Шинэ жил ойртсоор...
Цалин мөнгөн тэнгэртээ
Цасан угалз наадуулсан
Цагаан торгон өмсгөлдөө
Цацаг чимгээ сагсуулсан.....
Энэ дуутай зэрэгцээд л урт цагаан сахалтай, гялалзсан цэнхэр нөмрөгтэй, өвлийн өвгөн аав уут дүүрэн бэлэг үүрсээр орж ирэхэд хичнээн их догдолдог байсан гээч, хэзээ миний нэрийг дуудах бол гээд л анхааралтай нь аргагүй сонсдог байсансан. Цагаан даашинзтай, саа гялалзуулан, өвөөтэй хамт орж ирсэн ганган охидыг хараад бас тэрүүхэндээ атаархан зогсоно. Сүүлд өөрөө тийм гоё даашинз өмсөж, ээжийн оёж өгсөн гялалздаг нөмрөгийг нөмрөөд, цагаан сахалт өвөөтэй хамт орж ирэхдээ атаархангуй харах охидын өмнөөс бахархалтай нь аргагүй инээмсэглэж билээ... Нүд гялбуулам өнгө өнгийн гэрэл анивчуулсан сүрлэг ногоон гацуур эрээн авдарны дэргэд дүнхийнэ. Цаанаа л нэг үлгэрийн юм шиг, өлгөсөн тоглоомнууд нь хүртэл инээмсэглэх мэт санагдна. Цасан өвгөн, улаан хацартай охин, цагаан хувцастай цэрэг, ягаан хатан, хөөрхөн ногоон зараа, миний хамгийн дуртай тоглоомнууд.. Ухаан орсон цагаасаа эхлэн сургуульд явах хүртлээ жил бүр тэдэнтэйгээ уулзаж, нандин хүслээ шивнэж, зүүдэндээ үлгэрийн орноор хамтдаа аялдаг байсансан... Жил бүрийн 31-ний өдөр автобусанд суугаад гэрийн зүг догдлон яарахдаа байн байн утсаар ярьж, гэр бүлийнхнийхээ баяртаа бэлдэн хөөрөн сандралдахыг сонсоод улам л яарч, автобус хэтэрхий удаа явах мэт санагдна. Баярын оргилуун дарс, ганган чимэглэлтэй бялуу, шөнийн тэнгэрийг үзэсгэлэнтэйгээр гэрэлтүүлэх салют, ээжийн минь бэлдсэн хорвоогийн хамгийн амттай хоол, ингээд ерөнхийлөгчийн үг хэлэх мөч, миний аавын ерөөлийн үг, дотроо шивнэх нандин хүсэлтэй минь хамт шинэ он ирдэгсэн.. Миний, магадгүй хүн бүрийн хамгийн их хүсэн хүлээдэг баяр байх. Цагаан сахалтай өвөө, гоё даашинзтай охид, сүрлэг гацуур, ягаан хатан, миний гэр бүлийн халуун дулаан уур амьсгал... Энэ бүхэнгүйгээр шинэ жилийг төсөөлөхийн аргагүй. Ойртох тусам нь догдлон хүлээнэ. Шинэ жил ойртсоор л...
Надад лав шинэ жил гэхээр эртнээс хүлээж хүлээчээд хоромхон зуурт баярладаг нь муухай байдаг юмаа.
ReplyDeleteХэхэ гэхдээ л хүлээхгүй байж байгаад хоромхон зуур баярлуул бүр мяашд. Хүлээж догдолж байгаа нь, уур амьсгал нь, ууттай бэлэг, энд тэндхийн шинэ жил гээд л гоё шүү дээ :)
ReplyDeleteШинэ жилийг гэр бүлийн баяр шиг санагддаг. 31-ны орой халуун бүлээрээ ширээ тойрч суугаад ярилцах ч сайхан шүү :).
ReplyDeletenegent hezee boloh ni todorhoi zailj holdoshgui ugui bolohgui zuiliig huleej dogdoloh ni hachin l sanagdad bgam gevch hunii husel setgel gedeg durguig ni hogjooh durtaig ni horihod saadtail baih yumaa ger bul naiz nohodteigoo ... urgelj shine jil shig saihan uur amisgaltai goyoltoi hooltoi elbeg delbeg ineed hoor duuren enh amgalan baih boltugai geed SHINE ONII MEND HURGEY
ReplyDeletehehe negent boloh n todorhoi geed oorii chin amidral huleej dogdloh zuilgui neg l uitgartai bdag bhdaa, yum bolgon haranhui sanagdaad neg l uitgartai bdag bhdaa,.. Udahgv boloh Shine Onii Bayariin Mend!
ReplyDeleteharin tiimee haranhui hot shig amgalan ch yum shig aimarch yum shig har tsagaan zugrag shig goy ch yum shig muuhaich yum shig duugui kino shig dunsiigeeed l .muuhai baidag.herbee chi iim baidald hurvel yah baisan bee
ReplyDeletebi iim bdald barag l orohgv bh, huwi hvnii setgel zuitei holbootoi bh l daa.. bi ihenh zuiliig gegeelgeer harj moroodoj huleej dogdloh durtai, jijig zuilees az jargaliig awahiig hicheedeg. herev gartsaagv iim bdald orchihwol ergvvleed l bvh zuiliig oor ontsgoos harj ilvv gegeelgeer harj setgeh gj oroldoh bsan bhdaa.. huleej awah esehiig chin medehgv ch ooroo ch bas tegeh gd oroldood vzeerei :)
ReplyDeletehuleej avnaa hicheej l bna
ReplyDeleteharin chi nadad tuslaarai hehe
Good ;)
ReplyDelete