц эзгүйрсэн
цонх цантсан
салхи исгэрсэн
сар ичсэн..
удаан жаргасан
улам дурласан
хугацаа өнгөрсөн
хувирч эхэлсэн
хундага хангисан
хуурч хардсан
итгэл эвдэрсэн
эргэлзсэн
холдож чадаагүй 
хоргодсон..
өглөө сэрсэн 
өдөн хөнжилд
ганцаараа
нулимсанд живсэн
нуугдаж залбирсан
сархад хүртсэн
санаанаас гараагүй
бороо уйлсан 
бодол асгарсан
хүлээсэн 
хүнийх болсныг
мэдсэн
цөхөрсөн
цааш алхсан
өвлийн сар
өнгө нь цагаан
тэнгэр нь саарал
жихүүн
сэтгэл хоосон
сэрүүхэн..

Comments

  1. aldaj endeh baidag l baih gehde jil bur ene met baival ch yuul boldoo ene hunees chini yum uldnuu hehe

    ReplyDelete
  2. hehe jil bolgon tohioldohgv shdee, zvger neg udaagiin l tohioldol, eswel bvr daraagiin daraagiin daraagiin owol gd oilgochij ch bolno kkk

    ReplyDelete
  3. Мундаг дүрсэлжээ. Яруу найргийн ямар төрөл нь юм болоо?

    ReplyDelete
  4. Баярлалаа, мэдэхгүй ээ :p

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts