Энэ оны сүүлийн сар эхэллээ
Шалгалтууд дуусчихсан, хичээл амарчихсан сайхан байна аа... Дүнгүүд ирээгүй байгаа ч, энэ семестрийн хувьд надаас хамаарах зүйлс дууссаан. Одоо ажлаа хийгээд л, уулзаж амжихгүй байсан хүмүүстэйгээ уулзаад л, гэр бүлээрээ цагийг хамт өнгөрүүлээд, ээж эхнэр хүнийхээ үүргийг гүйцэтгэж тэдэндээ цаг гаргаад сайхан байна. Мэдээж бодлын мухарт "CV-гээ янзалж, ажлуудад apply хийж эхлэнэ үү" гэсэн анхааруулга байнга явж байгаа ч сэтгэл санаа харьцангуй тайван аятайхан байна. Амралт эхлээд 2 дахь долоо хоног дундаа орж байна. Шалгалт дууссан өдрөө кэмпинг хийхээр яваад маргаашаас нь эхлээд гэр бүлээрээ дахин Ковид тусаад жоохон мяарцгаасан байдаг. Гэхдээ олон хоног мяараагүй тэгсгээд бүгд дажгүй болцгоосоон. Өнөөдөр 11-р сарын сүүлийн өдөр. 13 минутын дараа энэ оны сүүлийн сар эхлэх гэж байна. Шинэ жил тун дөхсөн учир нилээд завгүй сар болох нь гарцаагүй биз ээ. Гадаа дулаараад өдөр болгон л тэнэмээр санагдаад гэгэлзүүлж, амралтаар явах аяллын бэлтгэлээ базааж, амрахын өмнө боломжооро...