Гэргийн тунирхал

Ахиад чи намайг уйлуулвал үүл болчихно шүү ,би
Анхны салхи сэвхийхэд л тэнгэрээр нэг тарчихна
Ахиад нэг л гомдоовол цонхны цэцэг болчихоод
Аргадаж гуйгаад сөгдөхөд чинь нэг ч үг дуугарахгүй
Нулимс нүднээс гардаг юм биш ээ
Зүрх минь л нэг нэгээрээ дусалдаг юм
Нууцыг минь ингээд мэдлээ шүү чи
Үгэнд л би хордчихдог юм


Сормууснаасаа ахиад дуслан бие минь эмтрээд эхэлбэл
Солонго болуутаа энэ минь үүрд замхрах нь ээ л гэж бодоорой..


 Хэний шүлэг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Таалагдлаа.

Comments

  1. Хүний итгэл сэтгэл гэдэг
    Хайрлана гэдэг хүсэл сонирхолын төдий биш нэг төрлийн их хариуцлага гэж боддог болхоор ийм үгийг сонсохгүй гэж итгэдэг.Чи ч бас ийм үгийг хэлэхгүй бодохгүй байгаасай.

    энэ шүлэгийг 2008.06 сард Монголын радиогоос дутуу бичиж авсан юм хэнийх юм чи мэдхүү.
    Дутуу болхоор ч тэр үү сайн ойлгодгүй.

    нэг шүлэгч залуу цаг нь болоогүй байхад дурлачих гээл өөрийгөө хорьж ядаад
    арга ядахдаа ингэж шүлэглэлсэн юм болов уу

    чи юу гэж бодож байна




    Дэвүүр хоёр сормсонд чинь би
    Дэнжийн ногоо шиг ганхаад байна
    Хархаас ялдам хонгор бүсгүй ээ
    Хайрын тухай битгий дуулаач
    Хайран залуу насандаан би
    Халих жигуурээн шатаах хөөрхий
    Найланхай хонгор аашаан дэлгэж
    Надад битгий нүүрээ үзүүлээч
    Насан идэр залуудаан би
    Намрын ногоо шиг гандах хөөрхий
    Дэндүү хоёр харцатай чинь би
    Дэндүү эрт тулгарчдээ хоорхий
    Дээж найрагаан гуйцээсэн бол ч
    Дэнгийн эрвээхэй шиг шатсан ч яамай
    Хархаас ялдам хонгор бүсгүй ээ
    Хайрын тухай битгий дуулаач
    Найланхай хонгор ашаан дэлгэж
    Надад битгий нүүр үзүүлээч

    ReplyDelete
  2. Ингэсэн байхыг оллоо. Цагаа олоогүй дурлал байж дээ янз нь..

    Харахаас ялдам хонгор бүсгүй
    Хайрын тухай битгий дуулаач
    Наалинхай хонгор аашаа дэлгэж
    Надад битгий нүүр үзүүлээч

    Дэнлүү хоёр нүдэнд чинь би
    Дэнгийн эрвээхэй шиг шатчих гээд байна
    Дэвүүр хоёр сормсонд чинь би
    Дэнжийн ногоо шиг ганхаад байна...

    Харахаас ялдам хонгор бүсгүй
    Хайрын тухай битгий дуулаач
    Хайран залуу насандаа би
    Халих жигүүрээ шатаах хөөрхий

    Наалинхай хонгор аашаа дэлгэж
    Надад битгий нүүрээ үзүүлээч
    Насан идэр залуудаа би
    Намрын ногоо шиг гандах хөөрхий

    Дэнлүү хоёр харцтай чинь би
    Дэндүү эрт тулгарч дэ хөөрхий
    Дээж найрагаа гүйцээсэн бол ч
    Дэнгийн эрвээхэй шиг шатсан ч яамай

    Харахаас ялдам хонгор бүсгүй
    Хайрын тухай битгий дуулаач
    Наалинхай хонгор аашаа дэлгэж
    Надад битгий нүүр үзүүлээч

    Бэгзийн Явуухулан...

    ReplyDelete
  3. Дэнлүү шиг нүд, харцанд нь шатчихав уу даа нэг бадаг дутуу шахам дуусчихлаа хэхэ
    хар шил зүүлгэмээр бүсгүй байх нь

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts