Чалчаа
Зяа энэ чинь блогоороо орж ирээгүй нилээн удсан байхчвээ. Дараал ороод ирсэн чинь сэтгэл хөдөлж нтр, гэртээ ч орж иржаагаам шиг, найзтайгаа ч уулзжаагаам шиг нэг л сайхан байх чинь. Сайхан амарч амарч Интернэт гэдэг ертөнцөөс тасарч яваад ирлээ. Амарч ирсэн ажлын эхний өдөр эрч хүчтэй байнаа. Өрөөнийхөн тараад явцгаацан илүү дутуу ажлаа амжуулкаад ганцаараа үлдцэн суужийнадаа гэж. Хар халуун зунаар ханиад хүрэх гээд байгаа бололтой нусаа татаад, нулимс цийлэгнээд, хоолой хөндүүрлээд л ширүүн байна даа. Амарч амарч ирсэн чинь хэдэн хөөрхөн цэцэг минь өрөвдөлтэй болцон байжаахийн, гэр ажил гэлтгүй хамаг юм тоос шороо... Заза өөө хадуурцаан шаал дэмий дэмий юм бичжийна. Сайхан амарсөөн сайхан амарсан. Булганд хөдөө найзындаа очлоо. Гоё байна лээ, агаар салхи, байшин сав, жимс ногоо, уул ус, бас мотоцикл... юм юм нь л таалагдаад явмааргүй байсан ч дараагийн маршрут Архангай. Хангайн бүсийн даншиг үзлээ. Үзээд ч байх юм байхгүмдөө. Морь уядаг бол хаашаа ин гэхээс тэнд ч хуушуур идэхээс өөр хийх юм алга. Хэд хоног сэлгүүцэж хуушуур цохиж хүний морь гуйж унасан болж явжаагаад ирсэн дээ. Аймгийн төв дээр харин 2 хоног доргио байсаан. За тэрийг яриад юугхүү. Хамгийн сайхан хэсэг нь гэртээ. Одоо ингээд гэртээ амьдарку гэж бодоод тэгдэг юмуу улам л гэр амьтай болоод гэртээ аав ээжтэйгээ л байгаад баймаар санагддаг болчих юм, улам л аав ээж хоёртой хайртай болоод байх юм. Тэр хоёр маань ч загнадаг үг хэлдэг байснаа болиод явна гэдгийг мэдээд тэгдиймүү улам л зөөлөн болцон байхын, гэрээсээ ч явмааргүй л байх юм өөө. За нэг иймэрхүү маягаар жилдээ ганц тохиох өөрийн мэдлийн 21 хоногоо сайхан өнгөрөөгөөд ирлээ дээ. Одоо ажилдаа орсоон, тарга тэвээргээ сайн авсаан, ажлыг ч бужигнуулаад өгнө дөө. Бусдыг нь ч бас бужигнуулна шүү.....
Сайн уу бараг бүгдийг л ерөнхийд нь харлаа чиний амьдралыг ер нь бол гадарлалаа ажил болон амьдралд чинь амжилт, аз жаргалыг хүсье. Үнэхээр өөдрөг өөрийгөө дайчилж чаддаг юм байна. Би ингэж өөрийгөө дайчилж чадахгүй байгаад байгаамаа би бас чамтай адилхан хэлний курст сурч бас бүжиг фитнесс гээд л сураад л баймаар байдын бас одоо танай сургуулийн магистрт сурмаар байна оо эдийн засгаар өнгөрсөн хавар олон улсын эдийн засгийн харилцаагаар сурах гэж байгаад хаячихсын. Эдийн засгаар нь сурах гээд ... зө зө аймар урт юм болчиж...
ReplyDeleteӨө зөндөө урт гоё коммент байхаар нь ороод ирсэн чинь устгачихсан байна шт.. Уугийнаа??
ReplyDeleteза амжилт, бужигнуулаад байнадааа...
ReplyDeleteАмжилт
ReplyDelete