Миний ээж болсон өдөр

(06-03 шөнө дунд) Одоогоос яг долоон жилийн өмнөх энэ өдрийн, энэ цаг бол эмнэлгийн орон дээр ээж болох цагаа хором хормоор тоолон хүлээж байсан гайхамшигтай мөч юм....

(06-04 өглөө) Яагаад ч юм нэг л догдлоод байх юм. Хүүгийнхээ төрсөн өдрийг өмнө нь зөндөө л хийж байсан хирнээ өнөөдөр нэг л онцгой юм шиг догдлоод байна хэхэ. Миний үр ээждээ ирээд долоон жил болжээ. Ээж нь дөнгөж 23 настай байсан гэхээр их л жоохон хүүхэд байсан санагдаад байх юм. Цаг хугацаа гэж...

Хонгор жаахан үр минь
Хорвоог гэрэлтүүлж ирсэн нархан минь
Үүр шөнийн заагаар ирж
Үдлэж буусан цолмон минь

Хайрын минь гэрч болсон зулзаган нахиа минь
Хатан заяаг минь бөхөлж мэндэлсэн сувдхан минь
Дэргэд минь өндийсөн хайрын ургамал минь
Дэггүй насыг минь ижий заяагаар сольсон эрдэнэ минь

Үр минь болон наддаа заяасанд баярлалаа
Өнөөдөр чиний минь хорвоод мэндэлсэн өдөр
Өөдөсхөн хүү минь чи ээждээ өргүй шүү
Үнэн худлын орчлонд зөв л мөртэй амьдраарай

Сэтгэл хөдлөөд хэдэн мөр тэрлэв 😄




Comments

Popular Posts