Уйтгартай байна
Сүүлийн үед нэг л уйтгартай тавгүй байна. Төвлөрч юм хийж чадахгүй голд нэг юм зангирчихаад муухай байна. Ийм үед найзууд нэг хань болж сэтгэл сэргээдэгдээ, гэтэл хань болох нь битгий хэл ийм хүн байдгийг мартчихдаг болсон бололтой л байна даа. Гомдоллоод ч нэмэр байхгүй ээ. Улам л өөрийгөө тавгүйтүүлэхийн нэмэр болж байх шиг байна... Уржигдар гадаа нар гараад л, дулаахан, навчис шарлачихсан, цонхоор харагдах модны навч ганц нэгээр унаад л намрын нэг налгар өдөр байсан. Гэтэл өчигдөр салхилаад л,шуураад л, бороо ороод л байсан чинь хөөрхий модны навчийг бүгдийг нь хамаад явчихаж. Харин өнөөдөр ирсэн чинь хэрзийгээд үлдсэн хэдэн мөчир нь нэвсийтэл цасанд дарагдчихаж. Анхны цас орчихлоо. Ийм өдөр найзуудтайгаа бужигнаад л, шуугиад л, зургаа авхуулж гүйгээд их л гоё байдаг байсан даа. Одоо харин тэр тухай бодохоос өөр юм байхгүй ингээд сууж байх муухай байнаа... Ямар гунигтай юм бэ? Ямар уйтгартай юм бэ? Ямар муухай юм бэ?
.... :) :(
ReplyDeleteoilgoj bga bizde te hehe
aanhan :) :(
ReplyDeleteнамрын синдром юмуудаа наадах чинь гуниглаал.
ReplyDeleteБи бас намрын синдромтцон
ReplyDeleteНээрэн намрын синдром юм байхдаа, яг тийм л юм шиг байна..
ReplyDeleteНамрын синдромын үед ганцаар байх нь тохиромжгүй ээ.Тэхлээх хань болж хажууд чинь сууж хамтдаа ярилцаж суух хэн нэгнийг дуудсан нь дээр.Харин тэр дуудах хүндээ шалгуур тавиад хэрэггүй шүү.Шалгуурыг нь давах нэгэн олдохгүй.Олдсон ч аль түрүүний хэн нэгний хажууд байх болно.
ReplyDeleteөө эргээгээд уншаад байсан жаахан муухай коммент байна хайхрах хэрэггүй шүү.
ReplyDeleteөө гэхдээ л би үнэн үг хэлсэн шүү.Ганцаардаад гуниглаал сууж байхад утсаа аваад дууды гэсэн ч найз нарын утасруу утасдаж чаддаггүй юмаа.
ReplyDeleteхэхэ за ойлголоо, зөвлөгөөнүүдийг хүлээж авлаа :)
ReplyDelete