Ээжээ би эргээд хүүхэд болмоор байна
Энэ гучин нас руу очмооргүй байна
Энгэрт чинь шургаад зүүдлэлгүй унтах юм сан
Эр нөхөр, үр хүүхэд.....
Ээж минь дээ ээж минь
Дэрвэж нисдэг даашинзаа ганцхан удаа өмсөөд
Дэгдэн дэрвэн гүйж бүхнийг нэг мартах сан
Дэмий энэ дурлал уу....
Зүрх минь ядарч байна ээжээ
Дэндүү том юм амьдрал
Ганцхан удаа л буцах сан...



from facebook

Comments

Popular Posts