Дурласан...

Хайрлаж дуралсан
Бусдаас харамласан
Хүлээсэн... чи ирээгүй..
Санаж гансарсан
Шөнөжин зүүдэлсэн
Шаналал багадаагүй
Сэтгэл өвдөөгүй
Дурлал буруугүй
Бачуурсан...
Дотор давчидсан
Багтарч уйлсан
Дарсанд халамцсан
Тамхинд мансуурсан
Тайвширсан...
Өнгөрснийг эрэгцүүлсэн
Инээд хүрсэн
Өөрөөр амьдарсан
Илбэдүүлсэн...
Дахин дуралсан.
Догдолсон... хүлээсэн...
Чи ирсэн
Чамд эрхэлсэн
Чанга тэвэрсэн
Би итгэсэн.
Нисэж эхэлсэн
Нэг л мэдэхэд газардсан
Нүүдлийн шувууд шиг ирээд
Намар болсон шиг буцсан
Сэмээрхэн чи явчихсан
Сохор дурлал байж гэж бодогдсон.
Урьдын амьдрал санагдсан
Уйлж сэрсэн
Зүүд гэж өөртөө итгүүлсэн
Золгүй зүрх минь эвлэрсэн
Харалган сэтгэл минь илбэдүүлсэн
Дахиад л дуралсан..."

Comments

Popular Posts