Нэг жилийн дараа...
Хөөх мэдээгүй байж байтал блогийн маань нэг жилийн ой өнгөрчихсөн байна ш дээ. Анх 2010 оны 9-р сарын 9-ний билэгт сайн өдөр анхныхаа бичлэгийг оруулж байсан юм байна =) Эдүгээ 1 жил 6 хоног өнгөрчээ.. Энэ хугацаанд нийт 168 бичлэг оруулснаас Чалчаа... (36), Үг (29), Үсэг эвлүүлж үг хэлхэвээс (28) гэсэн сэдвүүд тэргүүлж байгаагаас үзэхэд би гэдэг хүн их чалчаа хүн бололтой.. Гэхдээ утга зохиол, гүн ухааны зохих хэмжээний мэдрэмж бас байна аа. Зяа тэгээд 371 хоногт 168 бичлэг оруулснаас үзэхэд жоохон залхуу хүн юм байна.. аан дан ганц залхуудаа бус завгүй ч байсан байж болох юм. Маркетингийн ажиллагаа муу явуулсны улмаас цөөн хэдэн тооны уншигчтай, нэг их танигдаагүй блог болсон байна. Учир нь хэн нэгэнд уншуулахдаа бус өөрийнхөө үзэл бодол, сонирхдог зүйлүүд, бичмээр санагдсан юуг ч хамаагүй бичиж байх тийм нэг талбар болгох гэсэн үүднээс энэ блогийг анх нээсэн юм.
Одоо блогийнхоо талаар жаахан магтаал хэлье. Уншигчдийнхаа нүдийг чилээхгүйн үүднээс даруухан завсрын өнгийг сонгосон бөгөөд нүдний хараанд хамгийн аюулгүй шрифт болох Verdana шрифтээр, крилл үсгээр мэдээллээ оруулдаг. Танд болон надад хэрэгтэй зарим сайтын холбоосыг байрлуулсан бөгөөд бичлэгүүдийн хувьд сэдэвчилсэн, категорижуулсан байдал нь цэгцтэй болсон гэж үзэж байна. Давтагдсан тоогоор нийт үзсэн тоо яг одоогийн байдлаар 7291 хүрсэн байна. Үүнийг нийт 371 хоногтоо хуваан дунджилбал ойролцоогоор өдөрт 20 удаа энэ блогруу ордог гэж үзэж болох юм. Одоогийн байдлаар бол энэ нь миний хувьд хангалттай тоо санагдаж байнаа. Заавал бүртгүүлэхгүйгээр ямар ч хэрэглэгчээр сэтгэгдэл бичиж болох бөгөөд хэрэв сэтгэгдэл бичих нь төвөгтэй байвал таалагдсан бичлэгийнхээ доорх +1 гэсэн товчийг дарж like хийх боломжтой. Аа мөн ямар нэг сайтаас "хуулах" бол эх сурвалжийг заавал оруулж өгдөг соёлтой блогчдын нэг шүү би :)
Хэхэ өнгөрсөн ч гэсэн ойн баярын мэнд хүргэе. Блогийг нь унших дуртай шүү, яагаад ч юм гоё санагдаад байдым. Үргэлжлүүлэн бичээд байгаарай! Амжилт :D
ReplyDeleteБаярлалаа :)
ReplyDeleteЗа найз минь амжилт бичээд байгааарай :)
ReplyDeleteБаярлалаа. Бичээд л байна аа.
ReplyDelete