Бvсгvйчvvдээ өмөөрч бичсэн хариу шvлэг
Бvсгvй хvнийг та нар хааяа ч гэсэн ойлгооч
Бөгтийж эмгэрэхээс өмнө эрийн жаргал эдлvvлээч
Авааль эхнэр чинь vгvй бол тулгын чинь гал эзгvйрнэ
Аядуу бvсгvйчvvд vгvй бол тvмний чинь эв vгvйрнэ
Ачит ээжvvд vгvй бол vрийн чинь хайр зэлvvднэ
Авааль гэргийгээ та нар хааяа ч гэсэн хайрлаач
Харц нь мэлмийдээ багтахгvй сvvдэртэж
Хацар нь туяарахаа умартан будантаж
Хааяа нэг ганцаардан гоморхоход нь
Хэрvvлийн манан болгож сэтгэлийг нь битгий хоослоо
Амрагийн өвөрт нуугдсан биш дээ ямар наадах чинь
Аргагvй дээ л зайлуул ханидаа тунирхаа биз дээ
Дэгжирхэх vсний гоёл нь хугацаатай
Дэггvйтэх хvvхэн алхаа нь хязгаартай
Бvтэн хайранд өнгөжиж
Бvvвэйн дуундаа намбаждаг
Ханийнхаа тэвэрт л нялхардаг эмсийг
Хатуухан vгээр битгий шархлуул
Бvжин шиг зvрхтэй гэж дандаа битгий асга
Бороо шиг шаагиад ч ундрахгvй шалбааг болоод хатчихдаг юм
Хэнийг нь Бурхан эхэлж дуудахыг
Хэлж мэдэхгvй хvний орчлонд
Хэн нь ч бусдад хайрлагдаж болохыг
Хэмжиж болохгvй амрагийн ертөнцөд
Өөрийг чинь л хардаж гоморхсонд таларх
Өрөөлийг харамладаг болоогvйд баярла
Халамцсан цагт чинь эндэхвий гэж
Хараалаараа ч болов хамгаалдагийм
Халтирсан газар чинь унагахгvй гэж
Харцаараа ч гэсэн тvшдэгийм
Өвгийн чинь удмыг барилцсан
Өглөгийн дээд юм шvv дээ
Өврийг чинь халуун өтлvvлэх
Хvvхний дээд юм шvv дээ
Бvсгvй хvнийг та нар хааяа ч гэсэн хайрлаарай
Бурханд очихоос нь өмнө ханийн жаргал эдлvvл ээ
Эрхийн чинээ хvvгийн чинь ээж юм шvv дээ тэд чинь
Эрхлэхийн дайны хайрын эрхтэй улс шvv эд чинь
Эхнэр хvнийг та нар хааяа ч гэсэн хайрлаач
Энхжиж нойрсохоос нь өмнө ханийн жаргал эдлvvлээч
Билэгсайхан тантай шvлгээрээ ханьсая
Билэг танхай найрагч – Эр хvн та уучил
Хvлцэнгvй биш тантай vзгээрээ нөхөрлөе
Хvvхнvvдээ өмөөрч бичсэн шvлгийг минь өршөө.
by Ч.Өлзийням
Comments
Post a Comment