Эмэгтэй хүний баримтлах 20 зарчим
1. Эмэгтэй хүн өөрийнхөө үнэ цэнийг мэддэг байх ёстой. Гэвч түүнийг мэдүүлэх гэж дандаа ярих хэрэггүй.
2. Нулимс бол эмэгтэй хүний хүчтэй зэвсэг боловч байнга бүү ашигла. Үргэлж усан нүдэлвэл хайрлуулах биш дургүйцэл төрүүлдэг.
3. Эр хүнтэй өнгөрүүлэх хором хичнээн гоё байсан ч эмэгтэй хүн гэртээ л хонох ёстой. Хэрэв чи түүнтэй хамт хоновол өглөө бүлцийсэн зовхитой, будаггүй нүүртэй “шулам” сэрнэ.
4. Жинхэнэ эмэгтэй хүн эмэгтэй хүн болж төрснөөрөө бахархах ёстой.
5. Ямар ч тохиолдолд ямагт сайхан харагдаж бай. Хогоо хаяхаар гарахдаа ч гоёж дад.
6. Эмэгтэйчүүд эрт хөгширдөг гэдэг үг бол эрчүүдийн зохиосон үлгэр.
7. Өөрийг тань эргүүлж буй эрийг хөөх гэж бүү яар. Эрчүүд чамайг тойрч байвал бусдын анхаарлыг татна.
8. Бусдад таалагддаг эмэгтэй хүнийг хэл ам тойрдоггүй.Тиймээс шаналах хэрэггүй.
9. Үргэлж гоёмсог хувцасла. Дэгжин байна гэдэг нэг увидас юм.
10. Инээмсэглэл бол эмэгтэйчүүдийн хүчтэй хамгаалалт байдаг.
11. Эмэгтэй хүн боловсролтой байх ёстой. Таны сайхан байхын нэг шалтаг энэ билээ.
12. Эмэгтэйчүүдэд сонирхдог зүйл цөөн биш байх тусам тэд хов живээс хол байдаг.
13. Мөнгөгүй бол уйтгарлаж үглэх хэрэггүй.
14. Боломж хязгаарлагдмал байлаа ч гэсэн заавал нэг гоёмсог хувцастай бай.
15. Эрчүүдийг танд зориулж мөнгө үрдэг байхад сурга. Энэ бол таны давуу тал. Эр хүн өгч байгаадаа бус авах зүйлдээ баярладаг.
16. Эмэгтэй хүн өөрийгөө эмэгтэй гэдгээ мэдэрч байгаа үед тэдний хүч нь байж байдаг.
17. Ажлын талбарт үнэлэхгүй байсан ч өөрийгөө өргөмжлөх хэрэггүй. Үр дүн нь аяндаа гарна.
18. Эр хүн амласандаа хүрэхгүй бол ичгүүртэй хэрэг болдог. Харин эмэгтэй хүн шийдвэрээ өөрчлөх эрхтэй.
19. Эмэгтэйчүүдэд олон ааш гаргах, санаа сэтгэл дэвэлзэх, хувирах “сул” тал бий. Эрчүүдэд бол энэ нь арчаагүй чанар юм.
20.Нөхрөө солих шаардлагагүй гэж тооцдог бол ядаж цүнх, бээлийгээ сольж бай. Өөрийгөө үнэлэхэд энэ өөрчлөлт хэрэгтэйг санаж байгаарай.
from Хайрын сонин
This comment has been removed by the author.
ReplyDeleteene soninguud ch hunii anhaaral tatahiin tuld yuuch gej bichihees butsahgui bolson uy.yor ni ooriin bodol uhaanaar esvel uneheer mergen shudarga on tsagiin tursh olond bishregdsen hunii ugiig uhaj oilgood dagaj bishirvel deer met sanagdana
ReplyDeleteЯахавдээ энэ бол ёстой л хувь хүний ухамсарын асуудал шүү дээ. Авах гээхийн ухаан гэж байдагдаа. Үнэхээр санаагүй юмыг нь сануулсан санаа авах зүйл байж болно. Эсвэл хэнд ч хэрэггүй зүйл байвал зүгээр л хаячих хэрэгтай байх.
ReplyDeletechi aliig ni avch alig ni haysanaa nadad helj boloh uu bi sonirhoj bna hehe
ReplyDeletevgvi shvv nuuts :)
ReplyDelete11-ийг нь бол аль хэднийнээ биелүүлцэн биздээ :)
ReplyDeleteБиелүүлэх гээд л чадан ядан хичээж явна даа..
ReplyDelete