Feeling old 👵

Хааяа бас өөрийгөө хөгширсөн гэдгийг муухай мэдрэхиймаа. Хичээл орохоос өмнө хэл усаа жаахан зүгшрүүлээд хүн амьтантай нүүр хагараад бэлдэж байя гэж бодоод нэг залуучуудад зориулсан хөтөлбөр байхаар нь бүртгүүлээдэхсэн, ямартай ч тэнцэж бариад өнөөдөр хөтөлбөрийн бэлтгэл семинар болов. Яваад очтол дандаа хүүхдүүд, ихэнх нь бакалаврын оюутнууд. Даруй надаас 10 насаар дүү гэсэн үг юм уу даа 👵. Яриад, өөр хоорондоо танилцаад явж байтал 2 хүүхэдтэй аниа гэдгийг маань мэдээд нүд нь орой дээрээ гарч энэ тэр. Залуучууд малуучууд гэсэн юманд бараг багтахааргүй болж байгаа юм байна дөө. Манай үеийнхэн арай өөр юм хийж явдаг юм шиг байна шд 😜 Би өөрийгөө оюутан, залуухан гэж бодоод яваад байсан чинь кк. 

Ирэх нэг дэхээс эхлээд 2 долоо хоног, нийт 8 өдөр, өдрийн 6 цагаар хамрагдах хөтөлбөр юм. Гэтэл өнөөдрийн 2 цаг аягүй удаан юм шиг өнгөрч гэдэс хүртэл дундуур нь дугараатахав. 6 цаг юугаа хийж өнгөрөөхийн байгаан бөө мэд. Дээрээс нь хүүхдүүдийн хичээл яг зэрэгцэж эхэлнэ. Хөгшин аниа нь хүүхдүүдрүүгээ яарч маараал тэгсгээл нэг амжуулахыг бодно доо. 

Хичээл орж байх үед ч гэсэн, дандаа л хөгшнөө мэдэрдэг дээ. Ихэнх нь бакалавраа төгсөөд шууд мастераа хийж байгаа хүүхдүүд байгаам чинь. Би ч бас цагтаа тэгж цалгиж л явлаа. Тэр үед сурдаг байсан, хөгшин санагдаж байсан агаа эгээ нар одоо бодохнээ миний насан дээр л явсан байхдаа зайлуул 😇

Хүмүүсийн дунд байхдаа л зөвхөн мэдрээд байгаам биш. Ганцаараа байхдаа ч мэдэрнээ бас. Толинд хараад байнгуут хялгасан үрчлээ энэ тэр сууцан, хацрын 2 талаар сэвх гарч ирж барьцан, цаанаа нэг аниа цариа сууцан ч байх шиг, хаха. Авахуулсан зургаа үзэнгүүт нүд мүднээс намба харагдаад байгаан бишүү. Өө тэгээд нуруу өвдөнө, хааяа бүр өвдөгний нүдээр хатганашдээ 😆 

Ай лайф аа гэж. Залуугаараа л баймаар байхад цаг хугацаа намайг хүлээхгүй байна өө. 

Is it just me? I hate feeling like I'm too old (35) to begin a tech career.  I love programming, but get the sense that I - devRant

Comments

Popular Posts