Би эмэгтэй хүн

Би эмэгтэй хүн болж төрсөндөө баярладаг...учир нь энэ дэлхийн хамгийн сайн сайхан юм бүхэн миний төлөө зориулагдсан байдаг... чөтгөр ч атаархам миний биед л наалдах гэж усны булга, тарвага, минж, суусар, бүр туулай хүртэл үсээ зумлуулж, торго шиг зөөлхөн арьсан дээр минь хэдэн жил, сараар хэвтэх гэж бүсгүй надад амиа өргөцгөөдөг... хүн төрөлхтний үнэт эрдэнэс болсон алт, мөнгө, алмаз эрдэнэ зөвхөн намайг л баярлуулах гэж сондор зүүлт болон хөл дор минь сөхөрдөг... орчлон дээрх хамгийн үзэсгэлэнтэй цэцэг хүртэл миний мишээхийг үзэх гэж хэдхэн хоног амьдраад хорчийж хатаж үхдэг... дэлхийн нэртэй загвар зохион бүтээгчид бүсгүй надад зориулж жил, сар өдрөөр толгойгоо гашилган ухнатдаг... нүүрний энгэсэг, тансаг үнэртэнг миний л таашаалд нийцүүлэх гэж бүхэл бүтэн лабораториуд дэлхий даяар ажиллаж байдаг...жимсний дарс, амттан бүхэн надгүйгээр юу ч биш...жирийн л нэг эмэгтэй хүнгүйгээр эрэгтэй хүмүүс хэн ч биш...би эмэгтэй хүн... энэ хорвоогийн дээд бүхнийг эдлэх л гэж би эмэгтэй хүн болсон... хамгийн халуун хайр, халамж энхрийллийг мэдрэх гэж, хамгаас дулаахан энхрий ялдам үгсийг сонсох гэж, хүж хорвоог гэрэл сүүдэртэй нь амтлах гэж хүн хүндээ би эмэгтэй хүн болж мэндэлсэн... надад л зориулж сонгодогууд төрсөн, намайг магтан дуулах гэж яруу найраг бий болсон...намайг хөгжөөх гэж эрвээхэйс нэг л өдөр амьдардаг ч эмэгтэй хүний зүүдэнд тэд өдөр бүр айлчилдаг...нар сар ч ялгаагүй, надгүйгээр онцгой байж чадахгүй байхсан...нэгэн гаригийг хөл дороо эвхрүүлсэн, нэрнээсээ л гайхамшиг цацруулсан би эмэгтэй хүн...ихэмсэглэл бардамналыг би л энгэртээ зүүж, инээмсэглэл гунигийг ухаандаа цэнлэж чадна...Би эмэгтэй хүн болж төрсөндөө ихэмсдэг...

Comments

Post a Comment

Popular Posts